A A A

Шинэ оны босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  ХБНГУ-ын Берлин хотын Монгол-Германы эдийн засгийн клубын үүсгэн байгуулагч, тэргүүн, Берлин Цог Монгол Спорт клубын үүсгэн байгуулагчдын нэг, тэргүүн, МИАТ ХК-ны Берлин дэх салбарын төлөөлөгч Н.Эрдэнэцогтыг ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-ГООР шагнасаныг Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Ц.Болор гардууллаа.

Н.Эрдэнэцогт нь 20 гаруй жил хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг ажиллагааг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд ЭСЯ –д ажиллаж байх цагаасаа эхлэн хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаанд, 2013 оноос ХБНГУ-д Монгол-Германы эдийн засгийн клубийг үүсгэн байгуулан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн залуучуудыг эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр, боломжуудын талаар мэдээлэл хүргэх, хөгжлийн хамтын ажиллагаанд татан оролцуулах талаар үр дүнтэй ажилладаг манлайлагч Монголчуудын нэг юм.

“Монгол-Германы Эдийн засгийн клуб” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэцогт нь 2014 онд ХБНГУ дахь Монгол-Герман ТББ-уудын зөвлөлийг үүсгэн байгуулж, Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан ажиллуулах явцдаа идэвх, санаачлага гарган ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн ба Гадаад дахь Монголчуудын эв нэгдэл, эх орныхоо төлөө чиглэсэн ажлыг удирдан зохицуулж эх орны хөгжилд хүний нөөцийн үнэтэй хувь нэмэр оруулж буй билээ.

 

Боксын спортын мастер Н.Эрдэнэцогт нь Цог Берлин Монгол спорт клубийг 2010 онд үүсгэн байгуулж Монгол хүнийг эрүүл саруул байлгах, эв нэгдлийг бэхжүүлэх нэн чухал ач холбогдол бүхий энэ олон ажлуудыг удирдан зохион байгуулж ирсэн болно.

Монгол Улсыг сурталчлах өдөрлөг, эдийн засаг, спорт соёлын арга хэмжээг зохион байгуулах үед хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар төдийгүй Монгол эх орныхоо нэрийг сайн, сайхнаар цуурайтуулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй олон нийтийн зүтгэлтэн,  ХБНГУ дахь  монголчуудын үлгэр дууриалал болсон манлайлагч төлөөлөл юм.

Н.Эрдэнэцогт ахдаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл энд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголчууд Германд мэдээллийн портал