A A A

Цахим хуудсийн талаар товч өгүүлэхүйд: Монголчууд Германд мэдээллийн портал сайт нь 2008 оноос ХБНГУ -  явагдаж буй арга хэмжээ, үйл ажиллагаануудыг байнга дэмжин сурталчилж ирсэн ба энэ хугацаанд улам өргөжин, цар хүрээгээ тэлж буй ирсэн болно.

Сайтын шинэчлэл 2015 онд тав дахь шинэчлэлээ хийн өөр CMS системд шилжсэн тул та манай өмнөх хувилбарыг http://news4.mongolchuud.de хаягаар хандан үзэж болно.

Энэхүү сайт нь аль нэг холбоо, байгуулагын салбар зөвлөл бус, элдэв харьяалалаас ангид, хэн бүхний өмнө нээлттэй, сайн дурын үндсэн дээр, цэвэр мэдээллийн чанартай ажиллан, Европ даxь болон Монголчуудынхаа үйл ажиллагааг сурталчилан таниулж байх болно.

Манай цахим хуудаст зочилж буй танд баярлалаа.

Бидэнтэй хамтран ажиллах бүх холбоод, албан байгууллага хувь хүмүүст бид нээлттэй байх болно.

+49 176 29249236 

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Bundeswehr д сурч буй Монгол цэргүүддээ баяр хүргэе!

МОНГОЛ ЦЭРГҮҮД ОЛОН УЛСЫН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЛЭЭ

ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнууллаа. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан байна.