A A A

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад улсад суугаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн гаргаж, Гадаадад санал өгөх иргэдийг зохион байгуулах төв комисс болон улс төрийн   намуудын төлөөлөлд гардуулан өглөө.

Манай улсаас нийт 112 мянга гаруй иргэд гадаад улсад амьдарч байгаагаас  энэ удаагийн сонгуульд 45 улсад ажиллаж, амьдарч буй  7378 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэхүү бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тулгаж үзэн давхар бүртгүүлсэн, сонгууль өгөх нас хүрээгүй, хаяг тодорхойгүй,  иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг шалтгаанаар 169 иргэнийг нэрсийн жагсаалтаас хасч 7209 иргэн санал өгөх юм.

Гадаадад суугаа иргэдийн санал хураалтыг 2017.06.10, 11-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

·         Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,  

·         Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай, 

·         Берлин дэх ЭСЯ-д ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай ЭСЯ-ны www.berlin.embassy.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-д өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 

Бүртгүүлэх маягт эндээс татаж авах

 

§  Botschaft der Mongolei

Hausvogteiplatz 14, 10117 Berlin

гэсэн хаягаар баталгаат шуудангаар, эсхүл

§  03047480616 дугаарын факсаар, эсхүл

§  Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! гэсэн и-мэйл хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

            Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Берлин дэх ЭСЯ, Салбар комисс № 06

 

Лавлах утас: 03047480620, 03047480621

ХБНГУ-д төгсөгч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ЗААГ” нэртээ номоо өлгийдөн аваад удаагүй байгаач Монголд номын худалдаа эрхэлдэг төрөлжсөн цөөхөн хэдэн дэлгүүрүүдийн нэг Интерном-д шилдэг борлуулттай номын жагсаалт багтан оржээ. “ЗААГ” ном удахгүй Герман хэл дээр уншигчиддаа хүрэх юм байна.

Тэрээр номондоо өөрийнхөө намтарыг өгүүлж буй боловч  1930-аад оноос өнөөг хүртэлх Монголын түүх, үйл явдалтай уяж, шинэчлэлт өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унаж байгаа тухай өгүүлсэн байна. Үүнтэй зэрэгцүүлэн хүмүүсийн оюун сэтгэлгээнд гарсан тэсрэлтийн тухай өгүүлжээ.

Түүнчлэн зааг хэрхэн бий болж хүнд суртлын ханыг өндөрсгөж, талцал хуваагдалыг дэвэргэж,  хөгжлийг чөдөрлөж байгаа тухай ч бичсэн байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  энэхүү номоо дөрвөн жилийн турш бичжээ.

 

"ЗААГ" хэмээх энэ ном дан ганц дурсамж биш, эргэцүүпэл бодол, сэтгэгдэл, цэгнэлт шүүпт, сэрэмжлүүлэг анхааруулга шингэсэн энэ цагийг дагаж гарч ирсэн баяр баясгалан, бачуурал багтралаас минь үүдэлтэй юм. Бас ч гэж улс орныхоо хөгжлийн ирээдүй, тулгарсан зорилтод хариулт өгөх гэсэн өөрийн үзэл бодлоо ч бага гэлтгүй шингээв. Бичлэгийн хувьд харин чухам ямар төрөл зүйлд хамаарахыг өөрөө сайн мэдэхгүй ч уншигч олон тохоон оноох буй заа.

Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Тэгээд ч хүн гээч амьтан, ер нь хэн ч бай, нийгэм цаг үеийнхээ тусгал болохоор өнгөрсөн, өнөө ирээдүй хойчийг нэгтгэн хэлхэхгүйгээр ном бүтэх аргагүй юм.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/zfh