Холбоо барих: basket2016@mongolchuud.de, +49 176 292 492 36, 2016 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд, Хаяг: Am Falk Platz 1, 10437 Berlin / Max-Schmeling-Halle

A.  Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал

Б. Тэмцээний дараах БАЯР

В. Спортын зэрэг цол гардуулах тухай

Г. Замын анхааруулга

Д. Тамирчдын харьяалал

A.

Тэмцээний техникийн зөвлөгөөний хурал

2016 оны 10 дүгээр сарын 28-нд

Dietzgenstraße 31, 13156 Berlin - 19.00 цагаас

Монгол улсаас ХБНГУ- д суугаа ЭСЯ-ны Pankow дүүрэг дэх байранд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөний хуралд баг тус бүрээс багийн ахлагч, эсхүл албан ёсоор төлөөлж буй хүн оролцоно.

 

Тэмцээний техникийн зөвлөгөөний хуралд баг тус бүрээс багийн ахлагч, эсхүл албан ёсоор төлөөлж буй хүн оролцоно.

Хуралд ирэхдээ багийн тамирчидын цээж зургийг авч ирэх ба тэмцээний хураамжаа төлөөгүй багууд бэлнээр төлнө. энэ өдрөөс хойш дансаар багийн хураамж хүлээж авахгүй тасалж байна.

Бид 18 цаг аас Берлин Alexanderplatz буудлаас боломжоороо багийн ахлагч нарыг машинтай явах хүмүүст зохицуулан хүргэхээр ярилцаж буй тул шаардлагатай хүмүүс энэхүү майлээр хүсэлтээ ирүүлнэ үү?

 

Б.

Тэмцээний дараах БАЯР

Genthiner Str. 20, 10785 Berlin

Тэмцээний дараа 10 сарын 30 ны өдөр бүх баг тамирчидаа оролцуулсан хэзээч мартагдашгүй нэгэн диско, цэнгээнт үдэшлэг болно.

Тах : 

Тамирчид 20 Евро 

(тахны үнэнд хоол, тоглолт, диско Парту) Тэмцээний зочдоо Герман хоолоор дайлах болно)

Бусад хүмүүс 20 Евро (хоол ороогүй, зөвхөн Тоглолт, диско Парту ны үнэ орсон, зочин өөрөө 10 евроны хоол төлж авч болно)

Багууд баярт орох хүний тоо, (тамирчид болон дагалдан яваа хүмүүс) бидэнд урьдчилан ирүүлнэ үү?

Эхлэх цаг :

18:30 цагаас Тамирчид /  Тамирчид 20:30 аас хоцорч ирсэн бол өөрөө хоолоо худалдан авч иднэ. - дагалдан яваа хүмүүс хоолоо 10 еврогоор худалдана.

20:30 - Бусад хүмүүс орж эхлэнэ

21 цагаас Тоглолт + Хөтөлбөрт Парту

23 цагаас Open End :Чөлөөт Парту : (хамгийн сүүлийн зочид бүжиглэж дуустал)

Гаазтай болон гаазгүй ус ундаа, шар айраг, дарсны үнийг та бүхэндээ зориулан тухайн газрын үнээр биш, тус орой тусгай тохирсон боломжийн үнээр үйлчлүүлэхээр тохирсон болно

Бид энэ жил жинхэнэ доргио диско, баярт та бүхнийхээ алжаалыг тайлж, баярлаж цэнгэхээр бүх багуудыг оролцохоор тооцож газраа сонгосон тул бүгд хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж байна.

Манай баярыг Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурьвиж, дуунд дуртай Монгол түмэндээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барьсаар ирсэн "Увертюра" хамтлагийнхан ая дуугаа өргөж нэгэн оройг хөглөх болно.

 

В.

