A A A

Их мастер Д.Номин-Эрдэнэ - Шатрын зэрэг тоглолт  - БЕРЛИН ХОТОД 26.01.2017

Монголын шатрын холбооны Европ дахь төлөөлөгч П.Даваадэмбэрэл, Монгол Улсаас төрөн гарсан анхны өсвөрийн шатарчдын Дэлхийн болон Ази тивийн аварга, их мастер Д.Номин-Эрдэнэ болон тэдний гэр бүлийн гишүүд шатрын спортоор дамжуулан Монгол Улсыг гадаад сурталчлах, Европ дахь монгол иргэдтэй “Зорилготой амьдрал” сэдэвт уулзалт хийх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 23-наас 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Europe Chess Tour” авто аялалыг хийж буй билээ. Дамжин өнгөрч буй нутаг нутагт суугаа Монгол улсын ЭСЯ-ны хамт олон, Монголчууд, холбоодын зүтгэлтэн ах эгч, анд найзууд маань тус багийг хүлээн авч дэмжин ажиллаж байна.

Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээ - ХБНГУ- 2017 оны 7 сарын 1

Наадамд яаж очих вэ? хаяг байна уу? Нийтийн унаагаар яаж очих вээ гэсэн хүмүүсдээ доорх мэдээллийг цуглууллаа.

Энэ сарын 16-нд болсон Герман улсын чөлөөт бөхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн (200 гаруй бөх оролцсон)-ий 70 кг-д Б.Насанбаяр хэмээх монгол хүн зодоглон, хүрэл медаль хүртлээ. Өдгөө тус улсад амьдардаг тэрбээр 1990-ээд оны үед Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын удирдлагад самбо бөхөөр хичээллэж эхлэн, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон удаа медальт байрт шалгарчээ.