A A A

Чуулга уулзалтын талаархи товч мэдээлэл:Чуулга уулзалтын талаархи товч мэдээлэл: "ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ" ТББ, Оюутан залуучуудын хорооноос хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй Монгол оюутнуудын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох, Монгол орны хөгжилд оруулах оюутан залуусын бодит хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрт тулгарч буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх зорилгоор 2017 оны 8 сарын 21-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотноо “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУСЫН АНХДУГААР НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна. 

Дэлхийн улс орнуудад өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшин олон улсын байгууллага, гадаадын пүүс компаниудад нэр төртэйгээр ажиллаж буй болон хувиараа амжилттай бизнес эрхлэгч монгол иргэдийн талаарх мэдээллийг нэгтгэх, бүртгэх, цуглуулах уг мэдээлэлд тулгуурлан “Дэлхийн Улс Орнууд дахь Монголчуудын мэргэжил чадварын Мэдээллийн Сан” боловсруулах төсөлд та өөрийн хувь нэмрээ оруулна уу.

Зорилго
Эх орноо хилийн чанадад сурталчилж, Монгол улсынхаа нэр төрийг дэлхийд өргөж яваа Дэлхийн Улс Орнууд дахь монгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, байгуулсан гавьяаг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан тодруулах

 

Ач холбогдол
Монгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, хийж бүтээж буй ажлыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, улмаар төр засгийн зүгээс үнэлүүлэх, урамшуулах, тэдэнтэй хамтран ажиллах бололцоог олгох, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайл болгох, хэрэгцээт салбар, байгууллагуудтай холбох гүүр бий болгоход энэхүү төслийн зорилго оршино.

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор

ГХЯ-ны Консулын газар буюу хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичиг /апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа хийсэн баримт бичиг/-ийг иргэдийн цаг завыг хэмнэх, өөрийнх нь хүссэн хаягаар хүлээн авах боломжийг олгох, мөн аймаг, орон нутгийн оршин суугчдад шуудан харилцаагаар дамжуулан хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

Тус үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл

Иргэд энэхүү үйлчилгээний дагуу ГХЯ-ны Консулын газар буюу хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баримт бичиг баталгаажуулах /Апостиль гэрчилгээ, консулын баталгаа, нотариатын үйлдэл/ хүсэлт гаргахдаа шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурснаар үйлчилгээ авах эрх үүсэх юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

КОНСУЛЫН ГАЗАР