A A A

Их мастер Д.Номин-Эрдэнэ - Шатрын зэрэг тоглолт  - БЕРЛИН ХОТОД 26.01.2017

Монголын шатрын холбооны Европ дахь төлөөлөгч П.Даваадэмбэрэл, Монгол Улсаас төрөн гарсан анхны өсвөрийн шатарчдын Дэлхийн болон Ази тивийн аварга, их мастер Д.Номин-Эрдэнэ болон тэдний гэр бүлийн гишүүд шатрын спортоор дамжуулан Монгол Улсыг гадаад сурталчлах, Европ дахь монгол иргэдтэй “Зорилготой амьдрал” сэдэвт уулзалт хийх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 23-наас 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Europe Chess Tour” авто аялалыг хийж буй билээ. Дамжин өнгөрч буй нутаг нутагт суугаа Монгол улсын ЭСЯ-ны хамт олон, Монголчууд, холбоодын зүтгэлтэн ах эгч, анд найзууд маань тус багийг хүлээн авч дэмжин ажиллаж байна.

Их мастер Д.Номин-Эрдэнэ гэр бүлийн хамт Унгарын Будапешт ээс гараад Европ тивийн 12 улс 30 хотыг дайрсан 12000 орчим км авто аялалаар Европын орнуудаар эх орноо сурталчлах, Монгол хүний оюуны чадвар, чадамжийг үзүүлэн урт аяны төгсгөл хэсэгт Берлин хотод хүрэлцэн ирээд байна.

Ингээд элэг нэгт Монгол ахан дүүс таа бүхнээ халуун дулаан уулзалт, шатрын зэрэг тоглолт өдөрлөгт урьж байна.

Оюунлаг чадварлаг , эв нэгдэлтэй , ирээдүйн хүчирхэг Монголын төлөө хамтдаа

EURO CHESS TOUR - 2017 MONGOLIAN CHESS FAMILY

ЭХ ОРНОО ЭЕРЭГЭЭР СУРТАЛЧЛАЯ АЯН

2017 оны 6 сарын 26 ны өдөр 

18:30 аас

Dietzgenstraße 31, 13156 Berlin

“Зорилготой амьдрал” сэдэвт уулзалт

Шатрын тоглолт

Их мастер Д.Номин-Эрдэнэ - Шатрын зэрэг тоглолт

https://www.youtube.com/watch?v=woKKC-UJZJs&t=36s

https://www.facebook.com/events/1750217181673185