A A A

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол наадам”-ыг хилийн чанадад сурталчлах “Миний Монгол Наадам 2017” уралдааныг ГХЯ, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо” хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хилийн чанад дахь монгол иргэдийн санал, санаачилгаар уламжлал болгон тэмдэглэж ирсэн наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, 2015 оноос эхлэн жил бүр “Миний Монгол Наадам” уралдааныг хилийн чанад дахь монгол иргэд, холбоод, ТББ-уудын дунд зарлаж ирсэн билээ. Энэ удаагийн уралдаанд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд идэвхтэй оролцсон бөгөөд 1 дүгээр байрт ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы ТББ-уудын зөвлөл, 2 дугаар байрт Британи дахь Монголчуудын холбоо, 3 дугаар байрт Бусан дахь Солонгос-Монголын соёлын харилцааны нийгэмлэг тус тус шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Миний Монгол Наадам” уралдаанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж Монголчууд төдийгүй гадаадын иргэдийн дунд хүсэн хүлээдэг арга хэмжээ болон өргөжсөөр байна.

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах,  хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан, алдаршуулах зорилготой юм.

Эх сурвалж: ГХЯ - http://www.mfa.gov.mn/?p=41563

Наадмын талаарх хэвлэлийн мэдээлэл:

ХБНГУ амьдран суугаа элгэн нутгийнхан минь Хүннү Гүрэн үүссэний 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяраа “Монгол наадам-2017” нэрийн өргөн хүрээнд тэмдэглэж, ХБНГУ-д суугаа ажиллагаа явуулж буй Монгол-Германы төрийн бус байгуулагуудын зөвлөл, түүний гишүүн байгууллагууд хот хотоос ирж хамтран НЭГДСЭН НААДМАА зохион байгуулан оролцсон юм.

Зохион байгуулагч : ХБНГУ -д үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы төрийн бус байгууллагуудын зөвлөл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Бранденбург муж улсын Даам-Шпревальд тойргийн Шөнефельд дүүрэг, Монгол улсын соёлын элч О.Оюунтуяа

Оролцсон холбоод

  • Монгол-Германы эдийн засгийн клуб
  • МААС Берлин оюутан залуучуудын холбоо
  • НРВ муж дахь Герман Монголын үүд
  • Берлин хотын Майдар холбоо
  • Улаанбаатар холбоо
  • Аахен хотын оюутан залуучуудын холбоо
  • Штуттгарт хотын Монгол академичдын холбоо
  • ХБНГУ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо

Ивээн тэтгэгч, дэмжигч Монгол Улсаас

  • ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам,
  • Бранденбург муж улсын Даам-Шпревальд тойргийн Шөнефельд дүүрэг
  • Говь Берлин
  • МИАТ
  • Монгол дэлгүүр Mongolei Shop
  • Бусад Байгууллага хувь хүмүүс

Хэдий бороо хуртай өдөр таарсан ч Герман Монгол 5000 гаруй зочид хүрэлцэн ирж оролцов. Үүнээс Монгол наадмаар 1000 гаруй Монголчууд оролцсон бол бүтэн өдрийн арга хэмжээнд 4000 гаруй орон нутгийн ардууд ирж үзэж сонирхон Монголын соёлтой танилцсан нь Соёлоор дамжуулан Монгол улсаа сурталчилсан томоохон арга хэмжээ боллоо. Нийт 8 хотоос 26 гэр 10 майхан барьж Монгол наадам өргөн дэлгэр болов. Үүн дээр Хоол үйлчилгээний 10 гаран байгууллагууд Монгол хоолоор наадамчин олондоо үйлчиллээ.

Наадмын нэгэн оргил хэсэг нь тус Наадам болсон талбай Баянгол дүүрэг - Шөнефелд дүүргийн шелийн харилцааны хүрээнд ХБНГУ -ын нэгэн гудамж Ам Bayangol Park нэрээр Европын зүрхэнд нэрлэгдэн мөнхөд оршивой.

Мөн Говь ХК ын зуны загваруудыг наадамчин олонд үзүүлэх тоглолт шоу хийгдлээ. 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа баяр наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ улсад суугаа элчин сайдын яам, Монголчуудын холбоод гадаадын дотоодын зочид, төлөөлөгчид оролцлоо.

