A A A
zh1
Билгийн тооллын шинийн 8-ны билэг дэмбэрэлт өдөр ГХЯ-наас хилийн чанад дахь Монгол иргэдийн төлөөлөл, ТББ-ууд, дипломат төлөөлөгчийн газруудтай цахим уулзалт хийж санал бодлыг сонсов. Уулзалтад Монголоос Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Т.Тэгшжаргал, Консулын газрын захирал Б.Болд, Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын 1-р нарийн бичгийн дарга Д.Өнөбилэгт нарын албаны хүмүүс болон ТББ-уудыг төлөөлөн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл, Оюутан залуусын хорооны дарга Б.Энхгэрэл, мөн Цахим Өртөө Холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Лодойравсал нар оролцов. zh2 zh3 zh4 Хилийн чанадаас хорь гаран улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудад иргэд, ТББ-уудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс Тэргүүн Б.Энхтүвшин ХБНГУ-аас, Урлаг соёлын менежмент, аялал жуучлалын хорооны дарга, Соёлын элч Ж.Өнөрмаа Их Британиас, Удирдах зөвлөлийн гишүүд Х.Бямбажав Туркээс, Х.Оюунгэрэл Америкаас, Зөвлөх Н.Номун-Эрдэнэ Шведээс оролцлоо. Уулзалт дээр дэвшүүлж байсан дийлэнх асуулт, саналууд боловсрол, монгол хэл сургуулиудын талаар тавигдаж байлаа. Үүнтэй холбоотой яригдсан онцлох асуудлыг энд дурдвал: Нэгт: Хилийн чанадад монгол хэлний сургуулиудын заах Нэгдсэн сурах бичиг хөтөлбөр зохиоход орон нутаг, бүсийн онцлогоос шалтгаалан олон төрлийн хүндрэл гарч байгаа. Иймд тухайн орон нутаг, улс сургуулийн онцлогтой тохирсон ном хөтөлбөрийг дэмжиж ажиллах нь зүйтэй болов уу гэсэн дүгнэлтэд хүрлээ гэж Гадаад хэргийн сайд хэлсэн явдал байв. Хоёрт: Бидний санал оруулснаар жил бүрийн цагаан сараар нэг ингэж ТББ, иргэдийн санал, хийж буй ажлыг сонсож буй нь сайшаалтай боловч үр дүн бага, хэт олон санал гараад тоймтой ажил болохгүй байгаа тул энэ жилээс сар бүх яг тодорхой асуудлаар цахим хурал хийж, шийдэл хайж, түүнээс гарсан нэгдсэн хүсэлт саналыг авч хэлэлцэж байх болов. Энэ бичин жилээс эхлэн сар бүр тодорхой асуудлаар сэдэвчлэн ГХЯ-наас холбогдох газрын төлөөллийг байлцуулж цахим хурал хэлэлцүүлэг хийж байх болов. Эхний уулзалт нь боловсролын асуудлаар 3-р сард багтаж ГХЯ, Боловсролын яамны төлөөллийг болон цахим сургалтын хөтөлбөрийн ажлын хэсгийг байлцуулан хийх болов. Гэхдээ энэ хурлаас өмнө улс, холбоо бүр өөрийн санал, шийдэл болгож буй гарцаа хэлэлцээд санал оруулсан байдлаар хийх нь зүйтэй хэмээв. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн цахим уулзалтад хэлсэн үг болон Боловсролын асуудлаар ирсэн асуултуудад тавьсан хариултын видео бичлэгийг түүвэрлэн орууллаа.