A A A

UPDATE 30.02.2017 Он сар 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болж өөрчлөгдсөн байна

 

 

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комиссыг байгуулан гадаадад суралцагч Монголын оюутнуудын дунд “Универсиад - 2017” Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд нэг улсыг төлөөлж эрэгтэй, эмэгтэй баг орно. Багийн бүрэлдэхүүн 12 хүртэл хүнтэй байна. Хувцаслалт нэгдсэн загвартай адил байна. Ширээний теннисийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр, шатрын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр тус тус зохион байгуулна. Оролцох багийн тоо болон тамирчдын тооноос хамаарч, техникийн зөвлөгөөн дээр тоглолтын системийг тогтооно.

Иймд Москва хотод зохион байгуулагдах дээрх тэмцээнд ХБНГУ-ыг төлөөлөн сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлөөр оролцох баг, тамирчид ЭСЯ-ны Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! болон 03047480614 утасны дугаар холбогдож бүртгүүлнэ үү.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