A A A

Bundeswehr д сурч буй Монгол цэргүүддээ баяр хүргэе!

МОНГОЛ ЦЭРГҮҮД ОЛОН УЛСЫН МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНЭЭС ЦОМ ХҮРТЛЭЭ

ХБНГУ-ын Норд Райн Вестфален мужид энэ сарын 20-нд олон улсын цэргийн марш тактикийн аварга шалгаруулах 32 дугаар тэмцээн болжээ. Тэмцээнд Герман улсад суралцаж буй манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож, амжилт үзүүлсэн сайхан мэдээ ирлээ. Тухайлбал, ХБНГУ-ын Офицерын сургуулийн сонсогч ахлагч Л.Пүрэвсүрэн, дэд ахлагч М.Билгүүн, дэд ахлагч М.Бат-Орших, дэд ахлагч Б.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг байнгын бие бүрэлдэхүүний ангилалд гуравдугаар байр эзэлж, цомоор шагнууллаа. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Д.Эрдэнэбилэг Монгол цэргүүдээ оролцуулах ажлыг удирдан зохион байгуулсан байна.

Чинагийн Галсан ердөө 4 цаг унтаж, 4 цагт босдог. Түүний хэлснээр, 18 мянган өдөр яг л энэ хэмнэлээрээ амьдарсан. Чухам яагаад юм бол?

-Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10, Ази тивийн анхны зохиолч гэж байгаа. Агуу Гётегийн эх оронд жирийн нэг малчны хүү хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн том түлхэц болсон түлхүүр юунд байсан бол? 

-Нөгөө л нэг зориг. Улаан галзуу зоригтой дайрсан даа. Би Германд очсоны анхны өдрөө маш их шантарсан. Маш их айсан, маш их ичсэн. Юу гэвэл бидний 10 хүүхэд Германд суралцахаар очиж байгаа юм л даа. 9 нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очдог юм байна. Нөгөө хүүхдүүд герман хэлийг 6 жил үзчихэж. Би герман хэл байтугай цагаан толгой байхгүй. Одоо яана даа гэж бодож суутал хамт очсон нэг охин хэлж байна, “Бид ч яахав энэ хэлийг бараг мэднэ. Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид нар соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй, нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байгаа ш дээ, Герман шиг ийм нарийн соёлтой орон руу ийм хүн явуулж байдаг. Энийг эх орны нэрийг хөөдөхөөс өмнө буцаавал таарна” гэж байгаа юм. Би бүр ичээд, нүүр хагарахаа шахсан.

-Хэдэн он бэ? 

-62 он. 62 оны 8-р сарын 29-ний өдөр болж байгаа үйл явдал юм. Энэ явдал надад их хэрэг болсон. Тэр үг миний зүрхээр оноод, Монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэнггүй занг мулт цохиод хаячихсан. Тэр шөнөө айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө 4 цагийн үед босоод, Монгол-Герман хэлний, Цэвэг гэж хүний жижигхэн толь байдаг байсан юм, тэрийгээ гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлж байгаа юм. Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө.. Тэрнээс хойш 18 мянган өдөр шөнө өнгөрч. Энэ бүгдэд би шөнийн 4 цагт босож ажиллаж ирсэн. Би ердөө 4 цаг л унтдаг.

-Өнөөдөрийн агуу зохиолч, дэлхийд данстай иргэнийг тэр охины хэлсэн хэдэн гашуун үг л бий болгочихжээ дээ? 

-Гашуун гэх нь хаашаа юм, намайг ерөөсөө доргиож л өгсөн байхгүй юу. Хүн болгоныг доргиох хэрэгтэй байгаа юм. Чамайг онож байгаад нэг доргичихвол чамаас ямар их эрч хүч гарах бол. Хүнд маш их хүч байдаг юм. Тэр охин бол намайг доромжлоогүй харин хурцалж өгсөн байхгүй юу. Тэр хооронд би асар их юм хийж л дээ.

Эх сурвалж https://www.facebook.com/unretouched?fref=photo

Монголтой холбоотой, Монголыг сонирхдог гер­ман­чуудаас "Ингэн нулимс" киног үзээгүй хүн бараг үгүй болов уу. Манайхны талаар ярихдаа "Ингэн нулимс" киног заавал дурд­даг. Энэ киноны найруулагч Д.Бямбасүрэн­тэй  Берлин хотноо уулзсан юм. Тэр­бээр Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд "Ингэн нулимс" кино зөвхөн Оскарт нэр дэвшсэнээс гадна Баварийн телеви­зийн шагнал, Баварийн шил­дэг киноны шагнал, "Direc­tors Guide of America Award", Германы Киноны шагнал зэргийг хүртсэн. Харин "Шар нохойн там" киногоороо Германы Үндэс­ний Кино Академийн "Ал­тан Лола" шагнал" авсан юм. Д.Бямбасүрэн нь Оскарт нэр дэвшсэн Монго­лын цорын ганц найруу­лагч гэдгийг дурдах нь зүй­тэй байх.  Түүнээс сүүлийн үед яагаад чимээгүй бол­сон талаар асуухад  "Ээжийн ажил хийгээд  завгүй байгаа" хэмээн тайлбарласан юм.

