Холбоо барих: basket2016@mongolchuud.de, +49 176 292 492 36, 2016 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд, Хаяг: Am Falk Platz 1, 10437 Berlin / Max-Schmeling-Halle

Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 11 дэх удаагаа ХБНГУ-ын Берлин хотноо 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд хүрэлцэн ирж оролцохоор мэдүүлээд буй багуудын анхааралд дараах мэдээллийг хүргэж байна.

A. 

  • Тэмцээнд тулгаж хэт орой, өглөө эрт хол замд гарах, тэмцээний дараа ядарсан үедээ тулгаж унаа тэрэг захиалах, машин барих зэргийг урьдчилан тооцоолж сэргийлэхийг зохион байгуулагч хамт олноос хичээнгүйлэн хүсэж байна.
  • Xэдийгээр Европын холбооны улс дотроо зорчиж буй ч гэсэн биеийн байцаалтаа бүрэн авч, хил гаалийн цэгүүд дээр саатахаас сэргийлнэ үү!
  • Берлин хотод орж ирээд зам төөрөх, тэмцээний болон захиалсан буудлаа олох, нийтийн унааны хуваарь чиглэл асуух үед хэлний бэрхшээл гарсан нөхцөлд та бүхэнд лавлагаа өгөх үүндээс +49 176 800 24 000, +49176 292 492 39 дугаарын утсаар байнга холбогдох хүнийг бид та бүхэндээ гаргах болно.

Б. 

Тус тэмцээний дүрмийн 5.7 д зааснаар  "Тэмцээнд Европ тивд байнга оршин сууж буй, тухайн орондоо бүртгэлтэй Монгол иргэд" оролцоно.

Иймд оролцогч багуудын ахлагч нараас хүсэлт гаргасан байдлыг үндэслэн техникийн зөвлөгөөний үеэр болон тэмцээний тойргийн тоглолтууд явагдаж байх үед зохион байгуулах комисс тус заалтыг зөрчсөн гомдол мэдээллийг хүлээн авна. Тамирчид "тухайн орондоо байнга оршин сууж буй гэдгийг батлах" албан бичиг баримтыг шалгуулах үүрэгтэй бөгөөд хэрэв шаардлагатай үед өөрийгөө европын улсад амьдардаг гэдгийг нотлох бичиг баримтгүй бол тэмцээнд оруулахгүй болохыг анхаарна уу?  

Үүнд 

- Тамирчин зөвхөн өөрийн бичиг баримтаар тухайн хүн мөн гэдгээ батлана. /пасс хуулга, банкны карт / 

- Аялагчийн виза, мульти буюу олон удаа орж гарах виза-г нотлох бичиг баримтад тооцохгүй / Европ дахь Монголчуудын тэмцээн /  Тэмцээний үеэр хүндрэл гарах, та бүхэнд зардал болохгүй байх үүднээс та бүхэн нотлох бичиг баримт эргэлзээтэй нөхцөлд зохион байгуулах комисс д урьдчилан майлээр илгээж хянуулж болно

Мөн Европ –д үүсээд буй цагаачлалын асуудлаас бичиг баримтын шалгалт Берлин хотод таарч болзошгүй тул бичиг баримтаа авч гадуур зорчихыг ОНЦГОЙЛОН сануулж байна. Мөн албан ёсны зөвшөөрөлгүй оршин суугаа иргэд энэ байдлыг анхааралдаа авч тэмцээний үеэр хүндрэл гаргахгүй байх талаас урьдчилан анхааруулж байна..

 

В. 

Спортын зэрэг цол гардуулах тухай

Мөн тус тэмцээний үеэр Монгол улсын спортын зэрэг цол олгох, гардуулах асуудлаар өмнөх жилүүдэд гарч байсан шударга бус асуудлыг энэ удаагийн тэмцээнээс эхлэн цэгцтэй болгох үүднээс аливаа холбоо, газрууд цэрэг цол тодорхойлон авч ирсэн, тэмцээний үщэр гардуулах хүсэлтэй бол

зохион байгуулагч нарт 10 хоногийн өмнө бичгээр тухайн тамирчины овог нэр, спортын зэрэг цолны мэдээлэл болон улсын зэрэг цолны комиссын үнэмлэхний дугаарын хамт ирүүлсэн нөхцөлд бид зохих газруудаар шалгуулсаны үндсэн дээр хөтөлбөрт албан ёсоор тусган оруулж, гардуулах боломжтойг талаар энэ тэмцээний зохион байгуулах баг 100% санал нэгтэй шийдвэрлэсэн болохыг дуулгаж байна.

 

“Оюутны хаврын баяр”-аас улбаатай энэхүү тэмцээн нь өдгөө Европ тивд оршин суугаа нийт монголчууд түүний дотор залуучуудын тэсэн ядан хүлээдэг томоохон арга хэмжээ бөгөөд аль нэг холбооны бие даан эзэмшдэг, шийдвэр гаргадаг тэмцээн биш тул хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнтэйгээ тун удахгүй спорт нөхөрлөлийн оргил болсон энэхүү тэмцээнээрээ учран золгох гэж буйд туйлаас баяртай байна.  Аян замдаа сайн яваад ирээрэй.

Удахгүй спортын өргөөндөө учран золгохын ерөөл дэвшүүлэн мэндчилсэн.

Зохион байгуулах комисс

 

Зохион байгуулагчид

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна. 

 

Майдар холбоо

 

Монгол-Германы
Эдийн засгийн клуб

MAS-Berlin e.V.
Берлиний
Монгол Оюутан
Сурагчдын Холбоо)
 

 

Улаанбаатар холбоо

 

ХБНГУ дахь  
Монгол-Германы ТББ зөвлөл

Ивээгчид

 

 
     
 
     
 
     
 

 

All Rights Reserved.

All Rights Reserved.
 

Copyright © 2017 - Mongolchuud Germand Info Portal