A A A

Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ, Дэлхийн Монголчуудын Чуулган ТББ-тай хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хүрээнд "Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 2 дугаар чуулга уулзалт“-ыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9-р сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулна.

2-р чуулга уулзалтад хилийн чанадаас 104 нь холбоо, ТББ-ууд, Олон улсын 2 байгууллага, Монгол улсын Төрийн 5 яам болон Монгол улсаас 16 байгууллага холбоодоос төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн байгааг дуулгахад таатай байна.

 

"Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 2 дугаар чуулга уулзалт“-ын бүртгэл оролцогч нарын тоо дүүрсэн тул нэмж бүртгэл хийх боломжгүй тул хүлцэл эрье.

Та чуулга, уулзалтад оролцох сонирхолтой бол дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. http://goo.gl/forms/cwi6akfCeItbLeyu2

Чуулганы Хөтөлбөр 

Чуулганы өмнөх өдөр зөвлөлдөх уулзалтууд хийгдэх болж буйтай холбогдуулан нэмэлт мэдээлэл: 

Чуулга уулзалт 2016 оны 9-р сарын 8-ны өдөр 13 цагаас салбар түр бүрээр зөвлөлдөх уулзалтуудаар эхлэх бөгөөд тус зөвлөлдөх уулзалтаар Монголчуудын холбоо, ТББ-уудын хүсэлт, санал санаачилга, үйл ажиллагааг дэмжих, тулгарч буй асуудлыг төр засгийн байгууллагуудад хүргэх талаар албаны холбогдох төвшний төлөөлөл оролцоно.  Зөвлөлдөх уулзалтаас гарсан дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар танилцуулан хэлэлцүүлэх болно. 

Иймд зөвлөлдөх уулзалтад оролцох төлөөлөгчид чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг, салбар хуралдааны зохицуулагч нарт 

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!  хаягаар аль салбарын уулзалтад оролцох хүсэлтээ урьдчилан ирүүлнэ үү. 

Нэгдсэн хуралдаан

9 дүгээр сарын 9-ний өдөр ГХЯ-ны зөвшилцөл танхимд эхлэнэ. / Бүртгэл хийх, чуулганы мандат олгож эхлэх- 8:15 цаг/ 

Жич: Чуулга уулзалт ГХЯ-ны хурлын зааланд явагдахтай холбогдон оролцогчид заавал бүртгэлд орсон байх ёстой бөгөөд мөн тухайн өдөр иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхаарна уу! 

Нэмэлт асуулт: 

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! 

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Лавлах утас / Монголд : 

+976 99996779 Б.Мөнхдөл,  

+976 88112411 Б.Энхгэрэл,   

+976 88102635 Н.Номун-Эрдэнэ

+976 99287316 Ж.Өнөрмаа 

+976 94221111 Д.Амараа 

+976 99692898 Др. Д.Гүнцэцэг

+976 99033093 Ө.Оюунтүлхүүр

+49 176 29249236 (Viber) Энхтүвшин 

  

Чуулга уулзалтын дагалдах хөтөлбөр - Нээлттэй өдөрлөг

Хилийн чанадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй холбоо, ТББ-уудыг үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг  

Хотын төвөөс хамгийн ойр цэнгэг агаартай Айдсын давааны энгэрт Атлас зочид буудлын танхимд 11 -15 цагт болно. 

Нээлттэй өдөрлөгөөр олон нийтийн томоохон 3 телевиз болон сонин, мэдээллийн газруудаас хүрэлцэн ирж оролцох төдийгүй хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй та бүхэнтэй хамтын ажиллагаа эхлүүлэх сонирхолтой олон хувь хүн, албан байгууллага оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Нээлттэй өдөрлөг

Хийж бүтээж буй ажлаа дүгнэж, цэгнэх, олон нийтэд таниулах, харилцан туршлага солилцох төдийгүй төр засгийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллах гүүр болох чуулга уулзалтаараа удахгүй уулзахын ерөөл дэвшүүлэн мэндчилсэн 

 

Монгол улсын Гадаад Харилцааны Яам

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ

Цахим өртөө холбоо ТББ

Дэлхийн Монголчуудын чуулган ТББ