A A A

Та бүхнийг ХБНГУ дахь Монголчуудын дунд зохион явуулдаг Берлин хотын “Цог Монгол спорт клубийн нэрэмжит Эв нэгдэл – Нөхөрлөл V - 2017 тэмцээнийд урьж байна. Тэмцээн 2017 оны 10 сарын 14-15 хооронд Берлин хотод Сагсан бөмбөг, шатар болон гар бөмбөгийн холимог багийн төрлөөр зохиогдоно. 

Тэмцээний заавар: 

 

 

1.    Тэмцээний зорилго:

ХБНГУ-д ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудыг ойртон нөхөрлүүлэх, ТББ-ын үйл ажиллагааг сурталчлах, спортод өргөнөөр хамруулж спортын дээрх төрөлд хандах идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулахад тэмцээний гол зорилго оршино.

2.    Явагдах газар, хугацаа

Тэмцээнийг 2017 оны 10 сарын 14-15 хооронд Берлин хотод зохион   байгуулна. Тоглолт явагдах газрын хаяг: Neumannstr 11.  13189  Berlin

3.     Тэмцээний техникийн зөвлөгөөн

Техникийн зөвөлгөөнийг 2017 оны 10 сарын 14-ний өдрийн 09 цагт тэмцээний зааланд хийнэ. Баг, тамирчид техникийн зөвлөгөөн дээр багийн мэдүүлгийг авчирна.

4.    Тэмцээний зохион байгуулалт

Тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч  “Цог” клуб удирдан зохион байгуулна.

Спортын 3 \гурван\ төрлөөр  \сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар \ явагдах ба баг, тамирчдын тооноос шалтгаалж тоглолтын оноолтыг техникийн зөвлөгөөн дээр шийднэ.

Оролцож байгаа сагсан бөмбөг, гар бөмбөгийн баг тус бүр 50 евро, шатрын тамирчин бүр 20 еврог тэмцээний хураамжид төлж тоглолтод оролцоно.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд 35 нас хүртэл ба 36-аас дээш гэсэн ангиллаар 2 үе тоглох ба эмэгтэй баг нь насны  ангилалгүйгээр мөн 2 үе  тоглоно.

5.    Тоглолтын хугацаа, явагдах систем, дүгнэлт

Сагсан бөмбөгийн тэмцээний тоглолтыг тус бүр эрэгтэй  бохир 8 минутаар 2 үе, эмэгтэй  бохир 6 минутаар 2 үе тус тус тоглоно. Медалийн төлөө тоглолтуудыг эр 10 минут, эм 8 минут 2 үе тоглоно.

Нэг багт 8 хүртэлх тамирчин оролцоно.

Гар бөмбөгийн тэмцээнийг холимог багаар / нэг багт 2 эмэгтэй тоглогч талбай дээр заавал байна/ явуулах ба 2 үе цагаар тоглуулна.\тоглолтын талаар техникийн зөвлөгөөн дээр тайлбар хийнэ\

Шатрын тэмцээнд оролцох тамирчдын тоглох системийг мөн техникийн зөвлөгөөн дээр тогтоно.

6.    Зөрчил гаргасан баг, тамирчдад хүлээлгэх хариуцлага

Спортын бус зөрчил гаргасан тамирчин, багт тэмцээний дүрэмд заасны дагуу хариуцлага тооцно. 

7.    Тэмцээний шагнал, урамшуулал

      Тэмцээн тус бүрээр эхний 3 байр шалгаруулна.

      Шалгарсан баг, тамирчдад өргөмжлөл,  мөнгөн шагнал  гардуулна.

     

     

БЕРЛИН ХОТЫН “ЦОГ” МОНГОЛ СПОРТ КЛУБ

 

2017 он