A A A

Их мастер Д.Номин-Эрдэнэ - Шатрын зэрэг тоглолт  - БЕРЛИН ХОТОД 26.01.2017

Монголын шатрын холбооны Европ дахь төлөөлөгч П.Даваадэмбэрэл, Монгол Улсаас төрөн гарсан анхны өсвөрийн шатарчдын Дэлхийн болон Ази тивийн аварга, их мастер Д.Номин-Эрдэнэ болон тэдний гэр бүлийн гишүүд шатрын спортоор дамжуулан Монгол Улсыг гадаад сурталчлах, Европ дахь монгол иргэдтэй “Зорилготой амьдрал” сэдэвт уулзалт хийх зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 23-наас 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд “Europe Chess Tour” авто аялалыг хийж буй билээ. Дамжин өнгөрч буй нутаг нутагт суугаа Монгол улсын ЭСЯ-ны хамт олон, Монголчууд, холбоодын зүтгэлтэн ах эгч, анд найзууд маань тус багийг хүлээн авч дэмжин ажиллаж байна.

Их мастер Д.Номин-Эрдэнэ гэр бүлийн хамт Унгарын Будапешт ээс гараад Европ тивийн 12 улс 30 хотыг дайрсан 12000 орчим км авто аялалаар Европын орнуудаар эх орноо сурталчлах, Монгол хүний оюуны чадвар, чадамжийг үзүүлэн урт аяны төгсгөл хэсэгт Берлин хотод хүрэлцэн ирээд байна.

Ингээд элэг нэгт Монгол ахан дүүс таа бүхнээ халуун дулаан уулзалт, шатрын зэрэг тоглолт өдөрлөгт урьж байна.

Оюунлаг чадварлаг , эв нэгдэлтэй , ирээдүйн хүчирхэг Монголын төлөө хамтдаа

EURO CHESS TOUR - 2017 MONGOLIAN CHESS FAMILY

ЭХ ОРНОО ЭЕРЭГЭЭР СУРТАЛЧЛАЯ АЯН

2017 оны 6 сарын 26 ны өдөр 

18:30 аас

Dietzgenstraße 31, 13156 Berlin

“Зорилготой амьдрал” сэдэвт уулзалт

Шатрын тоглолт

Их мастер Д.Номин-Эрдэнэ - Шатрын зэрэг тоглолт

https://www.youtube.com/watch?v=woKKC-UJZJs&t=36s

https://www.facebook.com/events/1750217181673185

 

Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээ - ХБНГУ- 2017 оны 7 сарын 1

Наадамд яаж очих вэ? хаяг байна уу? Нийтийн унаагаар яаж очих вээ гэсэн хүмүүсдээ доорх мэдээллийг цуглууллаа.

Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээ - ХБНГУ- 2017 оны 7 сарын 1

01.07.2017. Festplatz Waßmannsdorf (Neben der Shell Tankstelle). Waßmannsdorfer Allee 1, 12529 Schönefeld OT

S45, S9 Haltestelle Waßmannsdorf

Die S-Bahn-Linien S45 und S9 werden ab 2017 den Haltepunkt je im 20-Minuten-Takt bedienen. Mit der Fertigstellung des Bahnhofs Ostkreuz wird die S9 ab Ostkreuz (ohne Halt im dortigen Bahnhof) über die Berliner Stadtbahn bis Spandau fahren.

(Flughafen Berlin-Schönefeld – Waßmannsdorf – Flughafen Berlin Brandenburg)

 

---------------------------------------------------------------------------------------------------------

Mонгол-Германы хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэсний өв, соёлыг сурталчлах зорилгоор Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Бранденбург муж улсын Даам-Шпревальд тойргийн Шөнефельд дүүрэгтэй хамтран 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол-Германы ард түмний өдөрлөг, Монгол үндэсний баярын Наадмын арга хэмжээг хамтран зохион байгуулна.

Хүндэт иргэд Та бүгдийг Монгол, германы урлагийн тоглолт, Монгол үндэсний эрийн гурван наадмыг сонирхон үзэж, хоёр орны үндэсний зоогоор үйлчлэх энэхүү баярын арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

http://berlin.embassy.mn/index.php?moduls=101&id=111

Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ

Берлин хотын Монголчууд та бүхнийг Майдар холбооноос зохион байгуулж байгаа хүүхдийн баярт хүүхдүүдээ дагуулан ирж өргөнөөр оролцохыг урьж байна. 

Баярын хөтөлбөрт:

Манай монгол сургуулийн сурагчдын урлагийн тоглолт

2016-2017-оны монгол хэлний хичээлд амжилттай суралцсан сурагчидад баяр хүргэж гэрчилгээ гардуулна.

Хүүхдийн спортын бухиа тэмцээн 

Монгол сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын зурагт танилцуулга дэлгэцээр үзүүлэх

Шатар, шагай, хөзөр тоглоом, танилцуулга өрөөн дотор явагдана.

Хоол хүнсний үйлчилгээ (шарсан мах, зайдас, салат, бялуу, боорцог, цай ундаа ус, пиво, зайрмаг)

Хэзээ: 04.06.2017 (12-18 цаг) 

Хаана: Abenteuerspielplatz Humboldthain, 

Gustav Meyer Allee, 13355 Berlin 

Холбоо барих утас: 01743214144