Холбоо барих: basket2016@mongolchuud.de, +49 176 292 492 36, 2016 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд, Хаяг: Am Falk Platz 1, 10437 Berlin / Max-Schmeling-Halle

Манай тэмцээний 6 талбайд ширээ бүрт 3 ширээний шүүгч,(тоо цаг хөтлөлт, 24 сек хөтлөгч, оноо алдааг бүртгэгч) нар ажиллах бөгөөд 2 ээлжээр баг болж ажиллах тул нийт нөөцийн туслагч гээд 40 гаран сайн дурынханаа нэгтгэн Тэмцээний үеэр тоглолтын тогтоол хөтлөх, цаг, онооны салбар хянах, довтолгооны хугацаа хянах хөтлөгч нарын ХОЁР дахь сургалт эхэлж байна.

11 тэмцээн эхлэх хүртэл нийт 6 талбайд ажиллах баг, хүмүүсийг бүгдийг хамруулсан байхаар төлөвлөж байна. Ширээний хөтлөгч, бүртгэгч нар шүүгчийн дохиог алдаагүй ойлгох сургалт.

2 дахь сургалтаа амжилттай явуулж байгаа Европын Монголчуудын дундах сагсан насанд хүрэгчидийн тэмцээний ДӨРВӨН удаагийн аварга (2012 Швед, 2013 Швецари, 2014 Унгар, 2015 Бельги улсад болсон тэмцээнд дараалан 4 түрүүлсэн) БУЯНЫ СЭТГЭЛТ ХҮҮ багийн ахлагч Амраа  болон сорил тоглолтуудад сургалт практик хийлгэн зааж буй БУЯНЫ СЭТГЭЛТ ХҮҮ багийн залуусдаа баярлалаа.

Тэмцээний ширээнд суух хувиарлалт бүртгэл гарган ажиллаж буй Цог клубийн идэвхтэн, тэмцээний цагчин, ширээний шүүгчдийн дарга БАЯРАА (Bayaraa Surenjav) мөн идэвхтэй оролцож буй Майдар холбоо болон Оюутан залуусдаа баярлалаа.

ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ

НЭГ УЛС - НЭГ БАГ 

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГ

Зохион байгуулагчид

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна. 

 

Майдар холбоо

 

Монгол-Германы
Эдийн засгийн клуб

MAS-Berlin e.V.
Берлиний
Монгол Оюутан
Сурагчдын Холбоо)
 

 

Улаанбаатар холбоо

 

ХБНГУ дахь  
Монгол-Германы ТББ зөвлөл

Ивээгчид

 

 
     
 
     
 
     
 

 

All Rights Reserved.

All Rights Reserved.
 

Copyright © 2017 - Mongolchuud Germand Info Portal