A A A

Achilles International Mongolia нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спорт, гүйлтээр дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд насанд хүрэгсдэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг.

Тэгвэл энэ удаа Ахиллис Монгол ОУ-ын үүсгэн байгуулагч, Хамтдаа гүйцгээе төслийн санаачлагч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш О.Саранчулууны "Оюуны гүйлт" цуврал уулзалтыг @Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан зохион байгуулж, спортын нээлттэй нэг едрийн челеет едерлегт Берлин хотын залуусаа урьж байна.

Та бүхэнд Хумболдтийн Их сургуулийн Монгол судлалын салбарын Зуны семестэрийн эхний эрдэм шинжилгээний илтгэлийн зарыг явуулж байна.

5 сарын 3-ны Лхагва гарагт Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн эрдэмтэн багш проф. др. Ж.Цэзэн „Монгол ном, түүхэн хөгжил“ сэдвээр ярих болно. Илтгэл монгол хэлээр тавигдаж, Түвд агентурын Т.Болдгэрэл герман хэл рүү шууд орчуулна.

ЭСЯ-наас ирүүлсэн мэдээлэл

ХБНГУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТББ-ТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ын Тэргүүн болон монголчуудын төлөөлөлтэй цахим уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Бямба гаригт Улаанбаатарын цагаар 21 цагт хийхээр төлөвлөж байна.

Иймд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодыг дээрх уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалтад оролцох ТББ-ын тэргүүн, тэдгээрийн төлөөлөл ЭСЯ-ны 03047480621 дугаарын утас болон Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим шуудангийн хаягаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.

Уулзалт болох газрыг бүртгүүлсэн ТББ-уудад жич мэдэгдэх болно.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ

 

Die Mongolei erfährt eine Renaissance ihrer Filmwirtschaft. Die New Mongolian Initiative des ehemaligen Außen- und Verteidigungsministers Luvsanvandan Bold kümmert sich um die Förderung neuer internationaler Filme und wurde jetzt auch ausgezeichnet.  Partner sind unter anderem US-Regisseur Oliver Stone oder Schauspielerin Catherine Deneuve. / Berliner Zeitung Donnerstag, 16. Februar 2017 / 

Монголын кино уран бүтээлчид олон улсын шагнал хүртлээ

Los gehts 2017!!!!

Zum Jahresstart könnt ihr "Ariana Gansuh" am Freitag, den 20.1.2017 um 20:15 auf ZDF beim Staatsanwalt sehen. Wir freuen uns, EINSCHALTEN!

 

Гансүхын Ариунболор нь ХБНГУ-ын Берлин хотод өсөж том болсон. Берлин хотод кинодрам жүжигчний мэргэжлээр сурч төгссөн ба 2011 оноос өнөөг хүртэл Герман улсад Ariana Gansuh гэдэг нэрээр жүжигчнээр ажилладаг. Gansuh. 

2013 онд анх удаагаа Монгол улсдаа Дурлалын гэмт хэрэг УСК ны гол дүр Уранбилэг гэдэг бүсгүйн дүрийг бүтээж, энэхүү бүтээлээрээ Монголын Academy Award 2013 - шилдэг жүжигчнээр нэр дэвшиж байжээ. Мөн Герман улсад гаргасан анхны том амжилт нь Frankfurt Coincidences уран сайхны кинонд тоглож, 2011 онд München хотын олон улсын кино наадмаар шилдэг жүжигчнээр нэр дэвшиж байжээ.  Та бүхэн нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Agentur Nielsen - Ariana Gansuh хэмээн цахим хуудсаар харж болно.

Ariana Gansuh -ийнхээ улам их амжилт хүсье.

2017 оны 1 сарын 20 нд 20 цаг 15 минутаас ТВ сувгаа ZDF - дээр тавиад Монгол бүсгүйн тоглосон киног хүлээн авч үзээрэй.

https://www.zdf.de/serien/der-staatsanwalt/rheingau-blutrot-100.html

 

Шинэ оны босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  ХБНГУ-ын Берлин хотын Монгол-Германы эдийн засгийн клубын үүсгэн байгуулагч, тэргүүн, Берлин Цог Монгол Спорт клубын үүсгэн байгуулагчдын нэг, тэргүүн, МИАТ ХК-ны Берлин дэх салбарын төлөөлөгч Н.Эрдэнэцогтыг ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-ГООР шагнасаныг Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Ц.Болор гардууллаа.

Тасалбар захиалах заавар