A A A

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад улсад суугаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн гаргаж, Гадаадад санал өгөх иргэдийг зохион байгуулах төв комисс болон улс төрийн   намуудын төлөөлөлд гардуулан өглөө.

Манай улсаас нийт 112 мянга гаруй иргэд гадаад улсад амьдарч байгаагаас  энэ удаагийн сонгуульд 45 улсад ажиллаж, амьдарч буй  7378 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэхүү бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тулгаж үзэн давхар бүртгүүлсэн, сонгууль өгөх нас хүрээгүй, хаяг тодорхойгүй,  иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг шалтгаанаар 169 иргэнийг нэрсийн жагсаалтаас хасч 7209 иргэн санал өгөх юм.

Гадаадад суугаа иргэдийн санал хураалтыг 2017.06.10, 11-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.