A A A

УРИАЛГА - Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аян - Juli 16, 2017

Эх орон шатаж байна.  Улсын хэмжээнд 7-р сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна. ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй байна.

Түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхлээд буй. Иймд бид эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлж байна.

Bankverbindung: 

MDWK e.V 

Deutsche Bank AG – BLZ 100 700 24 – KTO 1849850 00

IBAN: DE08 1007 0024 0184 9850 00, 

BIC(SWIFT-CODE): DEUTDEDBBER

Zweck: Spende Waldbrand - Mongolei

Хандивыг олон нийтэд нээлттэй зарлах бөгөөд манай клубын удирдах зөвлөлийн гишүүдээс УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ хүлээлгэн өгөх болно. (Жич: Spendenschein - Хандивын баримт олгох боломжтой)

Гал усны аюул руу эх орныхоо төлөө гэсэн тангарагтай тэмцэж буй эх орончид, онцгой байдлын албанд туслах, эх орныхоо байгалиа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хандивын аянд өөрсдийн боломжоор оролцохыг уриалж байна.

Монгол-Германы эдийн засгийн клуб

ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын Зөвлөл

Монголчууд Германд мэдээллийн портал

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ

СЭТГЭЛИЙН ХАНДИВ ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ!

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанид саяхан гал гарч Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин бүхий л бүрэлдэхүүнээрээ 10 цаг тасралтгүй ажилласны үр дүнд өглөөний 05.00 цагийн орчимд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан билээ.

Та бидний ХАНДИВ дүрэлзсэн галтай нүүр тулж буй баатарлаг залуусдаа СЭТГЭЛИЙН ДЭМ, УУХ УС, ХООЛ УНД, ХОРДЛОГО ТАЙЛАН СҮҮ, ЭМ ТАРИА, ГАЛ УНТРААХАД ӨМСӨХ ГУТАЛ гэх мэтээр тус болох нь дамжиггүй тул ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР болж САЙН ҮЙЛСЭД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах хоёр дахь санал хураалтыг Берлин дэх ЭСЯ-ны Hausvogteiplatz 14, 10117 хаягт байрлах байранд 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Мягмар гарагийн 07.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулна. 

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдөр ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу. 

Нэмж буюу шинээр бүртгүүлж санал өгөх боломжгүй болно. 

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү. 

Сонгогчдын нэрийн жагсаалттай доорхи линкээр орж танилцана уу. 

http://berlin.embassy.mn/file/berlinjagsaalt2017.docx 

Берлин дэх ЭСЯ, Салбар комисс № 06

XБНГУ-д сууршид амьдарч буй Уугуул нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг тодорхойлон гаргах зорилго бүхий чуулга уулзалтаар 2015 онд ХБНГУ-д ажиллаж амьдарч буй манлайлагч Монголчуудыг тодруулах, хамтын ажиллагааг эхлүүлэх, 2016 онд хилийн чанадад өсч том болж буй ирээдүйн Монгол залуучуудын асуудлаар хуран чуулж байсан билээ.

Allgemeines: Im Rahmen der Zielsetzung des Forums für die Entwicklung im Heimatland einen Beitrag zu leisten, wurde im Jahr 2015 das Diaspora-Forum durchgeführt, um unter den in Deutschland lebenden und arbeitenden Mongolen führende Persönlichkeiten zu identifizieren, eine Zusammenarbeit zu starten, und auf dem Forum im Jahr 2016 uns auf die in Deutschland aufwaschsende junge Generation konzentriert.

Харин энэ жилийн чуулга уулзалтаар Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, орон нутгийн хөгжлийн бодлого, хилийн чанадаас хөдөө орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, боломж, хэрэгцээ шаардлагийн талаар хэлэлцэх юм.

Хаяг / Ort: Christburger Str. 12, 10405 Berlin - https://youtu.be/QbzUldPvUoo

Auf dem diesjährigen Forum wird der Schwerpunkt auf die soziale und wirtschaftliche Situation der Mongolei, auf die regionale Entwicklung und auf  Möglichkeiten und Anfragen aus der Sicht der Mongolei, um Beiträge aus dem Ausland für die Entwicklung auf dem Lande zu leisten, gelegt.

Anmeldung : https://goo.gl/forms/WwbZOEsGsWlnUfCu1

Чуулганы хөтөлбөр - Programm : http://www.mdwk.info

Монгол Германы эдийн засгийн клуб ТББ

MAS Berlin - ТББ