Нээлтийн ажиллагаанд тус улсад амьдарч байгаа ардын урлагийн авьяастан, дуучид бүжигчид, үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлаг, авьяаслаг багачууд ая дуугаа өргөсөн юм. Мөн наадамд оролцож байгаа спортын төлөөлөл, үе үеийн шилдэг бөх, мэргэчүүд төрийн сүлдэт далбаагаа зүлэг ногоон дэвжээнээ хүндэтгэлтэйгээр заллаа.

Ингээд энэ жилийн “ Монгол наадам-2017” наадмын Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн арслан нэг, аймгийн заан хоёр, сумын начин 5 нийт 32 хүчит бөх уран мэхийг уралдуулан барилдсан. Ийнхүү Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат аймгийн заан С.Баярмөнх түрүүлж, Отгонхүү үзүүрлэв. Наадмын шагайн харваан төрөлд нийт таван багийн 30 гаруй харваач оролцож Нюнрберг хотын баг түрүүллээ. Үндэсний дуу хөгжимийн “Хөх Монгол”, Sedda хамтлаг болон бусад иргэдийн төлөөлөл Монгол ардын болон зохиолын дуу хөгжмөөр ая дуугаа өргөлөө.

Майдар холбоо, Берлиний Монгол сургуулийн сурагчид, Монгол сургуулийн Шинэцэцэг багшийн шавь охид

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804165079744677/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он - Бүжигчин Ундраа Undraa Undraa

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804153499745835/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он Улаанбаатар холбоо, Ulaаnbaatar Verein Mongolei Förderverein Ulaanbaatar e.V.Berlin, Otgonbileg Sandaa Janshin

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804149776412874/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он - Gobi Berlin Moden Show 2 Part Gobi Cashmere Oyuntuya Oyunjargal, GOBI Mongolian Cashmere, Knesebeckstraße 30, 10623 Berlin

https://www.shop-gobi.com/

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804141783080340/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он Gobi Berlin Moden Show 1 Part Gobi Cashmere Oyuntuya Oyunjargal, GOBI Mongolian Cashmere, Knesebeckstraße 30, 10623 Berlin

 

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804138859747299/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он MAS BERLIN e. V. МЭНДЧИЛГЭЭ MAS Berlin

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804134473081071/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он - Уран нугаралт

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804131589748026/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он - Үзүүр түрүүний барилдаан

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804129633081555/

#Монголнаадам Монгол наадам - ХБНГУ 2017 он - Намуун – Берлин

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/804123226415529/

Монгол Наадам ХБНГУ - 2017

Гэрэлтнаран Ану (NRW Deutsch-Mongolisches Tor in NRW e.V.)

Нарлаг Монгол орон

https://www.facebook.com/mongolchuud.de/videos/803860556441796/

Наадам Берлин Шёнефэлд-д 7-р сарын 1-ны өдөр болж өндөрлөлөө. Герман Монголын хамтын ажиллагааг дэмжихээр болон уламжлалт баяраа тэмдэглэхээр ирэх наадамчин олны хувьд цаг агаарын таагүй байдал саад биш байсныг хүрэлцэн ирсэн хүмүүсийн тооноос харж болохоор байв. Бусад холбоодын адилаар бид ч мөн наадамдаа идэвхитэй оролцон дуу болон бүжгийн үзүүлбэр үзүүлсэн ба MASmoothie буюу Монгол жимсний шүүсээр хийсэн smoothie-гээр зочиддоо үйлчиллээ. Am 01.Juli 2017 fand das diesjährige Naadam in Berlin Schönefeld statt. Trotz Regen haben sich zahlreiche Gäste eingefunden um das Fest zu genießen und die deutsch mongolische Beziehung zu feiern. Unter den vielen Vereinen waren auch wir mit unserer Gesangs- und Tanzvorführung, als auch mit unserem MASmoothie Stand mit mongolischen Drinks vertreten.

https://www.facebook.com/pg/MASBerlinStudentenverein/photos/?tab=album&album_id=1421893041230502