Холбоо барих: basket2016@mongolchuud.de, +49 176 292 492 36, 2016 оны 10-р сарын 29-30 өдрүүдэд, Хаяг: Am Falk Platz 1, 10437 Berlin / Max-Schmeling-Halle

ХАЯГ  - Genthiner Str. 20, 10785 Berlin

Тэмцээний дараа 10 сарын 30 ны өдөр бүх баг тамирчидаа оролцуулсан хэзээч мартагдашгүй нэгэн диско, цэнгээнт үдэшлэгт та бүхнийг урьж байна. 

ЗӨВХӨН ТАМИРЧИД, ДАГАЛДАН ЯВАА ХҮМҮҮСТ

Тах : Тамирчид 20 Евро 

(тахны үнэнд хоол, тоглолт, диско Парти) Тэмцээний зочдоо Герман хоолоор дайлах болно)

Бусад хүмүүс 20 Евро (хоол ороогүй, зөвхөн Тоглолт, диско Парти-ны үнэ орсон, зочин өөрөө 10 евроны хоол төлж авч болно)

Багууд баярт орох хүний тоо, (тамирчид болон дагалдан яваа хүмүүс) бидэнд урьдчилан ирүүлнэ үү?

Эхлэх цаг :

18:30 цагаас Тамирчид /  Тамирчид 20:30 аас хоцорч ирсэн бол өөрөө хоолоо худалдан авч иднэ. - дагалдан яваа хүмүүс хоолоо 10 еврогоор худалдана.

20:30 - Бусад хүмүүс орж эхлэнэ

21 цагаас Тоглолт + Хөтөлбөрт Парти

23 цагаас Open End :Чөлөөт Парти : (хамгийн сүүлийн зочид бүжиглэж дуустал)

Гаазтай болон гаазгүй ус ундаа, шар айраг, дарсны үнийг та бүхэндээ зориулан тухайн газрын үнээр биш, тус орой тусгай тохирсон боломжийн үнээр үйлчлүүлэхээр тохирсон болно.

Бид энэ жил жинхэнэ доргио диско, баярт та бүхнийхээ алжаалыг тайлж, баярлаж цэнгэхээр бүх багуудыг оролцохоор тооцож газраа сонгосон тул бүгд хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж байна.

Манай баярыг Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурьвиж, дуунд дуртай Монгол түмэндээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барьсаар ирсэн "Увертюра" хамтлагийнхан ая дуугаа өргөж нэгэн оройг хөглөх болно.

Та бүхэнтэйгээ тун удахгүй спорт нөхөрлөлийн оргил болсон энэхүү тэмцээнээрээ учран золгох гэж буйд туйлаас баяртай байна.

Аян замдаа сайн яваад ирээрэй.  Удахгүй спортын өргөөндөө учран золгохын ерөөл дэвшүүлэн мэндчилсэн.

Зохион байгуулах комисс

Зохион байгуулагчид

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна. 

 

Майдар холбоо

 

Монгол-Германы
Эдийн засгийн клуб

MAS-Berlin e.V.
Берлиний
Монгол Оюутан
Сурагчдын Холбоо)
 

 

Улаанбаатар холбоо

 

ХБНГУ дахь  
Монгол-Германы ТББ зөвлөл

Ивээгчид

 

 
     
 
     
 
     
 

 

All Rights Reserved.

All Rights Reserved.
 

Copyright © 2017 - Mongolchuud Germand Info Portal