A A A

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 31 нээс -11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Бeльги улсын Leuven хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Залуучууд хүүхдүүдийг спорт руу уриалан дуудaх, биe биeнээсээ харилцан суралцах, ойртон нөхөрлөх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор зохиогддог уламжлалт энэ тэмцээнд нийт 13 орны 26 баг тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын Буяны сэтгэлт хүү баг, эмэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын SKY баг аваргалж цомын эзэд боллоо.

 

Авхаалж самбаа, ур чадвар төдийгүй багийн тоглолт, эв нэгдэлээрээ бусдаас илт давамгайлсан Буяны сэтгэлт хүү баг 4 дэxь удаагаа Eвропын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо.

Удаах байр эзэлсэн багуудыг жагсаавал эрэгтэй төрөлд : 

 

2-р байр Бельги улсын Sky

3-р байр Бельги улсын Сүлд

эмэгтэй төрөлд :

2-р байр Швед улсын MGL баг

3-р байр Швецарь улсын Winners баг тус тус тодорлоо.SONY DSC

SONY DSC

Эмэгтэй шилдэг тоглог чоор Герман улсын SKY багийн тамирчин X.Онон, эрэгтэй шилдэг тоглогчоор Герман улсын Буяны сэтгэлт хүү багийн тамирчин Э.Шинэбаяр нар тус тус шалгарлаа.

Монгол хүнийг эрүүл саруул байлгах, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ арга хэмжээг ГХЯ-наас өндрөөр үнэлж 10 дахь удаагийн энэ тэмцээнээс эхлэн “Шилдэг” эрэгтэй, эмэгтэй багт Гадаад хэргийн яамны нэрэмжит шилжин явах цомыг олгож эхэллээ.

SONY DSC

Монгол хэмээн зургаан үсгээ элгэндээ эрхэмлэн тээж явдаг Хилийн чанад дахь Монголчууд, спортод элэгтэй нийт Монголчуудын хийж, зохион байгуулж буй арга хэмжээг төр засгийн зүгээс урамшуулан, цаашид улам өндөр зохион байгуулалт, засаг төрийн бодлоготой уялдаа холбоо бүхий явуулж байх их үйлсийн эхлэл болж буйгаараа энэ тэмцээн онцлогтой болж өнгөрлөө

SONY DSC

Дараагийн 11 дахь тэмцээнийг Герман улсын монголчууд зохион байгуулахаар боллоо.  Дашрамд дурдахад энэ жил хамгийн олон баг тамирчид буюу Монбер, Буяны сэтгэлт хүү, Скай, Соёмбо, Цог, Нөхөрлөл багууд Герман улсаас ирж оролцсон байна.

Tа бүхний зүгээс ирэх жилийн Euro 2016 д оруулсан санал хүсэлт, шаардлагуудыг Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! хаягаар одооноос эхлэн хүлээн авч нэгтгэн, ирэх жилийн тэмцээнд тусган оруулахаар хүргүүлэх болно.

Сэтгэл зүрх гарган алс холын орнуудаас хуран цуглаж оролцсон нийт баг тамирчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг Цог клуб, ерөнхий зохион байгуудагч СҮЛД холбоо болон нийт монголчуудын нэрийн өмнөөс хүсье.

Тэмцээний зургийн цомог