Холбоо барих: basket2016@mongolchuud.de, +49 176 292 492 36, 2016 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд, Хаяг: Am Falk Platz 1, 10437 Berlin / Max-Schmeling-Halle

2016.09.09

УЛАМЖЛАЛ БОЛОН ЗОХИОГДОЖ ИРСЭН ЕВРОП ДАХЬ  МОНГОЛЧУУДЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН 11 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ

 

  

НЭГ. ТЭМЦЭЭНИЙ  ЗОРИЛГО

           

Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нь эрүүл мэнд, ажиллах эрч хүчийг хэрхэн нэмэгдүүлэх ач холбогдолтойг таниулах болон биеийн тамир, спортыг сурталчлах, ахмад тамирчдын спортын замналыг хүүхэд залуучуудад сурталчлан үлгэр дууриалал үзүүлэх, улс хоорондын түүх, соёл иргэншилтэй танилцуулах зорилготой.

 

ХОЁР: ТЭМЦЭЭНИЙГ  ЗОХИОН  БАЙГУУЛАХ  БАЙГУУЛЛАГА

1.    Ерөнхий зохион байгуулагч:

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  Төрийн бус байгууллагууд, холбоод хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулна.

Үүнд: Берлин хотын Цог Монгол спорт клуб, Монбер баг, Майдар холбоо, Монгол Германы Эдийн засгийн клуб ТББ, Буяны сэтгэлт хүү баг, Нөхөрлөл баг, Скай баг, Улаанбаатар холбоо, ХБНГУ-дахь Монгол-Герман ТББ-уудын зөвлөл

Ивээн тэтгэгч:

Монгол хүнийг эрүүл саруул байлгах, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ арга хэмжээг ГХЯ-наас өндрөөр үнэлж, 10-р тэмцээнээс эхлэн ивээлдээ авсны дагуу тус тэмцээнийг ГХЯ болон Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор явуулах  бөгөөд бусад ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.

 

  

 

ГУРАВ: ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА, БАЙР ТАЛБАЙ

 

1.    Тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30–ны өдрүүдэд зохион явуулна.

2.    Тэмцээн Берлин хотын Max-Schmeling-Halle спортын ордонд  болно.

 

Хаяг: Am Falkplatz 1, 10437 Berlin, Germany

 

 

ДӨРӨВ: ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН, МАНДАТ ОЛГОХ

 

1.    Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2016 оны 10 дүгээр  сарын 28-нд болно.

- UPDATE / 2016.10.20  Dietzgenstraße 31, 13156 Berlin - 19.00  цагаас

2.  Нээлтийн цаг, хөтөлбөр, дараалал, бусад зохион байгуулалтын асуудлыг техникийн зөвлөгөөн дээр тодорхой танилцуулан баталгаажуулна.

3.    Техникийн зөвлөгөөн дээр багуудын ахлагч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч сугалаа сугалж хэсгийн тоглолтын  оноолт хийнэ.

4.    Тэмцээнд  оролцох  бүх  багууд  хураамж  төлж оролцоно. Үүнд:

2016 оны 9 сарын 30 наас өмнө хураамжаа шилжүүлсэн баг 150 Euro

(Update: Багийн хураамж -  Дансаар 150 евро хүлээн авах хугацааг 09 сарын 30 наар хаагдах болно)

2016 оны 9 сарын 30 хойш хураамжаа төлсөн баг 200 Euro

 

            Багийн хураамжийг төлөх сүүлийн хугацаа техникийн зөвлөлийн хурал байна.

5.    Тэмцээнд оролцох багуудын мэдүүлэг болон тамирчдын танилцуулгыг  хүлээж  авах  асуудлыг  2016 оны  10 дүгээр сарын 15-ний  өдрөөр тасалбар болгон  Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!  цахим  шуудангийн  хаягаар авна.

6.    Тэмцээнд оролцох нийт тамирчдад зураг бүхий мандат олгох ба мандатыг хүчин төгөлдөр бичиг  баримтыг үндэслэн олгоно. Иймд багууд мэдүүлгээ тамирчдын цээж  зургийг нэрийн хамт ирүүлнэ.

 

 

  ТАВ:ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТОГЛОЛТЫН ЖУРАМ

1.    Тэмцээнийг олон улсын сагсан бөмбөгийн тэмцээний дүрмийн дагуу явуулна.

2.    Хувийн болон багийн алдаа

a.    Хэсгийн тоглолт - хувийн алдаа 4, багийн алдаа 4

b.    Шигшээ тоглолт - хувийн алдаа 4, багийн алдаа 4

c.    Финалын тоглолт - хувийн алдаа 5, багийн алдаа 4

3.    Багууд сугалаагаар 4 хэсэг болон хуваагдана. Өмнөх жилийн эхний 3 байр эзэлсэн багууд А, B, C хэсгийг ахлан оролцоно. 4 дэх хэсэг ахлах багийг зохион байгуулагч орон шийдвэрлэнэ.

