Schleier-Verbot in Frankreich
Бичсэн:vansemberuu хэзээ30/07/2010 10:21:53
Францын ерөнхийлэгч Nicolas Sarkozy францад Schleier өмсөхийг хориглох тухай санал дэвшүүлж, эсэргүүцлийн жагсаал хаа сайгүй өрнөж байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн хугацаанд францын ард түмний дунд явуулсан санал асуулгаар ихэнх хувийн дэмжлэг авсан төдийгүй урдчилсан парламентийн санал асуулгаар 100% санал өгсөнөөр Франц улсад Schleier өмсөхийг хориглон, усыг нь уувал ёсыг нь дагаж амьдар гэсэн хууль хэрэгжиж эхлэх нь...

дэлгэрэнгvй бичлэг

Үүний далимд гадна дотнод сурч боловсорч,амьдарч буй монголчууд маань хүний нутгаас авах зүйлээ авч, бусдын соёлд автахгүй, өөрдсийнхөө соёл түүхээ дээдлэн яваасай гэсэндээ Belle буюу Парисийн дарь эхийн сүм хэмээх алдартай зохиолоор сэдэвлэн хийсэн хайрын тухай, хэн хүнийг алагчилж үздэггүй,ариун нандин бүхний илрэл болсон Esmeralda охины тухай дуулсан энэхүү гайхамшигтай дууг та бухэндээ зориулах гэсэн юм.

Дашрамд хэлэхэд хэзээ ч гадны улс үндэстнүүдийн нөлөөгөөр улс орон задарч бутардаггүй, өөрсдийнхөө дотоод зөрчилдөөн, иргэний дайн, үндэстэн дотроо хагaралдсанаар л уруудан доройтдог билээ. Хэдийгээр хүний шүтлэгийг дээдлэх ухаанаараа удаан оршин тогтносон Чингисийн Монголийн эзэнт гүрэн болон энэтхэг дэх монгол угсааний Акбар хааны ухаанийг бишэрсэн ч 1858 он хүртэл могулын ноёрхолд залгуулан англичуудын клончлолд өртсөн энэтхэгчүүд энэ 2 хүчирхэг гүрнээс болж биш, дотоодийн шашний хагарлаасаа болж өнөө хэл соёл ижил боловч энэтхэг пакистан хэмээн задарсан түүхийн сануулахыг хүслээ.

Гадаадад амьдарч буй монголчуудын дундаас энэхүү бусармаг шашинд орсон залуус мэр сэр харагддаг. Хэдийгээр юугаа шутэн дээдлэх нь хувь хүний асуудал боловч монголд христийн энэ олон урсгал, лалын шашин орж ирэх ньхэрэгтэй ч билүү гэж өөрөөсөө асуугаасай, ухамсарлаасай гэж хүснэ.