A A A

ХБНГУ-д төгсөгч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ЗААГ” нэртээ номоо өлгийдөн аваад удаагүй байгаач Монголд номын худалдаа эрхэлдэг төрөлжсөн цөөхөн хэдэн дэлгүүрүүдийн нэг Интерном-д шилдэг борлуулттай номын жагсаалт багтан оржээ. “ЗААГ” ном удахгүй Герман хэл дээр уншигчиддаа хүрэх юм байна.

Тэрээр номондоо өөрийнхөө намтарыг өгүүлж буй боловч  1930-аад оноос өнөөг хүртэлх Монголын түүх, үйл явдалтай уяж, шинэчлэлт өөрчлөлтийн салхи Монгол, Герман оронд хэрхэн өрнөсөн, социалист, капиталист нийгмийг заагласан хана хэрэм нуран унаж байгаа тухай өгүүлсэн байна. Үүнтэй зэрэгцүүлэн хүмүүсийн оюун сэтгэлгээнд гарсан тэсрэлтийн тухай өгүүлжээ.

Түүнчлэн зааг хэрхэн бий болж хүнд суртлын ханыг өндөрсгөж, талцал хуваагдалыг дэвэргэж,  хөгжлийг чөдөрлөж байгаа тухай ч бичсэн байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  энэхүү номоо дөрвөн жилийн турш бичжээ.

 

"ЗААГ" хэмээх энэ ном дан ганц дурсамж биш, эргэцүүпэл бодол, сэтгэгдэл, цэгнэлт шүүпт, сэрэмжлүүлэг анхааруулга шингэсэн энэ цагийг дагаж гарч ирсэн баяр баясгалан, бачуурал багтралаас минь үүдэлтэй юм. Бас ч гэж улс орныхоо хөгжлийн ирээдүй, тулгарсан зорилтод хариулт өгөх гэсэн өөрийн үзэл бодлоо ч бага гэлтгүй шингээв. Бичлэгийн хувьд харин чухам ямар төрөл зүйлд хамаарахыг өөрөө сайн мэдэхгүй ч уншигч олон тохоон оноох буй заа.

Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Тэгээд ч хүн гээч амьтан, ер нь хэн ч бай, нийгэм цаг үеийнхээ тусгал болохоор өнгөрсөн, өнөө ирээдүй хойчийг нэгтгэн хэлхэхгүйгээр ном бүтэх аргагүй юм.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/zfh