A A A

Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг 2016 оны 11 сарын 29-нөөс 30 ний өдрүүдэд ХБНГУ-дахь бүх баг холбоод хамтран НЭГ УЛС - НЭГ БАГ уриан дор ГХЯ, ЭСЯ-ний ивээл дор зохион байгуулж, олон олон онцлох үйл явдлаар дүүрэн, сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн амжилттай өндөрлөлөө.

Хилийн чанадад Монгол орон, Монголчуудаа эерэгээр сурталчилах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх зорилго бүхий „Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн“- энэ жил 11 дахь удаагаа ХБНГУ-ын Берлин хотноо 10 дугаар сарын 29 наас 30-ний өдрүүдэд зохиогдохоор тов гарсан болохыг спорт сонирхогч та бүхэндээ дуулгахад таатай байна.

Тэмцээнийг Герман улс дахь Монголчуудын бүх баг,  ТББ-ууд хамтран „Нэг улс –Нэг баг„ уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж нэгдэн ажиллаж буй нь бас нэг онцлог болж байна. 

Монгол хүнийг эрүүл саруул байлгах, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ арга хэмжээг ГХЯ-наас өндрөөр үнэлж 10 дахь удаагийн энэ тэмцээнээс эхлэн “Шилдэг” эрэгтэй, эмэгтэй багт Гадаад хэргийн яамны нэрэмжит шилжин явах цомыг олгож эхэлсэн билээ.

Монголчуудын хүсэн хүлээсэн, уламжлалт арга хэмжээнүүдийн ууганд тооцогдох, жил ирэх бүр өргөжиж буй тус тэмцээний 11 дахь удаагийн тэмцээндээ өргөнөөр оролцоно уу?

Баг тамирчидаа өргөнөөр оролцуулах, ажлаа зохицуулах үүднээс энэхүү товыг яаралтай хүргэж байна. Бусад бүх Дэлгэрэнгүй мэдээлэл, шинэлэг баннер урилга, заавар дүрэм, мэдүүлэг удахгүй орох болно.

 

 

 

2013 оноос хойш Европ дахь Монголчуудын дунд уламжлал болон ирсэн “Евро-2016 Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн /Евро-2016 ВАШТ/”-ийг жил болгон зохион байгуулж ирсэн билээ. 

Энэ удаагийн тэмцээнийг Швед дэх Монголын Залуучуудын Холбоо /ШМЗХ/ "Евро-2016 ВАШТ"-ийг Шведийн Стокгольм хотноо зохион байгуулхаар эрхээ авсан бөгөөд урьдчилсан байдлаар Бельги, Австри, Чех, Франц, Герман, Англи, Норвейг гэх мэт улс орноос баг тамирчид ирж оролцох юм. 

Энэхүү тэмцээний зорилго нь Европт ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт Монголчууд, Хүүхэд залуучуудынхаа дунд волейболын спортыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа зөв спортлог өнгөрөөх, Монгол гэсэн далбаан дор эв эе, хамтач, нөхөрсөг байдлыг бий болгох, ирээдүйтэй сайн тамирчдыг нээн илрүүлэх явдал юм.

Гал гарсан сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн өөрсдийн баг тамирчидаа дэмжин сэтгэл хөдөлгөсөн тоглолтуудаа шимтэн үзхийг урьж байна.

https://www.facebook.com/events/1525843534389963/

МЗХ ШВЕД ДЭХ САЛБАР ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

ХБНГУ-ын Берлин хотын ойр орчим ажиллаж, сурч амьдарч буй шагайн харваачид, сонирхогчидын анхааралд

Шагайн харваа 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенц-ийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 сарын 24-28 ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан билээ.

Европ даxь Монголчууд холбоо харилцаа, эв нэгдэл улам өргөжин дэлгэрч буйн нэг тод жишээ нь Монгол үндэсний Шагайн тойрмууд өргөн дэлгэр зохиогдож, үүнд Чех, Бельги, Франц, Швед, Англи, Герман улсуудаас шагайчид “Хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоотой, монос цэцэглэх цагаас эхлэн шагайн тойромуудаа зарлан нааддаг уламжлал хэдийн тогтжээ. ХБНГУ-ын Нийслэл хот Берлинээс баг үүсгэх, байнга бэлтгэл хийж байх зорилгоор ЭСЯ -ны Pankow дүүргийн байранд шагайн харваа сонирхогчид цуглан дасгал, хичээллэх боломжтой болсоныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Иймд Берлин хотын ойр орчимын шагайчид, сонирхогчид 2016 оны 1 сарын 24 нээс эхлэн Бүтэн сайн бүрийн 13:30 цагаас уулзалдан тогтмол хичээллэх, сум тавьж, цаашдаа хичээллэх боломжтойг үүгээр сонордуулья.

Хаяг : Dietzgenstraße 31, 13156 Berlin

Сонирхосон хүмүүс ажлын бус цагаар 0176 292 492 36 (ab 18 цагаас) утас эсхүл Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! хаягаар холбоо барина уу?

Жич: Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ. Өчүүхэн төдий эвгүй сууж, бага зэрэг гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Мөн өрсөлдөгчийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог. Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө харц гэх мэт аар саар бэрхшээлийг мартах учиртай. Зурхай буюу өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай ажээ. Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай. / Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном / 

Монголын шатрын холбооны төлөөлөгч Д.Янжиндулам Германы Берлин хотод шатрын клуб байгуулжээ. Энэхүү клубын нээлт аравдугаар сарын 25-ны өдөр болсон байна. Тус клубын зорилго нь Берлин хотод амьдарч буй монгол хүүхдүүдэд шатрын онол зааж, зөв тоглож сурах боломжийг нээхээс гадна тэдэнд тэвчээр хатуужилтэй, тархины булчинг хөгжүүлэх гээд олон боломжуудыг нээж байгаагаараа онцлог аж.

Quelle: http://sport.news.mn/content/226727.shtml

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГӨӨР ӨРСӨЛДЛӨӨ.

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 31 нээс -11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Бeльги улсын Leuven хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө.

Залуучууд хүүхдүүдийг спорт руу уриалан дуудaх, биe биeнээсээ харилцан суралцах, ойртон нөхөрлөх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх зорилгоор зохиогддог уламжлалт энэ тэмцээнд нийт 13 орны 26 баг тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос эрэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын Буяны сэтгэлт хүү баг, эмэгтэй төрөлд өрсөлдсөн Герман улсын SKY баг аваргалж цомын эзэд боллоо.

 

Авхаалж самбаа, ур чадвар төдийгүй багийн тоглолт, эв нэгдэлээрээ бусдаас илт давамгайлсан Буяны сэтгэлт хүү баг 4 дэxь удаагаа Eвропын монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг боллоо.

Удаах байр эзэлсэн багуудыг жагсаавал эрэгтэй төрөлд :