A A A

Үзэсгэлэнт Швейцараас мэдээлж байна.

Европын Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015” анхдугаар тэмцээн Швейцарийн холбооны Улсын NYON хотноо байрлах UEFA буюу Европын Хөлбөмбөгийн холбооны талбайд ийнхүү амжилттай өндөрлөв. 

Чех улсаас ирсэн баг Алтан медаль, Германы баг хоёрдугаар байр, Шведийн баг 3-р байр тус тус эзлэв.

Баг тамирчиддаа баяр хүргээд цаашдийн спорт, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. 

Биеийн тамир мандтугай. УРА

Update 18:00 - Зооны тоглолтоос 1. Швейцари 2 . Герман 3. Швед 4. Чех амжилттай гарав.



Европын Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015” анхдугаар тэмцээн Швейцарийн холбооны Улсын NYON хотноо байрлах UEFA буюу Европын Хөлбөмбөгийн холбооны талбайд амжилттай үргэлжилж байна. 


Тус тэмцээнд Герман улсаа төлөөлөн оролцож буй GER-MON Allstars багийн залуус маань өчигдөрийн тоглолтоо 2 хожил, хоёр тэнцээтэйгээр амжилттай дуусгаад өнөөдөр зооны 2 тоглолт дахин хийх хуваарьтай байна. 


UEFA ( Европын Хөлбөмбөгийн холбоо ) дэмжигч байгууллагаар оролцож байгаа нь энэ тэмцээний СОНДОР болж байгаа юм. 



М.Мөнх-Оргил ахлагчтай GER-MON Allstars багийн бүрэлдэхүүн :

Берлин хотоос - Мөнх-Оргил, Жавхлан, Найдан, Мөнхмөрөн, Амирлин, Золбоо, Баттөмөр

Стуттгарт хотоос - Дөлгөөн, Билгүүн, Буянт, Мөнхболд, Жагаа, Тамир

Мюньхэн хотоос - Дөлгөөн, Даваа, Ганжуур, Цэндээ, Лхагва, Билгүүн 

ХБНГУ-ын гурван хотоос Дөрөө нийлүүлэн оролцож буй залуусдаа өнөөдрийн тоглолтод амжилт хүсээд Аваргийн алтан цомын гардан аваад ирээрэй хэмээн хүсэн ерөөе.


Та бүхэнд тоглолтын хуваарь, тэмцээний кодексийг танилцуулж байна.



Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарь дахь Монголчуудын “GM-STAR” спорт клуб ажиллаж байгаа ба тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын Яам, Швейцарь Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа болно.