A A A

„Classic meets steppe" төслийн хүндэтгэлийн концерт 2017 оны 10 дугаар сарын 20-нд Берлин хотноо ганцхан удаа болох гэж байна. Тоглолтод BBC Cardiff Singer of the World-2015 уралдааны шилдэг таван дуучны нэг, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир, хийлч Лиза Верхаан нар оролцож, Монгол улсын Соёлын элч Проф. Б.Вулф хөтөлнө.

Хязгааргүй уудам тал нутаг шигээ юунд ч хашигдаж баригдамгүй хүчирхэг тэнүүн хоолой, Монголын болон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг авьяас, хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээн тоглох аялгуулаг хөгжмөөр сонороо мялааж, “Монгол сонгодог” үдшийг мартагдашгүй өнгөрүүлээрэй.

Энэхүү тоглолт ашгийн бус тоглолт тул тасалбарын үнэ 25,75€ болно.

Тоглолт 2017 оны 10 дугаар сарын 20нд 20 цагт эхлэнэ. 

18 цагт зураач Г.Наранцацралын үзэсгэлэн, шинэ торгон алчуурын коллекционы нээлт болон монголын залуу загвар зохион бүтээгчдийн бүтээгдэхүүний танилцуулга худалдаа болно.

Konzertsaal der Universität der Künste Berlin

Hardenbergerstraße 

Berlin-Charlottenburg

Telefon Kasse: 030 3185-2374

Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг : www.classic-meets-steppe.de авна уу.

Unter dem Titel Classic meets Steppe präsentiert Mongolian Step zwei Konzerte, einen Vortrag und eine Ausstellung. Den Auftakt macht das große Konzert am 20.10.2017 im Konzertsaal der Universität der Künste in Berlin mit Werken aus der europäischen Klassik und Stücken bekannter mongolischer Komponisten interpretiert von mongolischen und deutschen Musikern. Zudem stehen ein Gesprächskonzert im Münchner Schloss Nymphenburg und ein Vortrag über die Entstehung und Entwicklung der Pferdekopfgeige an der Humboldt Universität zu Berlin auf dem Programm.

Classic meets Steppe

20.10.2017 Konzertsaal der UdK Berlin

„Wenn Klassik auf traditionelle mongolische Musik trifft, dann ist es, als stünden sich ein Lipizzaner aus der Hofreitschule und ein Wildpferd aus der Steppe gegenüber.“

https://classic-meets-steppe.de/