A A A

УРИАЛГА - Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аян - Juli 16, 2017

Эх орон шатаж байна.  Улсын хэмжээнд 7-р сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан, 9 түймэр асч байна. ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй байна.

Түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхлээд буй. Иймд бид эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлж байна.

Bankverbindung: 

MDWK e.V 

Deutsche Bank AG – BLZ 100 700 24 – KTO 1849850 00

IBAN: DE08 1007 0024 0184 9850 00, 

BIC(SWIFT-CODE): DEUTDEDBBER

Zweck: Spende Waldbrand - Mongolei

Хандивыг олон нийтэд нээлттэй зарлах бөгөөд манай клубын удирдах зөвлөлийн гишүүдээс УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ хүлээлгэн өгөх болно. (Жич: Spendenschein - Хандивын баримт олгох боломжтой)

Гал усны аюул руу эх орныхоо төлөө гэсэн тангарагтай тэмцэж буй эх орончид, онцгой байдлын албанд туслах, эх орныхоо байгалиа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хандивын аянд өөрсдийн боломжоор оролцохыг уриалж байна.

Монгол-Германы эдийн засгийн клуб

ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-уудын Зөвлөл

Монголчууд Германд мэдээллийн портал

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ

СЭТГЭЛИЙН ХАНДИВ ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ!

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанид саяхан гал гарч Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин бүхий л бүрэлдэхүүнээрээ 10 цаг тасралтгүй ажилласны үр дүнд өглөөний 05.00 цагийн орчимд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан билээ.

Та бидний ХАНДИВ дүрэлзсэн галтай нүүр тулж буй баатарлаг залуусдаа СЭТГЭЛИЙН ДЭМ, УУХ УС, ХООЛ УНД, ХОРДЛОГО ТАЙЛАН СҮҮ, ЭМ ТАРИА, ГАЛ УНТРААХАД ӨМСӨХ ГУТАЛ гэх мэтээр тус болох нь дамжиггүй тул ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР болж САЙН ҮЙЛСЭД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.