Спортын зэрэг цол гардуулах тухай

Мөн тус тэмцээний үеэр Монгол улсын спортын зэрэг цол олгох, гардуулах асуудлаар өмнөх жилүүдэд гарч байсан шударга бус асуудлыг энэ удаагийн тэмцээнээс эхлэн цэгцтэй болгох үүднээс аливаа холбоо, газрууд цэрэг цол тодорхойлон авч ирсэн, тэмцээний үеэр гардуулах хүсэлтэй бол

зохион байгуулагч нарт 10 хоногийн өмнө бичгээр тухайн тамирчины овог нэр, спортын зэрэг цолны мэдээлэл болон улсын зэрэг цолны комиссын үнэмлэхний дугаарын хамт ирүүлсэн нөхцөлд бид зохих газруудаар шалгуулсаны үндсэн дээр хөтөлбөрт албан ёсоор тусган оруулж, гардуулах боломжтойг өмнө холбогдох бүх газруудад 3 сарын өмнө,

мөн багуудад сарын өмнө илгээсэн бөгөөд

одоогоор бидэнд нэгч мэдээлэл хүсэлт ирээгүй тул

манай тэмцээнд спортын зэрэг цол гардуулахгүй болохийг үүгээр мэдэгдэж байна.

 “Оюутны хаврын баяр”-аас улбаатай энэхүү тэмцээн нь өдгөө Европ тивд оршин суугаа нийт монголчууд түүний дотор залуучуудын тэсэн ядан хүлээдэг томоохон арга хэмжээ бөгөөд аль нэг холбооны бие даан эзэмшдэг, шийдвэр гаргадаг тэмцээн биш тул хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна.

 

Г.

Тэмцээнд тулгаж хэт орой, өглөө эрт хол замд гарах, тэмцээний дараа ядарсан үедээ тулгаж унаа тэрэг захиалах, машин барих зэргийг урьдчилан тооцоолж сэргийлэхийг зохион байгуулагч хамт олноос хичээнгүйлэн хүсэж байна.

Xэдийгээр Европын холбооны улс дотроо зорчиж буй ч гэсэн биеийн байцаалтаа бүрэн авч, хил гаалийн цэгүүд дээр саатахаас сэргийлнэ үү!

Берлин хотод орж ирээд зам төөрөх, тэмцээний болон захиалсан буудлаа олох, нийтийн унааны хуваарь чиглэл асуух үед хэлний бэрхшээл гарсан нөхцөлд та бүхэнд лавлагаа өгөх үүднээс

+49 176 800 24 000, 

+49176 292 492 39 дугаарын утсаар байнга холбогдох хүнийг бид та бүхэндээ гаргах болно.

 

Д.

Тус тэмцээний дүрмийн 5.7 д зааснаар "Тэмцээнд Европ тивд байнга оршин сууж буй, тухайн орондоо бүртгэлтэй Монгол иргэд" оролцоно.

Иймд оролцогч багуудын ахлагч нараас хүсэлт гаргасан байдлыг үндэслэн техникийн зөвлөгөөний үеэр болон тэмцээний тойргийн тоглолтууд явагдаж байх үед зохион байгуулах комисс тус заалтыг зөрчсөн гомдол мэдээллийг хүлээн авна.

Тамирчид "тухайн орондоо байнга оршин сууж буй гэдгийг батлах" албан бичиг баримтыг шалгуулах үүрэгтэй бөгөөд хэрэв шаардлагатай үед өөрийгөө европын улсад амьдардаг гэдгийг нотлох бичиг баримтгүй бол тэмцээнд оруулахгүй болохыг анхаарна уу

Eвропын Монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг НЭГ УЛС - НЭГ БАГ уриан дор зохион байгуулж буй ХБНГУ дахь Монголчуудын холбоо, ТББ, сагсан бөмбөгийн багууд.

Зохион байгуулагчид

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна. 

 

Майдар холбоо

 

Монгол-Германы
Эдийн засгийн клуб

MAS-Berlin e.V.
Берлиний
Монгол Оюутан
Сурагчдын Холбоо)
 

 

Улаанбаатар холбоо

 

ХБНГУ дахь  
Монгол-Германы ТББ зөвлөл

Ивээгчид

 

 
     
 
     
 
     
 

 

All Rights Reserved.

All Rights Reserved.
 

Copyright © 2017 - Mongolchuud Germand Info Portal