A A A

Британи дахь Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны зүгээс тухайн улс орон дахь элчин сайдын яамтай хамтран төрийн болон бусад байгууллагуудын тал бүрийн дэмжлэгтэйгээ жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулган “Бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн дор 2016 оны 4 сарын 30-ны Бямба гарагт Францийн нийслэл Парис хотноо зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүйг http://md-forum.eu/

Бельгийн Монголчуудын нэгдсэн холбооныхон маань Монгол орны хөгжилд 12-р чуулганд оролцоод ирсэн дүгнэлт, санал, сэтгэгдэл бүхий ярилцлага нэвтрүүлэг хийжээ.

 

Гал бичин жилийн сар шинийг тохиолдуулан Хилийн чанадад суугаа Монголчууддаа зориулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцын илгээсэн мэндчилгээ
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид 60,000 гаруй толгой үг, 80,000 гаруй холбоо үг бүхий  “Монгол хэлний их тайлбар толь”-ийг нэг жилийн хугацаанд бүтээн бэлэн болгоод байгаа билээ. 

Харин өнөөдөр уг толийн гap утасны хувилбарыг танилцууллаа. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. 

"Монгол хэлний их тайлбар толь”-ийн rap утасны хувилбар нь Андройд болон iOS үйлдлийн системд зориулсан хоёр хувилбартай бөгөөд өнөөдөр танилцуулж байгаа нь Андройд үйлдлийн системд зориулсан хувилбар нь юм. iOS үйлдлийн системд зориулсан хувилбарын эрхийг авахаар Арр store-т хандсан бөгөөд 14 хоногийн дараа олон нийтэд хүргэх болно гэдгийг ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Пүрэвсүрэн өгүүлсэн.

Хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан хувилбарыг нь татан авч ашиглаж болох юм байна. Гар утасны хувилбарыг татаж авснаар энэхүү толийг хэрэглэн сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний болон нутгийн аялгууны жишээ, уламжлалт Монгол бичгийн бичлэгийг үзэх, дуудлагыг нь цахим орчинд сонсох боломжтой аж. 

Дашрамд дурдахад 4.4 хувилбараас дээш үзүүлэлттэй гap утсанд Монгол бичгийг таних юм байна.

Мөн Та тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулахыг хүсвэл www.монголтоль.мон, www mongoltoli mn хаягт хандаж болно.