A A A

¨Маш нууц¨монголын уран сайхны кино Бельгийн Антвэрпэн хотод 2016-02-18 нд дэлгэцнээ гарч Европд нээлтээ хийх гэж байна. Киноны уран бүтээлчидтэй уулзалт хийнэ. Та бүxнийг урьж байна!

Германы нэр хүндтэй Шпиэгэл сэтгүүлийн Редактор ноён Петр Венсиэрскигийн 2014 онд бичсэн "Хориотой Аялал" номын өдөрлөг болно.

Энэхүү ном нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн ба 1987 онд Зүүн Германы хоёр Оюутан Орос, Монгол, Хятад улсаар дайран Баруун Герман уруу гарах гэж оролдож байснаар эхэлдэг. Тэр үеийн хүнд хэцүү цагт хэрхэн яаж Хориотой энэхүү аяллыг туулсан мөн хар цагаан нийт 12 кг соёлын үнэт бүтээл болох зурагнуудыг тэд буулгажээ.

Тэр үед өөрөөр хэлбэл 1987 онд Монгол улс минь ямар байсан бол? Монгол хүн таны сонирхол татагдахгүй байхын аргагүй байгаа гэдэгт итгэлтэй байна .

 

Тэгвэл Берлин хотод суух Монгол улсын Элчин сайдын яам, Герман Монголын хамтарсан Отгонбаяр сан, Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж буй ганцхан удаагийн энэхүү өдөрлөгт та бүхэн анхаарал хандуулна уу. Хүний тоо хязгаартай тул сонирхсон хүмүүс зохион байгуулагчдад бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 017672513420 утсаар асууна уу.

Хүндэтгэсэн Солонго

та бүхэнд Хумболдтийн Их сургууль дээр болох энэ семестэрийн сүүлийн эрдэм шинжилгээний илтгэлийн зарыг явуулж байна.

1 сарын 27-ний Лхагва гарагт проф.д-р Л.Мөнх-эрдэнэ „Making Mongolia Multi-Ethnic: Knowledge, Power and Identity“ сэдвээр ярих болно.

Проф.д-р Л.Мөнх-эрдэнэ нь МУИС-ын Нийгэм-Соёлын Антрополгийн тэнхимийн профессор ба одоогоор Halle хот дахь Угсаатан судлалын Max-Planck-Institut-д зочин судлаачаар ажиллаж байна. 2004 онд тэрбээр түүх, бүс нутаг судлалын чиглэлээр Японы улсын Hokkaido-н Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2008-2009 онуудад Stanford-н Их сургуульд, 2009-2011 Вена хот дахь Австри Улсын Шинжлэх Ухааны Академид, 2012-2013 Princeton-ы Advanced Study Судалгааны Хүрээлэнд тус тус зочин судлаачаар ажиллаж байсан. Тэрээр Монгол Улсын өнөөгийн нийгмийн шилжилт,өөрчлөлт, түүх, соёл мөн Азийн орнуудын үндэстэн, ястнуудын тухай судалдаг ба мөн орчин үеийн Монголын үндэстэн, үндэсний үзэл сэдвээр нариийвчлан судалж байна.

Та бүхнийг Монголын тэргүүлэгч антрополгч нарын нэг болох Л.Мөнх-эрдэнийн энэхүү сонирхолтой илтгэлд хүрэлцэн ирж, илтгэлийн төгсгөлд түүнд сонирхсон асуултаа тавин харилцан ярилцахыг урьж байна. Илтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас авна уу.

wir freuen uns, Ihnen unseren letzten Vortrag in diesem Wintersemester anzukündigen. Am Mittwoch, den 27. Januar wird Herr Prof. Dr. L.Munkh-Erdene zum Thema „Making Mongolia Multi-Ethnic: Knowledge, Power and Identity“ sprechen. 

Prof. Dr. Lhamsuren Munkh-Erdene ist Inhaber der Professur für Sozialanthropologie der Mongolischen Staatsuniversität in Ulaanbaatar. Er ist zurzeit ein Alexander von Humboldt-Stipendiat und ist als Gastwissenschaftler am Max-Planck-Institut für ethnologische Forschung in Halle tätig. Seine Dissertation hat er 2004 in Geschichte und Regionalwissenschaftliche Studien an der Universität Hokkaido in Japan geschrieben. Er war 2008-2009 Gastwissenschaftler an der Universität in Stanford, 2009-2011 an der Österreichischen Akademie der Wissenschaften in Wien und 2012-2013 am Forschungsinstitut Advanced Study in Princeton.

Sein Forschungsschwerpunkt liegt in den Bereichen post-sozialistische Transformationen, Geschichte und Kultur der Mongolei und ethnischen Fragen in Asiens. Herr Prof. Dr. Munkh-Erdene ist einer der führenden Anthropologen in der Mongolei, der sich mit aktuellen gesellschaftlichen Entwicklungen, insbesondere mit Nationalismus und Ethnizität in der Mongolei beschäftigt.

Wenn Sie Zeit und Interesse haben diesem Vortrag beizuwohnen und sich gegebenenfalls mit einbringen wollen, sind Sie herzlich willkommen.

Проф.д-р Л.Мөнх-эрдэнийн бичиж нийтлүүлсэн бүтээлийн хэсгээс:

“Where did the Mongol Empire come from? Medieval Mongol Ideas of People, State and Empire”, Inner Asia. “The 1640 Great Code: an Inner Asian Parallel to the Treaty of Westphalia”, Central Asian Survey.

“The Mongolian Nationality Lexicon: From the Chinggisid Lineage to Mongolian Nationality (From the seventeenth to early twentieth century), Inner Asia.

Einige Publikationen von Prof. Dr. L.Munkh-Erdene:

“Where did the Mongol Empire come from? Medieval Mongol Ideas of People, State and Empire”, Inner Asia. “The 1640 Great Code: an Inner Asian Parallel to the Treaty of Westphalia”, Central Asian Survey.“The Mongolian Nationality Lexicon: From the Chinggisid Lineage to Mongolian Nationality (From the seventeenth to early twentieth century), Inner Asia.

 

Ort: (wie immer) Zentralasien-Seminar 5. Etage, Raum 507

Zeit: am 27. Jan. 2016, um 18 Uhr c.t.

Humboldt-Universität zu Berlin Institut für Asien- und Afrikawissenschaften

Zentralasien-Seminar / Mongolistik

Invalidenstraße 118, 10115 Berlin, 5.Etage, Raum 504

(Zugang auch über Schlegelstraße 26)

Tel.: (+49-30)2093-66061