A A A

ХБНГУ-ын Берлин хотын ойр орчим ажиллаж, сурч амьдарч буй шагайн харваачид, сонирхогчидын анхааралд

Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенц-ийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 сарын 24-28 ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан билээ.

Европ даxь Монголчууд холбоо харилцаа, эв нэгдэл улам өргөжин дэлгэрч буйн нэг тод жишээ нь Монгол үндэсний Шагайн тойрмууд өргөн дэлгэр зохиогдож, үүнд Чех, Бельги, Франц, Швед, Англи, Герман улсуудаас шагайчид “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой, монос цэцэглэх цагаас эхлэн шагайн тойромуудаа зарлан нааддаг уламжлал хэдийн тогтжээ. ХБНГУ-ын Нийслэл хот Берлинээс баг үүсгэх, байнга бэлтгэл хийж байх зорилгоор ЭСЯ -ны Pankow дүүргийн байранд шагайн харваа сонирхогчид цуглан дасгал, хичээллэх боломжтой болсоныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Иймд Берлин хотын ойр орчимын шагайчид, сонирхогчид 2016 оны 1 сарын 24 нээс эхлэн Бүтэн сайн бүрийн 13:30 цагаас уулзалдан тогтмол хичээллэх, сум тавьж, цаашдаа хичээллэх боломжтойг үүгээр сонордуулья.

Хаяг : Dietzgenstraße 31, 13156 Berlin

Сонирхосон хүмүүс ажлын бус цагаар 0176 292 492 36 (ab 18 цагаас) утас эсхүл Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! хаягаар холбоо барина уу?

Жич: Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ. Өчүүхэн төдий эвгүй сууж, бага зэрэг гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Мөн өрсөлдөгчийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог. Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө харц гэх мэт аар саар бэрхшээлийг мартах учиртай. Зурхай буюу өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай ажээ. Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай. / Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном /