A A A

Tа бүхэнд Монголын тухай герман хэл дээр гарсан шинэ номын танилцуулга явуулж байна:

Ganchimeg Altangerel: „Der Sinn meines Lebens ist die Zukunft meiner Kinder“ Zur Lebenssituation alleinstehender Mütter in der gegenwärtigen Mongolei (Diss.). Ulaanbaatar: Monsudar. ISBN 978-99973-0-809-2

“Миний амьдралын гол утга учир хүүхдүүдийн маань ирээдүй”: Өнөөгийн Монгол Улс дахь ганц бие ээж нарын бодит амьдрал (Герман хэл дээр)

Сайн байцгаана уу,

та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн мэндчилье.

Хумболдтийн Их сургууль дээр 1 сарын 13-ны, лхагва гаригийн 18 цагт, "Алтан өргөө" киног монгол хэл дээр, бидний хийсэн герман хэлний хадмал орчуулгатайгаар үзүүлэх гэж байна.

Энэ киног 1961 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Babelsberg киноны үйлдвэр тэр үеийн Монголкино үлйдвэртэй хамтран бүтээсэн байна.

 

Энэхүү үлгэрийн кинонд монголын алдартай киноны жүжигчид Цагааны Цэгмид, Чимидийн Долгорсүрэн г.м. тоглосон.

"Алтан өргөө" кино "Монгол кино" төслийн хүрээнд HD-Formatаар Монгол Улсын UNIVISION компаниар сэргээн завсарлагдсан.

Бид энэхүү киног UNIVISION компанитай хамтран, Улсын Архивын Ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр та бүхэнд үнэгүй үзүүлэх гэж байна, хүрэлцэн ирж үзнэ үү.

Киноны зар, герман хэл дээрх киноны товч агуулгыг хавсралтаас уншина уу.

Хүндэтгэсэн

Humboldt-Universität zu Berlin Institut für Asien- und Afrikawissenschaften

Zentralasien-Seminar / Mongolistik

Invalidenstraße 118, 10115 Berlin, 5.Etage, Raum 504

(Zugang auch über Schlegelstraße 26)

Tel.: (+49-30)2093-66061

Хилийн чанадад суугаа Монголчууд дотор ажил хөдөлмөрийн мөр хөөж тэр бүр зорьсон мэргэжлийн сургуульдаа орж чадахгүй иргэд байдаг билээ. Харин танд эх хэлээрээ, алсын сургалтаар боловсрол эзэмших боломжийг Санхүү эдийн засгийн дээд сургууль санал болгож буйг та бүхний сонорт хүргэж байна.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ЦАХИМ УХААЛАГ ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

 

2015-2016 оны хичээлийн жилд тус сургуулийн Бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн Цахим ухаалаг эчнээ хөтөлбөрт эдийн засгийн бус дээд буюу санхүү, эдийн засгийн дунд боловсролтой иргэдийг доорх мэргэжлээр элсүүлнэ. Үүнд:

Нягтлан бодох бүртгэл

Санхүү

Бизнесийн удирдлага