A A A
Энэ сарын 16-нд болсон Герман улсын чөлөөт бөхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн (200 гаруй бөх оролцсон)-ий 70 кг-д Б.Насанбаяр хэмээх монгол хүн зодоглон, хүрэл медаль хүртлээ. Өдгөө тус улсад амьдардаг тэрбээр 1990-ээд оны үед Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын удирдлагад самбо бөхөөр хичээллэж эхлэн, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон удаа медальт байрт шалгарчээ. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, спортын дэд мастер цолтой Б.Насанбаяр чөлөөт цагаараа Германы Ханау хотын чөлөөт бөхийн клубт бэлтгэлээ базаадаг аж.