A A A

Дэлхийн улс орнуудад өндөр мэдлэг, боловсрол, технологи, ур чадвар эзэмшин олон улсын байгууллага, гадаадын пүүс компаниудад нэр төртэйгээр ажиллаж буй болон хувиараа амжилттай бизнес эрхлэгч монгол иргэдийн талаарх мэдээллийг нэгтгэх, бүртгэх, цуглуулах уг мэдээлэлд тулгуурлан “Дэлхийн Улс Орнууд дахь Монголчуудын мэргэжил чадварын Мэдээллийн Сан” боловсруулах төсөлд та өөрийн хувь нэмрээ оруулна уу.

Зорилго
Эх орноо хилийн чанадад сурталчилж, Монгол улсынхаа нэр төрийг дэлхийд өргөж яваа Дэлхийн Улс Орнууд дахь монгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, байгуулсан гавьяаг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан тодруулах

 

Ач холбогдол
Монгол иргэдийн эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоо, хийж бүтээж буй ажлыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, улмаар төр засгийн зүгээс үнэлүүлэх, урамшуулах, тэдэнтэй хамтран ажиллах бололцоог олгох, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайл болгох, хэрэгцээт салбар, байгууллагуудтай холбох гүүр бий болгоход энэхүү төслийн зорилго оршино.

 

Мэдээлэл, санал өгөх :

https://goo.gl/forms/51psBmOQcfgwrd5H2

Хариуцагч
Энэхүү “Дэлхийн Улс Орнууд дахь Монголчуудын мэргэжил чадварын Мэдээллийн Сан” үүсгэх ажлыг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ хариуцан зохион байгуулах бөгөөд ажлын хэрэгжилтэд хяналт тавина.

 

Хүсэлт

Иймд та хувийнхаа зүгээс дээрх нөхцөлийг тодорхой хэмжээнд хангаж буй монгол иргэдийг санал болгон ирүүлнэ үү? Бид таны санал болгосон хүмүүстэй холбогдож, өөрийн зөвшөөрлийг үндэслэн, дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно.

Мэдээллийг 2017 оны 6 сараас эхлэн хүлээн авч байна. Төслийн эхний судалгааны шат дууссан үед мэдээлэл авах хугацааг хаах болно.

Төслийн багийн зүгээс
таны санал болгосон хүмүүстэй холбогдож, өөрийн зөвшөөрлийг үндэслэн, дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно.
Мөн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, мэдээлэлд гарсан өөрчлөлтийг шинэчилэн бүртгэж явах бөгөөд бичиж ирүүлсэн хувийн мэдээллийг төслийн зорилгоос бусад хэлбэрээр гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр дамжуулахгүй, алдахгүй байх мэдээллийн сангийн нууцлалыг хариуцан ажиллана.

Мэдээлэл, санал өгөх :

https://goo.gl/forms/51psBmOQcfgwrd5H2

Биднийг дэмжиж буй танд баярлалаа

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ 
“Дэлхийн Улс Орнууд дахь Манлайлагч Монголчуудын Мэдээллийн Сан” үүсгэх ажлын баг