A A A

Та бүхэнд Монгол улсын засгийн газар 2016 оны 001 дугаарын тогтоолоор баталсан Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хувилбарыг хүргэж байна.

http://legalinfo.mn/annex/details/7039?lawid=11611

2016 оны 2 сарын 1 өдөр Засгийн газрын ээлжит хурлаар “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийг бүрэлдэхүүнийг өчигдөр баталсан байна. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл орсон ба энэ хөтөлбөр гадаадад байгаа монголчуудын холбоодод хандсан тусгайлсан бодлого бөгөөд Гадаад хэргийн Сайд Л. Пүрэвсүрэнгийн mminfo- сайтад өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан буй. (http://www.mminfo.mn/content/84250.shtml?alias=interview)

Хөтөлбөр 2016-2020 онд хэрэгжихээр тусгасан бөгөөд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн зүгээс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тулгуур болж өгөх, Монголчуудынхаа төлөөлөн болон ажиллах хариуцлагатай үүрэг хүлээж буй тул бид хичээн ажиллах болно.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 оны 9 сарын 18 д Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан „Бүтээлч хамтын ажиллагаа“ - Хилийн чанадад дахь монголчуудын ТББ- уудын анхдугаар чуулга уулзалтын дараа  „Зөвлөл“ байгуулан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, Монгол улсын төр, засгийн байгуулагуудтай харилцах үйл ажиллагаагаа оновчтой хэлбэрт орох нь зүйтэй хэмээн санал нэгтэй нэгдэн 2014 оны 9 сарын 19-ны хилийн чанадад дахь ТББ-уудаас нийт 41 төлөөлөгчдийн бүрэлдхүүнтэйгээр үүсгэн байгуулагджээ.

Зөвлөлийн зорилго нь Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллахаар тодорхойлогдож буй билээ.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын Төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын асуудалд анхаарал хандуулж, төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь сайшаалтай ч хилийн чанад дахь Монгол иргэд та БИДНИЙ үүсгэл санаачлагын байгууллагуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, нэгдсэн зохион байгуулалт, хамтарсан дуу хоолой ямар ч сайн санаачлагыг амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм.

Зөвлөлөөс нэн тэргүүнд гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны үүрэг ролийг нэмэгдүүлэх, зөвлөлийг ил тод байлгах, мэргэжлийн үйл ажиллагаатай болгож ажиллуулах, удирдах зөвлөлд нь тив, улс бүрийн төлөөллөө оруулах гэх мэт ажлуудад анхаарлаа хандуулах болно. Мөн хамтран ажиллах бүхий л байгууллага, нийгэмлэгүүдийн өмнө манай үүд хаалга нээлттэй ажиллах болно гэдгээ дахин илэрхийлээд бидний үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний уужим саруул ухаан, бидний уугуул нутгаа гэх сэтгэлийн нэгдэл үүрд мандан бадарч байг.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл

Тэргүүн Б.Энхтүвшин

www.mongoliansabroad.org

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2015 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГОД ГАДААДАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭД ОНЛАЙН БҮРТГЭЛЭЭР ХАМРАГДАНА

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн дагуу хvн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам зохион байгуулдаг ба үүний дагуу 2015 оны засврын тооллого орон даяар явагдаж байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн дагуу ээлжит тооллогын мэдээллийг тодотгох, шинэчлэн өргөжүүлэх зорилготой хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа явуулахад оршино.

Гадаад улсад хагас жил буюу 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа болон сууухаар ирсэн Монгол Улсын иргэд хуулийн дагуу завсрын тооллогод мөн хамрагдана. ХБНГУ-д суугаа иргэд интернетээр Үндэсний Статистикийн хорооны http://e-census.nso.mn/ вэбсайтаар орж, интернетээр холбогдох боломжгүй иргэд Берлин дэх Монгол Улсын ЭСЯ-нд өөрийн биеэр очиж тооллогод хамрагдаж болно. Завсрын тооллого 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 15-ны хооронд явагдана.

Хүн ам, орон сууцны завcрын интернет тооллогод хэрхэн хамрагдах талаарх видео зааврыг https://www.youtube.com/watch?v=oUjKQESt1Bg линк-ээр орж үзнэ үү.

Элчин сайдын яам

Хилийн чанадад суугаа хэмээн нэрлэгдэг Монголчууд бид уугуул нутгаа хэр сайн мэдэх билээ? - Ийм асуулт таньд ч гэсэн хааяа нэгэн, хамт олонтойгоо эх орныхоо үзэсгэлэнт газруудын тухайн хүүрнэлдэн гэхээс илүү "Гайхуулан" ярилцах үед "наанаа ил гаргах эрхгүй ч, цаанаа өөрөөсөө асуух үе нэг бус тохиолдож байсан гэдэгтэй та санал нийлэх болуу?

Бас нэгэн онцолж хэлэх зүйл нь Манай Монголчууд Германд Мэдээллийн цахим портал - одоо хүртэл баримталж ирсэн Улс төрийн сэдэв болон сэтгэл эмзэглүүлсэн нийгмийн эмзэг асуудлыг биш сайн сайхнийг сурталчилна түгээнэ гэсэн бодлого юм. Энэ удаа энэхүү хандивын уриаг та бүхний сонорт хүргэх учир нь Бидний нэгэн адил хилийн чанадаас эх орноо гэсэн сэтгэлээр тэмүүлж явсан нэгэн Эрхэмд туслах төдийгүй хэн бүрийн мэдэхгүй нандин мэдээлэл бүхий энэхүү оюуны Сондор болсон бүтээлүүдэд та бүхний анхаарлыг хандуулах гэсэнд оршино.