A A A

„ШҮҮДЭР ДУНДУУР" Кино ХБНГУ-н дэлгэцнээ анх удаа Берлин хотод 


12. November 2016 um 19:30

 

FILM PREMIERE in Berlin „ШҮҮДЭР ДУНДУУР“
2016 оны 11 сарын 12-ны 19:30 –д 
ХБНГУ-ын Берлин хотын BABYLON Кинотеатр, Кино заал No1

Монголын Уран сайхны кино, 2016, 100 мин, Монгол хэл дээр
Найруулагч Б.Отгонзориг, “Улаанбаатар фильм” продакшний уран бүтээл

Хаяг: BABYLON Кинотеатр
Rosa-Luxemburg-Platz, Berlin-Mitte


Тасалбар 9 евро (онлайн захиалга http://www.babylonberlin.de/ticketonline.htm)

Товч агуулга:
ХБНГУ-н дэлгэцнээ анх удаа: Техник технологи, сошиал ертөнц эрчимтэй хөгжсөн энэ цаг үед монголын зүүн хойд нутагт, 21-р зууны хөгжлөөс дэндүү хол, хөндий амьдрах ахимаг насны хэдэн найз нарын тухай “Улаанбаатар фильм” продакшний уран бүтээл болох “Шүүдэр дундуур” кинонд өгүүлэх болно. Тэд хэдийгээр үр хүүхдүүддээ орчин үетэй хөл нийлүүлэх боловсрол олгосон ч гэсэн өөрсдөө Монгол ёс заншил, уламжилалт хэл яриа, айл саахалтаараа хамтран ажиллаж амьдрах хэв маягаа орхихийг хүсээгүй бөгөөд анд нөхдийн ариун холбоогоо таслалгүй 30-40 жил нутаг орондоо аж төрөн байгаа нь сонирхолтой. Түүнчлэн өнөөгийн Монгол залуусын төлөөлөл болсон цовоо цолгиун бүсгүй дээрх дүрүүдийн нэгнийх нь бэр болон хүрч ирснээр орчин цаг болон хуучин ёс заншлаа хадгалж үлдэхийг хичээсэн ахмад үеийнхний хооронд мэдэгдэхүйц зөрчил өрнөж эхэлнэ. Гэвч хүн хүнээ дээдлэх, үр удмаа үлдээхийг юунаас ч илүүд эрхэмлэн дээдлэгч нүүдэлч угсаатны яс цусанд шингэсэн зан чанар эрхгүй дийлж буйгаар кино цааш үргэлжилнэ. Тал нутаг, онгон дагшин байгаль дэлхийгээ өдий хүртэл хүндлэн дээдэлсээр ирсэн нүүдэлч угсаатны уужуу тайван ухаан, хүнлэг сайхан сэтгэл, ажилсаг зан чанарыг харуулсан дээрх дүрүүдийг Монгол улсдаа алдар гавъяатай, авъяас чадвартай жүжигчид бүтээсэн нь мөн онцлог.

 

http://www.babylonberlin.de/durchdentau.htm

---
12. November 2016 um 19:30
Kino BABYLON, Rosa-Luxemburg-Platz, Berlin-Mitte
Kinosaal 1, Ticket 9 Euro (Onlineverkauf unterhttp://www.babylonberlin.de/ticketonline.htm)

Шүүдэр дундуур | Through the Dew | Durch den Tau
Mongolei 2016, R: Otgonzorig Batchuluun mit Munkhdalai Oyungerel, Batmaa Bayarsaikhan, Batbaatar Uukhaan, 100 min, OmU

Deutschland Premiere: Der Film "Durch den Tau", produziert von "Ulaanbaatar Film", erzählt die Geschichte von einigen guten Freunden, denen es gelang, ein Leben nach mongolischer Art zu führen, intakt und fern von der fortschrittlichen Technologie und sozialen Medien des 21. Jahrhunderts im abgelegenen Teil des Nordostens der Mongolei. Es ist interessant, das Leben von Menschen zu beobachten, deren Freundschaft für 30 bis 40 Jahre reicht, die noch in Gemeinden leben und ihren eigenen Dialekt sprechen, während ihre Kindern eine moderne Bildung erhalten, die mit der Zeit in Einklang steht. Eine energische junge Frau, ein typisches Gesicht einer mongolischen Jugend tritt als die zukünftige Schwiegertochter einer der Hauptfiguren ins Bild und führt so zu einem sichtbaren Konflikt der Generationen. Der Film enthüllt die inneren Werte der Nomaden, die für andere Menschen und das Leben vor allem Respekt haben. Der Film, in weiten Teil der Steppen von unberührter Natur in Szene gesetzt, wird durch talentierte Arbeit von berühmten mongolischen Schauspielern zum Leben erweckt, die den Gleichmut, die Herzensgüte und die harte Arbeit der Nomaden verkörperten.

Mehr Informationen unter http://www.babylonberlin.de/durchdentau.htm