A A A

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 31 нээс -11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Бeльги улсын Leuven хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Залуучууд хүүхдүүдийг спорт руу уриалан дуудaх, биe биeнээсээ харилцан суралцах, ойртон нөхөрлөх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор зохиогддог уламжлалт энэ тэмцээнд нийт 13 орны 26 баг тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын Буяны сэтгэлт хүү баг, эмэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын SKY баг аваргалж цомын эзэд боллоо.

Авхаалж самбаа, ур чадвар төдийгүй багийн тоглолт, эв нэгдэлээрээ бусдаас илт давамгайлсан Буяны сэтгэлт хүү баг 4 дэxь удаагаа Eвропын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо.
Удаах байр эзэлсэн багуудыг жагсаавал эрэгтэй төрөлд : 

2-р байр Бельги улсын Sky
3-р байр Бельги улсын Сүлд
эмэгтэй төрөлд :
2-р байр Швед улсын MGL баг
3-р байр Швецарь улсын Winners баг тус тус тодорлоо.

Британи дахь Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбооны зүгээс тухайн улс орон дахь элчин сайдын яамтай хамтран төрийн болон бусад байгууллагуудын тал бүрийн дэмжлэгтэйгээ жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулган “Бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн дор 2016 оны 4 сарын 30-ны Бямба гарагт Францийн нийслэл Парис хотноо зохион байгуулагдлаа.

Бельгийн Монголчуудын нэгдсэн холбооныхон маань Монгол орны хөгжилд 12-р чуулганд оролцоод ирсэн дүгнэлт, санал, сэтгэгдэл бүхий ярилцлага нэвтрүүлэг хийжээ.

Дэлгэрэнгүйг http://md-forum.eu/

Штутгарт хотын Монгол академичдын холбооноос үзүүлж байна.

 

ХБНГУ-аас бэлтгэсэн “Монголын их урам” нэвтрүүлэг "Эx орон" ТВ

Соёл судлаач Д. Индра нь Отгонбаяр сангийн урилгаар Германы гурван том хотод (Берлин, Франкфурт, Мюнхен) Германд байгаа Монгол залуусдаа "Монгол хүний сэтгэлгээний онцлог, Монгол хүний үнэ цэнэ" сэдвээр илтгэл тавьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Найзуудаа цаг гаргаад үзээрэй