A A A

Монгол эмэгтэй, Борхүү зураачийн охин Үйзэнмаа Германы Баварийн кино урлагийн дээд шагналийг өсвөр залуу үеийн найруулагч зэрэглэлээр „ Над руу ингэж битгий хар“ киногоороо авлаа.

Үйзэнмаадаа баяр хүргэж улам их амжилт хүсье!

ЭСЯ наас зохион байгуулсан ХБНГУ-д сурч ажиллаж амьдарч буй Монголчуудын шинэ жилийн цэнгүүн Berlin 2016 өргөн дэлгэж болж мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөв.

БЕРЛИН 2016 ЦЭНГҮҮН - Зургийн цомгоос

Өнгөрсөн жилийн Берлин 2015 цэнгүүний дурсгалтай зургуудыг та бүхэнд дахин хүргэж байна.


Хүрэлцэн ирсэн зочиддоо болон зохион байгуулагч хамт олонд талархал илэрхийлье.

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

www.mongolchuud.de Info Portal

"Өргөст сарнай "номын зохиогч Д.Наранчимэг 2015.12.05 ны 14 цагаас Stuttgart хотын "Солонго" монгол сургуулийн байран дээр уулзалт хийнэ. Берлин хотод эмчлүүлж буй бүсгүй маань өөрийн эмчилгээний зардлаа олохын тулд Зүүн германд сурч байсан монгол эмэгтэйн бодит амьдрал дээр үндэслэн бэсрэг роман бичиж хэвлүүлсэн нь Монголд уншигчдын талархлыг хүлээн хамгийн их зарагдаж буй номын жагсаалтыг тэргүүлж байгаа юм байна.

Хаяг: Familien- und Stadtteilzentrum S-Nord

Heilbronner Straße 109

70191 Stuttgart

S-Nord

Берлин хотын монголчууд аа!

Манай Майдар холбооныхон энэ 12 сарынхаа ээлжит уулзалтандаа Цахиур овогт Даваасүрэнгийн Наранчимэгийг урьж өөрийнхөн нь шинэ ном баримтат бүтээл, бодит хүний амьдралаас сэдэвлэсэн "Өргөст сарнай" романы ярилцлага хийх гэж байна. Энэхүү уран бүтээл нь сүүлийн саруудад Бестселлер 1-д явж байгаа юм байна, та бүхнийг энэ уулзалтанд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 11.12.2015 18 цагт

Хаана: Heile Haus, Waldemarstrasse 36, 10999 Berlin-Kreuzberg

Холбоо барих утас: 0174 3214144, Email: Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

Майдар холбооны зөвлөл

ХБНГУ-аас бэлтгэсэн “Монголын их урам” нэвтрүүлэг "Эx орон" ТВ-р 2015 оны 12 сарын 6-д 22:00 цагаас гарах гэж байна.

Сайн байцгаана уу?

ХБНГУ дахь Монголчуудын шинэ жил энэ жил 12 сарын 25 ны тав дахь өдөр Берлин хотноо "Hotel palace" (өнгөрсөн жил болсон газар) болохоор товлогдсон болно.

Мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж, шинэ оноо аз жаргал дүүрэн угтацгаая.

 Та Шинэ жилийн цэнгүүний тасалбараа ЭСЯ -ны Консулын хэлтэс дээр ажлын цагаар хүрэлцэн ирж худалдан авах боломжтой.

Мөн урьдчилсан байдлаар захиалгаа www.mgl.events цахим хуудсаар онлайнаар эсхүл +49 30 47 48 06 22 утсаар өгч болно. Энэ тохиолдолд бид тус ширээ захиалагдсан эсэхийг шалгаад баталгаажуулсан майл илгээх болно.

