A A A

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2017 оны 10 дугаар сарын 8-ны Ням гарагт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, иргэдэд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, консулын үйлчилгээ шуурхай үзүүлэв. Тус арга хэмжээ нь Монгол улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газруудаас анх удаа зохион явагдаж байгаагаараа онцлогтой юм.

Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат ЭСЯ –наас хоёр улсын харилцааг хөгжүүлэн дэлгэрүүлэх төдийгүй тухайн оронд суугаа Монгол иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжих, эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээг хүргэх явдал бөгөөд манай ЭСЯ иргэдэд нээлттэй элчин сайдын яам байх талаар анхааран ажиллах болноо хэмээн нээлттэй хаалганы өдрийг нээж үг хэллээ.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Ням гарагт 10.00-17.00 цагийн хооронд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг зохион байгуулах болсныг үүгээр мэдээлж байна. Энэ өдөр иргэд та бүхэн ЭСЯ-ны байртай танилцахын зэрэгцээ чиглэлийн асуудал хариуцсан дипломат ажилтнууд та бүгдийн сонирхсон асуултанд хариулах болно.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн үеэр иргэдэд мөн консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх тухай мэдээлэл, зааврыг www.berlin.embassy.mn цахим хуудаснаас урьдчилан авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

Нээлттэй хаалганы өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим шуудан болон 03047480622 дугаарын утсанд хандаж зөвлөгөө аваарай.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ

2017.09.20

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. 

Холбооны Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараагаар Элчин сайд Д.Ганбатыг ганцаарчлан хүлээн авч уулзсан бөгөөд Элчин сайд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны хооронд өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж ирсэн нь хамтын ажиллагаа өргөжин хөгжих чухал хөшүүрэг байсан гэдгийг онцлоод, цаашид хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь бидний чухал зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. 

Та бүхнийг ХБНГУ дахь Монголчуудын дунд зохион явуулдаг Берлин хотын “Цог Монгол спорт клубийн нэрэмжит Эв нэгдэл – Нөхөрлөл V - 2017 тэмцээнийд урьж байна. Тэмцээн 2017 оны 10 сарын 14-15 хооронд Берлин хотод Сагсан бөмбөг, шатар болон гар бөмбөгийн холимог багийн төрлөөр зохиогдоно. 

Тэмцээний заавар: 

Уугуул нутгийнхаа залууст ХБНГУ д хос мэргэжлийн боловсрол олгохоор эхлүүлсэн нөр их ажил нь ажил хэрэг болж эхний залуус зам, гүний байгууламж, барилгийн чиглэлээр Германы компаниудтай гэрээ байгуулж 2,5-3 жилийн хөтөлбөрт сургалтаа эхлүүлж байгаа Манай эдийн засгийн клубийн MDWK e. V. Болдгэрэл Tuvd Agentur, Boldgerel Tuvd эгчдээ баяр хүргэе.

Тус сургалтад хамрагдан ирсэн 18-25 насны залуусыг өнөөдөр элчин сайд Ганбат хүлээн авч амжилт хүслээ.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол наадам”-ыг хилийн чанадад сурталчлах “Миний Монгол Наадам 2017” уралдааныг ГХЯ, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо” хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хилийн чанад дахь монгол иргэдийн санал, санаачилгаар уламжлал болгон тэмдэглэж ирсэн наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, 2015 оноос эхлэн жил бүр “Миний Монгол Наадам” уралдааныг хилийн чанад дахь монгол иргэд, холбоод, ТББ-уудын дунд зарлаж ирсэн билээ. Энэ удаагийн уралдаанд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд идэвхтэй оролцсон бөгөөд 1 дүгээр байрт ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол-Германы ТББ-уудын зөвлөл, 2 дугаар байрт Британи дахь Монголчуудын холбоо, 3 дугаар байрт Бусан дахь Солонгос-Монголын соёлын харилцааны нийгэмлэг тус тус шалгарлаа.

„Classic meets steppe" төслийн хүндэтгэлийн концерт 2017 оны 10 дугаар сарын 20-нд Берлин хотноо ганцхан удаа болох гэж байна. Тоглолтод BBC Cardiff Singer of the World-2015 уралдааны шилдэг таван дуучны нэг, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир, хийлч Лиза Верхаан нар оролцож, Монгол улсын Соёлын элч Проф. Б.Вулф хөтөлнө.