Naadam Fest 2010 in Stuttgart /НААДАМ 2010 Штуттгарт
Бичсэн:mongolchuud хэзээ30/06/2010 09:50:37
Жил бүрийн долоон сард
Зуны улирал найртай сайхан
Зүйл бүрийн бодис дэлгэрээд
Зугаацан наадахад тааламжтай. . .

Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн үндэсний их баяр наадам Штуттгарт хотноо 2010 оны 07 сарын 10 ны Бямба гаригт зохиогдох гэж байна. "Эрүүл явбал улсын наадам үзнэ" хэмээх их зохиолч Нацагдорж гуайн хэлсэн уриан дор энэ жилийнхээ их баяр наадмаа дөрвөн зүгийн ард түмэнтэй тус бүр учралдан, бүжиг хөгжмөөр баясалдан наадацгаая!.
дэлгэрэнгvй бичлэг
Naadam Fest 2010 in Stuttgart /НААДАМ 2010 Штуттгарт
хотноо
Жил бүрийн долоон сард
Зуны улирал найртай сайхан
Зүйл бүрийн бодис дэлгэрээд
Зугаацан наадахад тааламжтай. . .
Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн
ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн
үндэсний их баяр наадам Штуттгарт
хотноо 2010 оны 07 сарын 10 ны Бямба гаригт
зохиогдох гэж байна.
"Эрүүл явбал улсын наадам үзнэ" хэмээх
их зохиолч Нацагдорж гуайн хэлсэн
уриан дор энэ жилийнхээ их баяр наадмаа
дөрвөн зүгийн ард түмэнтэй тус бүр
учралдан, бүжиг хөгжмөөр баясалдан
наадацгаая!.
Баяр наадамд маань эрхий мэргэн
харваачид маань онч цэцээ шалгаж, эр
чадалтай бөхчүүд маань дэнж хотойтол
барилдаж, хурдан хүлгүүдийн тоос хүй
долоон худгийг бүрхээд, хуушуур
сурагласан наадамчид нь баярын мишээл
тодруулан жинхэнэ монгол орчинд
баярлах байх гэж найдаж байна.
Хурай, хурай, хурай...
Манай баяр наадмын үйл ажиллагааны
хөтөлбөрт:
10:00 - 12:00 Зочидоо хүлээн авах, наадмын
үйл ажиллагааны хөтөлбөр болон
холбооны талаар танилцуулга хийх,
чөлөөт ярилцлага, гэр барих үзүүлэн
шоу.
12:00 - 12:30 Төрийн туг залах ёслол,
“Солонго” сургуулийн багачуудтайгаа
төрийн дуулал хамтран дуулж уран
уншигчид Ш.Гүрбазар гуайн “Би
Монголоороо гоёдог” шүлгээр нээлтийн
үйл ажиллагаа эхлэнэ.
12:30 - 13:00 Үндэсний урлагийн тоглолт,
үндэсний бүжигчид тоглолт хийнэ.
13:00 - 13:30 "Наадам" сэдэвтэй хүүхдийн
зургийн үзэсгэлэн, байр эзлүүлэх,
шагнал гардуулах ёслол
13:30 - 14:00 "Солонго" сургуулийн бяцxан
сурагчдын урлагийн тоглолт
14:00 -16:00
* Хүчит 16 бөхийн барилдаан
* Нум сум харвах
* Дааганы уралдаан (Хүүхдүүд насны
ангиллаар модон морьтой уралдана)
16:00 - 20:00 Чөлөөт цаг
20:00 Хаалтын ажиллагаа, түрүүлсэн бөхдөө
шагнал гардуулах ёслол, Монгол гэр
буулгах үзүүлэн.
Жич: 12:00 - 20:00 Цагийн хооронд сувинер
худалдаа, боорцог, сүүтэй цай, айраг,
сэрүүн ундаа, шар айраг, хуушуурны
худалдаа мөн түүнчлэн Наадмын талаархи
баримтат кино үзвэр, уйгаржин монгол
бичгээр өөрсдийн нэрийг бичүүлэх гэх
мэт үйлчилгээ явагдах болно.
Хаана:
Universität Stuttgart
Pfaffenwaldring 60 (IZ)
70569 Stuttgart
Эрүүл явбал Штуттгартын наадмыг үзнэ!
Штуттгарт хотын Монгол Академчидын
Холбооны хам олон
www.vma-bw.de