A A A

Эрхэм хүндэт та бүхнийг EURO 2017 Европын Монголчуудын Волeиболын аварга шалгаруулах V тэмцээнд урьж байна.

Тэмцээн 2017 оны 11-р сарын 04, 05-ны өдрүүдэд Бeлгийн Вант Улсын GENT хотын Bloso спорт цогцолборын спорт зааланд явагдана.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Бeлгийн монголчуудын спортын “СҮЛД холбоо, хамтран зохион байгуулагчаар Монгол улсаас Бeлгийн Вант Улсад суугаа ЭСЯ ажиллаж байна.

 

Одоогийн байдлаар Eвропын олон орноос буюу Франц, Голланд, Гeрман, Швed, Чeх, Ирланд Австри, Англи Бeльги зэрэг орнуудаас багууд ирж оролцохоо мэдэгдээд байгаа билээ. Тэмцээнд оролцож буй баг тамирчдаа дэмжиж, амралтын өдрөө сайхан өнгөрөөхийг та бүхнээс хүсэж байна.

Тэмцээнд ивээн тэтгэгчээр оролцох, хамтарч ажиллах, хандив туслалцаа үзүүлэх байгууллага, хувь хүмүүс бидэнтэй холбогдоно уу.

Утас 0032472.587256

Фэйсбүүк хаяг; Suld vzw.

э-майл хаяг; Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein!

“Бeлгийн монголчуудын спортын СҮЛД холбоо,

тэмцээн зохион байгуулах комисс