A A A

ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ДУНДАХ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 12 ДАХЬ ТЭМЦЭЭНД ХБНГУ-ын Буяны сэтгэлт хүү баг 2012,2013,2014,2015 онуудад дараалан 4 удаа алтан медаль, 2016 оны мөнгөн медальт, 2017 оны алтан медалийн эзэн баг, манай залуус маань энэ жил дахин аваргаа хамгаалан алтан медаль хүртэж Европын ДАРХАН аваргаа баталлаа.

ХБНГУ-ын Скай баг эмэгтэй төрөлд алтан медалийг энэхүү уламжлалт тэмцээнээс 3 удаа тасралтгүй түрүүлсэн амжилтын эзэд болж, Эрэгтэй багуудаас ХБНГУ ын Монбер баг мөнгөн медаль,  ХБНГУ-ын Соёмбо баг хүрэл медалийн болзол хангаж энэ жилийн "Монгол хүн - Монгол зүрх" уриан дор явагдсан спортын наадам Герман дахь Монголчуудын баг тамирчдын амжилтаар өндөрлөв.

ШВEДИЙН ОДЫН ОХИД БАГ Мөнгөн медаль, Чехийн MoneyPolo баг хүрэл медаль хүртлээ. ОХУ ын Мөнхтэнгэр баг 4-р байр эзлэв. Шилдэг тоглогчоор Буяны сэтгэлт хүү багийн Долгион, өсөх ирээдүйтэй шилдэг залуу тамирчинаас Буяны сэтгэлт хүү багийн Сүрэн шалгарав. Мөн Европын Монголчуудын дунд явагдсан заалны хөл бөмбөгийн анхдугаар тэмцээнд 4 орны 7 баг тамирчид өрсөлдсөнөөс заалны 1-р байр Алтан медаль Австри улсын баг, 2-р байр мөнгөн медаль Польш улсын баг, 3-р байр хүрэл медаль Чех улсын баг тус тус эзлэв.

Дараа жилийн тэмцээнээр Чех улсад уулзацгаая.