A A A

Элгэн садан монголчууддаа сэтгэлд өрөмтөм оюуны очтой сүүн цацлаар мэлмийг тань мялаах чөлөөт уулзалтад урьж байна.

Берлин хот 2017.05.24 - 19 Цагаас

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, 1988 оны “Болор цом “ яруу найргийн наадмын Болор цомын эзэн Тангадын Галсан болон 2006 оны “Болор цом” яруу найргийн наадмын Болор цомын эзэн, их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч яруу найрагч Баатарын Галсансүx нар Европын холбооны улсуудад амьдарч байгаа элэг нэгт Монголчууддаа аяны богцоо задалж, яруу найргийн хатан ээж Янжинлxам бурханы гэгээн ухааны өргөл өргөхөөр хөлгийн жолоо залан айсуй.

Бельгийн Монголчуудын нэгдсэн холбооны урилгаар Утга яруу, төгс аялгуут найраг хөглөсөн гэгээн үдшийн цэнгүүнүүд оролцох замдаа Берлин хотод саатан морилохдоо Эх нутаг, Элгэн саднаа санан дэгэлзсэн монголчуудынхаа элгийг дэвтээж, сэтгэлд өрөмтөм оюуны очтой сүүн цацлаар мэлмийг тань мялаах гэж байна.

 


Өдөр 
2017 оны 5 дугаар сарын 24
Цаг 
19:00 - 21:00
Хаяг:
Dietzgenstraße 31, 13156 Berlin

https://goo.gl/maps/uUKPSottdg52
Цэцэг ургатал магтавч, цэцэн болдоггүй нь тэнэгийн эмгэнэл
Цэр хаях шиг муулавч, цэц нь буурдаггүй нь сэцэний бахархал

Огторгуйгаас сацрагч шар сударыг: наран гэнэ
Оюунаас сацрагч шижир наранг: ном хэмээнэ

Хэрээ : өнгө засна гэж өдөөн цагаанаар буддаггүй
Хэрээ : өвөл даарна гэж өссөн нутагаа орхидоггүй

Гучхан хором гадаа ажиллавал: наршиж халуурдаг
Гуталтайгаа ус туулчихвал: хоолой нь паг сөөчихдөг
Гулжигар, улжигар залуу: болзоо горилон зогсоно
Гуужсан согоо шиг бүсгүй: харцаараа шилбүүрдэн үргэнэ.

Үнэн өчил
Дандаа жаргаж туйлсан гэвэл : шал худлаа
Далай үерлэтэл уйлсан гэвэл : бүр ч худлаа
Даамгүй жаргалаан асгах бүрдээ : тарчилж байлаа
Давшгүй зовлонг нураах бүрдээ : жаргаж л явлаа.

Тулган доторхи дээдэсийн гал унтрах ёсгүй
Туган дээрхи соёмбын загас унтах эрхгүй
Туурга тус тусгаар тогтнол мөхөх ёсгүй
Тунгаамал шижир шиг Монгол хэл мохох ёсгүй
2012.12.26

Эх ороноосоо урвабаас : нар надад мөс болог!
Эх хэлээ умартваас : навчис надад мэс болог!

https://www.youtube.com/watch?v=5XyH8B4VgrM
Ардын уран зохиолч Т.Галсан "ОФФШОР" гэдэг үгийг ингэж тайлбарлалаа

Б.Галсансүх: Бурханд хэлэх зөвлөгөө
https://youtu.be/Mf9RoyuEE74
Б.Галсансүх-Р.Чойномд бичсэн захидал
https://youtu.be/-i0MDvBXR8A

 

https://www.facebook.com/events/712363885602721