A A A

Чуулга уулзалтын талаархи товч мэдээлэл:Чуулга уулзалтын талаархи товч мэдээлэл: "ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ" ТББ, Оюутан залуучуудын хорооноос хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч буй Монгол оюутнуудын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох, Монгол орны хөгжилд оруулах оюутан залуусын бодит хувь нэмрийг тодорхойлох, тэдгээрт тулгарч буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх зорилгоор 2017 оны 8 сарын 21-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Улаанбаатар хотноо “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУСЫН АНХДУГААР НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна. 

 

Чуулга уулзалтын хүрээнд дараах оюутан залуусыг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдана.

1. НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Хэзээ: 8-р сарын 22-ны өдөр

Байршил: Засгийн Газрын Ордоны Хурлын Их Танхимд

Чуулга уулзалтын үргэлжлэх хугацаа: 09:00-16:00 цаг

2. АЖЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, ГАДААДАД СУРАХ  СОНИРХОЛТОЙ ОЮУТАН ЗАЛУУСТ БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ХОСОЛСОН ӨДӨРЛӨГ

Хэзээ: 8-р сарын 23-ны өдөр

Байршил: HOLIDAY INN Зочид буудлын 2-р давхрын Их Танхимд

Өдөрлөг үргэлжлэх хугацаа: 10:00-16:00цаг

Оролцогчид: Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгж байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд, бүртгэлээр баталгаажсан хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй оюутан залуучуудын холбоод, ТББ, эвслүүдийн төлөөлөгч нар, мөн энэхүү үйл ажиллагааг сонирхож буй хэн бүхэнд нээлттэй байна.

Чуулга уулзалтад бүртгүүлэх