UPDATE 24.12.2015 : Төлбөрийг өнөөдөр нэмж дансаар шилжүүлэх боломжгүй ба та билетээмарга хэмжээний өдөр буюу маргааш 17:00-17:30 цагийн хооронд Палас зочид буудал дээр бэлнээр шууд  худалдан авах боломжтой.

https://www.facebook.com/events/397655960443578/ - Сүүлчийн бэлтгэл ажил, хөгжим дууны тест хийгдлээ. Цэнгүүний сүүлчийн бэлтгэл ажлууд дуусаж байна.

/ Хамгийн том азтаны сугалаа болон мөн олон олон Сюрприз – хүлээж байна.

Шинэ жилийн цэнгүүнийг ЭСЯ, Монголчуудын холбооны хамтарсан ажлын хэсэг зохион байгуулагдан, та бүхний сэтгэл ханамжийн баталгаа бүхий зохион байгуулахаар ажиллаж буй болно.

Та ёслолын хувцастай ирнэ үү!

Танд нэмэлт асуулт байвал

+49 30 47 48 06 22

+49 176 8087 9490

утсаар бидэнд хандаж болно.

Энэ жилийн цэнгүүнийг Монголоос мэргэжлийн баг, дуучид хүрэлцэн ирж Сонгодог урлагийн бүтээлүүд, үе үеийн сэтгэлд хоногшсон дуунуудаар чимэглэн Мартагдашгүй нэгэн оройн дүүрэн хөтөлбөртэйгээр өргөн барих гэж байна.

Та бүхний хүсэлтээр Цэнгээнт - Диско бүжгийн томруулан зассан талбай азын сугалаа, мөн олон олон Сюрприз - хүлээж байна.

Цэнгүүний үнэ 75 Евро - Баярын үнэнд:

  • Шинэ жилийн баярын бүрэн хөтөлбөр
  • Тансаг баярын зууш, шөл, үндсэн зоог, амттан
  • Ширээ бүрт хундагны архи
  • Цэнгүүний турш ус, ундаа, дарс, шар айраг хүссэн хэмжээгээр
  • Азын сугалаа
  • Хамгийн том азтан Монгол явах билет

Шинэ жилийн цэнгүүнийг ЭСЯ, Монголчуудын холбооны хамтарсан ажлын хэсэг зохион байгуулагдан, та бүхний сэтгэл ханамжийн баталгаа бүхий зохион байгуулахаар ажиллаж байна.

Хамтран ажиллах хувь хүн, албан байгууллагуудад бүх боломж нээлттэй байгаа, холбогдоно уу хэмээн үүгээр бас мэдэгдэж байна.

 

Мэдээллийг цааш түгээнэ үү.

ТАСАЛБАР ЗАХИАЛАХ 

Хүндэтгэсэн Mongolchuud Germand Info Portal

Цахим хуудсийн талаар товч өгүүлэхүйд: Монголчууд Германд мэдээллийн портал сайт нь 2008 оноос ХБНГУ -  явагдаж буй арга хэмжээ, үйл ажиллагаануудыг байнга дэмжин сурталчилж ирсэн ба энэ хугацаанд улам өргөжин, цар хүрээгээ тэлж буй ирсэн болно.

Сайтын шинэчлэл 2015 онд тав дахь шинэчлэлээ хийн өөр CMS системд шилжсэн тул та манай өмнөх хувилбарыг http://news4.mongolchuud.de хаягаар хандан үзэж болно.

Энэхүү сайт нь аль нэг холбоо, байгуулагын салбар зөвлөл бус, элдэв харьяалалаас ангид, хэн бүхний өмнө нээлттэй, сайн дурын үндсэн дээр, цэвэр мэдээллийн чанартай ажиллан, Европ даxь болон Монголчуудынхаа үйл ажиллагааг сурталчилан таниулж байх болно.

Манай цахим хуудаст зочилж буй танд баярлалаа.

Бидэнтэй хамтран ажиллах бүх холбоод, албан байгууллага хувь хүмүүст бид нээлттэй байх болно.

+49 176 29249236 

Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!