A A A

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойг ХБНГУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ивээл дор Герман, Монголын ТББ-ууд хамтран тэмдэглэж буй баяр наадмын үйл ажиллагаанд Та бүхнийг урин залж байна.

Nettesheimer Straße 145, 50767 Köln, Deutschland

on 9. Juli um 12:00 bis 10. Juli um 15:00

Идэр чийрэг бөхчүүд маань зодог шуудагтайгаа

Цэц магнай харваачид маань нум сумтайгаа

Наадамчин олон маань дээл бүсэн гоёлтойгоо

Нар хур тэгширсэн энэ өдөр хүрэлцэн ирж 

Хотлоороо хамтдаа сайхан наадацгаая. 

Түрүүлсэн бөхийг МИАТ-ын БЕРЛИН-УЛААНБААТАР-БЕРЛИН нислэгийн тийзээр байлна.

Wir laden Euch ganz herzlich zu diesjährigem Naadamfest ein, das unter der Schirmherrschaft der Botschaft der Mongolei stattfindet und die deutsch-mongolische Vereine gemeinsam organisieren und feiern.

Die Teilnehmer an Ringkampf, Bogen- und Knöchelschießen, die Kinder am Steckenpferderennen werden belohnt und beschenkt. 

Sieger des Erwachsenen-Ringkampfes wird mit dem MIAT-Flugticket BERLIN-UB-BERLIN geehrt.

*************************************************

ЖИЧ: 

1. Баярын ТАХ: 5 Евро. Гишүүд болон16 хүртэлх насны хүүхдүүд төлбөргүй.

2. Майхан барьж хонох хүмүүст:

Талбай хязгаартай тул 7 сарын 1 хүртэл захиалгаа 0178 6185180 дугаарын утсаар урьдчилан өгч баталгаажуулахыг хүсэж байна. 

Талбайн үнэ: 20 Евро. Захиалга өгөөгүй тохиолдолд талбай дээр хонох боломжгүй болно.

Мөн наадам болох газартай ойрхон байдаг зочид буудлын хаяг, утсыг удахгүй тавих болно.

3. Зохион байгуулагчдын ажлыг хүндэтгэх үүднээс хувийн хоол хүнс, уух зүйлс авчрахгүй соёлтой баярлахыг хүсье.

PS.: 

1. Eintritt 5 Euro. 

Vereinsmitglieder und Kinder bis 16 Jahre sind eintrittsfrei.

2. Unterkunft im Zelt: 

Bis zum 1. Juli unter der Mobilnummer 0178 6185180 reservieren. Ohne Reservierung ist die Übernachtung auf dem Gelände leider nicht möglich. Zeltplatz 20 Euro. 

3. Mitbringen eigener Getränke und Speisen sind nicht erwünscht.

https://www.facebook.com/events/1700134713582185/

 

 

Манай сайтаар дамжуулан бизнесийн болон аялалын шугамаар орчуулга болон хөтөч хийлгэх санал ихээр ирж буйтай холбогдуулан завтай цагаараа тодорхой хөлсөөр хөтөч хийх, хувь хүн байгууулагуудыг хот бүрд хайж байна. Сонирхосон хүмүүс Facefook эсхүл Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! хаягаар бидэнтэй холбоо тогтооно уу?

 

Хүндэтгэсэн

Монголчууд Германд Мэдээллийн портал

 

Монгол Улсын нэн орчин үеийн урлаг хоёр дахь удаагаа НордАрт 2016-д

Эрхэм хүндэт ноёд хатагтай, урлагийг дээдлэгч та бүхнийг “НордАрт 2016” Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд урьж байна.

Хэзээ: 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагт

Хаана: Kunstwerk Carlshütte | NordArt

Vorwerksallee 3 | 24782 Büdelsdorf | ХБНГУ

ХБНГУ-ын Шлесвиг-Холштaйн мужийн Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” нь шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон 250 уран бүтээлчдийн бүтээлүүдийг 22.000 м² үзэсгэлэнгийн талбай, 80.000 м² уран баримлын цэцэрлэгт хүрээлэнд 90.000 гаруй үзэгчдэд 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 09 хүртэл толилуулна.