A A A

Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ, Дэлхийн Монголчуудын Чуулган ТББ-тай хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хүрээнд "Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 2 дугаар чуулга уулзалт“-ыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9-р сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Чуулга, уулзалтад дэлхийн 25 улсад үйл ажиллагаа явуулж буй 104 Монголчуудыг үүсгэл санаачилгын холбоо, төрийн бус байгууллагуудын 150 гаруй төлөөлөгчид оролцов.

Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Цахим Өртөө Холбоо ТББ, Дэлхийн Монголчуудын Чуулган ТББ-тай хамтран Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хүрээнд "Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын 2 дугаар чуулга уулзалт“-ыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 9-р сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулна.

2-р чуулга уулзалтад хилийн чанадаас 104 нь холбоо, ТББ-ууд, Олон улсын 2 байгууллага, Монгол улсын Төрийн 5 яам болон Монгол улсаас 16 байгууллага холбоодоос төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн байгааг дуулгахад таатай байна.

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” өдөр тутмын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, тогтмол үйл ажиллагаатай ажиллахын тулд гүйцэтгэх нарийн бичгийн дарга, зохицуулагч ажилтан хайж байна.

Зөвлөл үйл ажиллагааны ойрын болон хэтийн чиг бодлогоо тодорхойлон гаргаад ажиллаж буй бөгөөд Бүтэц зохион байгуулалтын оновчтой болгосноор гишүүн байгууллага холбоодын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гүйцэтгэх багийн бүрэлдэхүүний хувьд тогтмол ажлын байр гаргах нь урагш алхсан том ахиц болно гэдэгт итгэлтэй байна

Ажлын байрны нөхцөл : http://mongoliansabroad.org/news/wp-content/uploads/2016/04/2016_046_ajiliinbair.pdf

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