4.    Хэсгийн багууд тойргоор тоглоно. Хэсэг бүрээс эхний 2 байр эзэлсэн баг дараагийн шигшээ тоглолтод орох эрхтэй болно. Хэсгээс гарсан багууд дахин E ба F хэсэг болон тойргоор тоглож хэсэг тус бүрээс гарсан хоёр, хоёр баг олимпийн системээр тоглож дүнг гаргана.  Тухайлбал E1 - F2, E2 – F1 тоглолтоос хожигдсон 2 баг хүрэл медалийн эрхийн төлөө, хожсон 2 баг алт мөнгөн медалийн төлөө тоглоно.

 

5.    Тоглолтыг эрэгтэй эмэгтэй ангилал адил 4 үе явуулна.

Тоглолтын хугацаа:

§  Хэсгийн тойргийн тоглолт  / ABCD / -  6 минутаар дөрвөн үе

§  Шигшээ тоглолтын хэсгийн тоглолт / EF /  - 7 минутаар дөрвөн үе

§  Финалын тоглолтууд  - 8 минутаар дөрвөн үе цэвэр тоглоно.

Хэсгийн болон шигшээ тоглолтын цэвэр бохир цагийг тус журмын 4-т заагдсан техникийн зөвлөгөөн дээр хэлэлцэн тогтож батална.

Оноо тэнцсэн тохиолдолд тоглолтыг 3 минутаар сунгана.

6.    Тэмцээнд оролцох багийн тоо дээд тал нь эрэгтэй 20, эмэгтэй 16 байна. Бүртгэлийн заасан хугацаанд мэдүүлэг өгсөн багийн тоо 16, 20–иос дээш гарсан тохиолдолд дараах журмын дагуу тэмцээнд оролцох эрхийг олгоно. Үүнд:

         а. Улсаа төлөөлж байгаа нэг багийн эрх ашгийг харгалзан үзэж шийдвэрлэнэ.

         b. Нэг улсаас олон баг оролцох тохиолдолд багуудын мэдүүлгээ ирүүлсэн огноог харгалзан шийдвэрлэнэ.

7.    Тус тэмцээнд Европ тивд байнга оршин сууж буй, тухайн орондоо бүртгэлтэй Монгол иргэд оролцоно.

8.    Тэмцээний хэсэг тус бүрийн болон нийт тоглолтын хуваарийг заалны заагдсан цэгүүдэд байрлуулах ба мөн дэлгэцээр гаргана. Техникийн зөвлөлийн хурлаар тоглолтын хуваарь болон бусад мэдээлэл байрлах цэгүүдийг багуудын ахлагч нарт танилцуулна.

9.    Тоглолт эхлэхэд аль нэгэн баг талбайд бэлэн байгаагүй тохиолдолд 5 мин хүлээгээд талбайн шүүгч тоглолтыг тоглолтод бэлэн байгаа багийг 20:0 хожсоноор шийдвэрлэнэ.

Хүндэтгэх шалтгаанаар баг талбайд цагтаа гарах боломжгүй болсон тухайгаа Ерөнхий шүүгчид тоглолт эхлэхээс 30 минутын өмнө мэдэгдсэн тохиолдолд асуудлыг тэмцээний зохион байгуулах комиссоор авч хэлэлцэн шийдвэрлэнэ.

10.  Талбайд эмч шүүгч ажиллуулна. Эмч шүүгчийн байрлах цэгийг техникийн  

зөвлөлийн хурлаар багийн ахлагч нарт танилцуулна.

11.  Багийн бүрэлдэхүүн 10 хүнтэй байна.

12.  Тэмцээнд  оролцох  багууд  тоглолтын  жигд  хувцастай  байхаас  гадна           сагсан  бөмбөгийн  дүрэмд  заасан  хувийн  дугаартай  байна.

 

13.  Тэмцээний үеэр спортын бус зан авир гаргасан тохиолдолд зохион байгуулах   комисс тухайн баг, тамирчныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авах    эрхтэй.

14.  Тоглолтын үед гарсан маргаантай асуудлыг ОУСБХ-ны дүрмийн дагуу тоглолт дууссанаас 20 минутын дотор багийн ахлагч эсвэл дасгалжуулагч шүүгчийн комисст мэдэгдэж эсэргүүцэл илэрхийлнэ.