Am Samstag, den 18. Juli 2015 findet in Waßmannsdorf - an der Waßmannsdorfer Chaussee zwischen dem S-Bahnhaltepunkt Waßmannsdorf und dem Autohaus Wunderlich - das 12. Deutsch-Mongolische Volksfest statt.

Die Gemeinde Schönefeld und der Ortsbeirat Waßmannsdorf laden Sie und Ihre Freunde ganz herzlich ein.

Auf dem Programm stehen Ringen, Reiten, Bogenschießen und viele weitere interessante Möglichkeiten Land und Kultur kennenzulernen. Weitere Programmpunkte sind: Die Steppenmädchen aus Bayangol, die Gruppe Khukh Mongol, die Gruppe Roots & Roots aus Berlin, Kassai-Reitschule, Reiten mit Pferden der Keidel-Ranch, 
Shagain Haravaa

Einer der traditionellen Wettkämpfe der Naadamfest gehört "Shagain harvaa"-das Schnipsen von kleinen Knochenplättchen: beim sogenannten “Shagain Haravaa” werden diese, von einer Holzschiene in der Hand, in eine, rund vier halb Meter entfernte, offene Kiste geschnipst, mit dem Ziel eine von Knochenteile in dem Behälter zu treffen.

Германы "Frankfurt Coincidences" уран сайхны киноны гол дүрд тоглож, тус кино нь Мюнхен хотын олон улсын кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан Г.Ариунболорыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Тэрээр олон улсын кино наадмуудад Германы өсөх ирээдүйтэй жүжигчин номинацид нэр дэвшиж байсан бөгөөд Германы сүүлийн үеийн томоохон уран сайхны, олон ангит кинонуудад дүр бүтээх болжээ.

10 настайгаасаа Германд амьдрах болсон тэрээр Берлин хотын Кино драммын ангийг төгсөж, тэндээ уран бүтээлээ туурвин эх орныхоо нэрийг гаргаж яваа аж. Г.Ариунболорыг "Дурлалын гэмт хэрэг" киноны Уранчимэг бүсгүйн дүрээр бид илүү танина. Түүнтэй Монголдоо ирэх үеэр нь ярилцах боломж олдсон юм.

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцахааар болсон танд баярлалаа. Эх орондоо ирсэн хэрэг зорилго хэр бүтэмжтэй байна. Монголдоо хэр их ирдэг вэ?

-Сайн. Баярлалаа. ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН булангийн зочдын ярилцлагыг унших дуртай. Энэ удаагийн зочин нь болж уригдсандаа баяртай байна. Монголдоо хамгийн сүүлд 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглоход ирж байсан. Улаанбаатар хот маань ирэх бүрт хөгжсөн, шинэ бүтээн байгуулалт нэмэгдсэн байх юм.

Эх сурвалж, ярилцлагын бүрэн эхээр унших: http://itoim.mn/index.php/site/news/10513

 

Зураач Ганболдын Наранцацрал /Zazаа Ganbоld/ ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо амьдарч уран бүтээлээ туурвидаг. Тэрбээр Монголдоо СУИС-ийн зураасан зургийн ангид суралцан төгсөхдөө бар зураг, хар зураг, харандаан ажлуудаа нэлээд сайн хийж сурчээ. Тиймдээ ч энэ бүсгүй эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ харийн нутагт аж амьдралаа залгуулахын сацуу Монголоо сурталчилж, монгол хүний нэрийг өндөрт өргөж явна. Учир нь, торго болон кашмир дээр уран зураг зурж бүтээсэн түүний алчуурны коллекцууд европын хэд хэдэн хотын дэлгүүрт худалдаалагдаж байна.

МИНИЙ МЭРГЭЖИЛ

Би зураач мэргэжилтэй. Хүүхэд байхаасаа л загвар зохион бүтээгч юм уу зураач болохыг хүсдэг байсан. Одоо ХБНГУ-ын Берлин хотноо бие даасан чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Өөрөө өөртөө дарга нь ч, цэрэг нь ч болдог болохоор өглөө босоод л аль болох бүтээлч ажилдаа цагаа зориулахыг хичээдэг. Уран зураг зурахдаа хурц тод өнгө, хөдөлгөөнтэй зураасаар дотоод ертөнцөө илэрхийлдэг. Сүүлийн үед уран зургаараа торгон болон кашмир Zazaa art алчуурын коллекцууд гаргаж байна. Алчуур болгон маш цөөхөн тоогоор хийгддэг. Түүнчлэн зурахын хажуугаар компьютер дээр график дизайны ажлууд нэлээд хийж байна. Энэ чиглэлээр өдөр бүр л өөрөө бие даан суралцаж байна. Сурч мэдэхийн хэрээр л төсөөлөл, мэдрэмж, боломж маань улам бүр тэлж байна даа.

ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг-Максимилианы их сургуульд эрүүгийн эрх зүйн докторант, Баварийн Мужийн шүүхэд тангараг өргөсөн герман-монгол хэлний итгэмжлэгдсэн орчуулагч, Европын эрх зүйн магистр Д.Чанцалдуламыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цувралын ээлжит зочноор урьж оролцууллаа. Тэрээр “Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий анги” хамтарсан бүтээл, “Сониуч зүрх” зэрэг номуудаа бичиж нийтлүүлээд байгаа төдийгүй герман хэлнээс эрх зүйн чиглэлийн хэд, хэдэн бүтээл орчуулжээ.