A A A

Германы Хамбург хотноо өнөөдөр (2017.08.25) эхлэх боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний БОКСЧДЫН СУГАЛАА ТОДОРЛОО

Дэлхийн аваргад Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор хилийн дээс алхсан. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат нар тус тус тулалдана. Тэдний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан билээ.

Манай тамирчдаас Б.Түвшинбат 69 кг-ын жинд Монголын багийн салхийг хагалж, 26-27-нд шилжих шөнө (УБ цагаар, Төв европыг цагаар 26 ны орой)рингэнд гарах хуваарьтай байна.

Риогийн олимпийн хүрэл медальт Д.ОТГОНДАЛАЙ 60 кг-ын жинд тэмцээний чансаанд гуравт эрэмбэлэгдсэн тул дүрэм ёсоор урьдчилсан шатны эхний тулааныг өнжиж байна. Тэрбээр удаахь тойрогт Израилийн боксчин Павел Ищенко, Хятадын Шань Жунь нарын ялсантай нь тоглоно.

49 кг-д өрсөлдөх Г.ГАН-ЭРДЭНЭ мөн эхний тойргийн тоглолтыг өнжих бөгөөд хоёрдугаар тойрогт Гондурасын Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын ялсантай өрсөлдөхөөр болжээ.

64 кг-ын жинд Б.ЧИНЗОРИГ эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт шууд тулалдана. Дэлхийн аваргын рингэн дэх түүний эхний өрсөлдөгч нь Науру улсын тамирчин Колан Калеб, Унгарын Ричард Ковач нарын ялагч байх болно.

Харин 69 кг-д эх орноо төлөөлж буй Б.ТҮВШИНБАТ эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой тулалдана. Тэдний тулаан орон нутгийн цагаар бямба гаригийн орой /Монголын цагаар 26-27-нд шилжих шөнө/ (УБ цагаар, Төв европыг цагаар 26 ны орой )болох хуваарьтай байна.

Монголын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар Монголын цагаар наймдугаар сарын 27-28-нд шилжих шөнө,((УБ цагаар, Төв европыг цагаар 27 ны орой) харин Гавьяат тамирчин Д.Отгондалай 29-нд шилжих шөнө (УБ цагаар, Төв европыг цагаар 29 ны орой) дэлхийн аваргын рингэнд эхний тулаанаа хийх юм.

Эх сурвалж

https://www.news.mn/?id=7972