Дэнчингийн хэмжээ: 100 Евро

Хэрвээ хүсэлт гаргасан багийн асуудал өөрийн талд шийдэгдвэл дэнчингийн мөнгийг буцааж олгоно.

Маргаан эсрэг талд шийдэгдвэл дэнчингийн мөнгө буцаан олгогдохгүй. 

15.  Тэмцээний үеэр заал болон орчин тойронд согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.

16.  Согтууруулах ундаа хэрэглэсэн тоглогчийг талбайгаас хөөж, дараагийн 2 тоглолтонд оролцох эрхийг хасна.

17.  Техникийн алдаа 2 удаа болон хөөгдөх алдаа авсан тоглогч дараагийн 1 тоглолтонд оролцох эрхгүй болно.

18.  Мэдүүлэгт ороогүй тамирчин тоглолтонд оролцсон нь нотлогдвол тус багийг тэмцээнээс хасна.

19.  Баг тамирчид, дасгалжуулагчийн талаархи хүсэлт, гомдлыг зөвхөн тойргийн тоглолт дуустал хүлээж авна.

20.  Шалгагдах шаардлагатай тамирчин, дасгалжуулагч нь өөрийгөө нотлох     хүчинтэй бичиг баримттай байна. Үүнд:

-       Гадаад паспорт

-       Оршин суугаа газрын бүртгэл г. м бусад

21.  Тэмцээний үеэр зөвшөөрөлгүй худалдаа эрхлэхийг хориглоно.

22.  Тэмцээний эмч шүүгч тоглолтын үед гарсан бэртэл, гэмтэлд зөвхөн анхны тусламж үзүүлнэ.

Жич: Нийт тэмцээнд оролцогчдод аялалын болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхыг зөвлөж байна.

23.  Журамд заагдаагүй зөрчил гаргасан баг тамирчин, дасгалжуулагчийг тухайн үед нь тэмцээний зохион байгуулах комисс хуралдаж асуудлыг шийдвэрлэнэ. 

24.  „Нэг улс – Нэг баг“ уриан дор явагдаж буй энэхүү тэмцээний нийт арга хэмжээний үеэр тамирчид, хөгжөөн дэмжигчид эв нэгдэлтэй, нөхөрсөг, харилцан бие биенээ хүндэтгэн, соёлтой оролцоно.

 

ЗУРГАА:ТЭМЦЭЭНИЙ ДҮН, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

1.    Уламжлал болон зохиогдож ирсэн Европ дахь  Монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн EURО-2016 тэмцээнд тус бүр амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн эрэгтэй эмэгтэй багийг  аваргын „Гадаад харилцааны яамны нэрэмжит шилжин явах цом“, „EURO-2016 тэмцээний дурсгалын цом“, Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна.

2.    EURO-2016 тэмцээнд амжилттай оролцож 2, 3–р байр эзэлсэн багуудыг тус бүр мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

3.    Ур чадвараараа бусдаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинг тоглолтын үед хөтлөгдөх статистик мэдээг үндэслэн “Шилдэг тоглогч”-оор шалгаруулж “Дурсгалын цом”, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж  урамшуулна.

4.    „Өсөх ирээдүйтэй тамирчин“ шагналаар эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчныг шалгаруулж урамшуулна.

5.    Тэмцээний „Онцлох тамирчин“-аар эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчинг  зохион байгуулах комиссын шийдвэрээр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнаж  урамшуулна.

6.    Мөнгөн шагналын санг тэмцээний хураамжаар цугласан мөнгөөр бүрдүүлэн дараах байдлаар зарцуулах ба үлдэгдэл мөнгийг зохион байгуулалтын бусад зардалд тооцно. Үүнд:

1-р байр шагналын сангийн 30%, 2-р байр шагналын сангийн 20%,  3-р байр шагналын сангийн 15% -ийг тус тус олгох ба Шилдэг тоглогчид 100 евро, Онцлох тоглогчид 50 евро тус бүр олгоно.

 

„EURO – 2016“  Тэмцээнийг зохион байгуулах комисс

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!">basket2016@mongolchuud.de

 http://basket2016.mongolchuud.de

 

 

 

Зохион байгуулагчид

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна. 

 

Майдар холбоо

 

Монгол-Германы
Эдийн засгийн клуб

MAS-Berlin e.V.
Берлиний
Монгол Оюутан
Сурагчдын Холбоо)
 

 

Улаанбаатар холбоо

 

ХБНГУ дахь  
Монгол-Германы ТББ зөвлөл

Ивээгчид

 

 
     
 
     
 
     
 

 

All Rights Reserved.

All Rights Reserved.
 

Copyright © 2017 - Mongolchuud Germand Info Portal