Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлэг
Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш олон ядагч хүмүүн… гэсэн бадгаас бусдыг заалгүй, шашны агуулгатай хэмээн орхиж ирсэн тул уг шүлгийг бүтнээр нь задлан шинжилж, бид чухам юу алдах шахсан бэ гэдгээ нэхэн нэг үзье.




Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм. Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь Манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино. Ингээд чулуунд бичсэнээр "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээсэн байна. Цогт тайж эгчээ үгүйлэн шүлэг зохиохдоо санаагаа шууд тоочсонгүй, гүн ухааны асар нарийн гаргалгаа хийж, яруу найргийн шат дарааллын зарчмаар хэлснийг тоймловол:

1-р бадаг

Дээр тэнгэр хааны аху (оршихуй гэсэн утгаар) хийгээд
Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр дорын ялгал (буй) боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

Буддизмын улааны талыг баримтлагч Цогт тайж энэ бадагтаа тэнгэрийн хаан, газрын Богд хоёрыг дээд, дунд тивд оршихоороо өөр боловч хайрлал хэмээх нэгэн чанарыг агуулдгаараа адил хэмээжээ. Бидний мөн чанар гэж хэрэглэдэг, англиар nature хэмээх ойлголтыг тухайн үед "агаар" гэсэн ганц үгээр илэрхийлдэг байсан нь хэл шинжлэлийн үүднээс сонин.

2-р бадаг

Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Ахуй газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

Хоёр өөр ертөнцөд суугч асрах сэтгэлтнийг энэ удаад нигvvлсэл –ийн агаар нэгтгэж байна. Ер нь буддизмд бурхан хэмээх дээд ойлголтоо хүнтэй зүйрлэж болдог, угаас Будда өөрөө хүн байсан, хэн ч гэгээрлийн замаар явбал Бурханы хутгийг олж болно хэмээн үздэг, өөрөөр хэлбэл "бурхан" нь хүмүүний өөрийнх нь дотор оршино хэмээдэг, хүмүүнлэг шашин билээ. Харин Христийн сургаалд Ертөнцийн эзэн бол хүнтэй яагаад ч харьцуулагдашгүй, бүхнийг бүтээсэн, бүхнээс ангид, дээр оршигч бөлгөө.

3-р бадаг

Энд Хан Богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

Энэ удаад дунд тив дэх шударга түшмэдийг доод тив дэх эрлэгийн ноёдтой зүйрлэж, зөв бурууг ялгах буюу шударгуу сэтгэлийн агаар нэгэн байгааг үзүүлжээ. Ёс (yosu), Зөв (job) гэсэн хоёр үг толгой холбож байгаа нь Монгол бичигт j гийгүүлэгчийг этгэргүй бичдэг байсны ул мөр агаад угаас энэ хоёр авиаг солин хэрэглэх нь зарим Монгол аялгуунд одоо ч бий.

Ийнхүү эхний гурван бадагт "жаргал, хайрлал", "асрал, нигүүлсэл", "зөв бурууг ялгахуй" гэсэн дан сайн сайхан үйлээр агаар нэгэн явдалтныг өгүүлсэн бол сайн муу, сайхан муу ээлжлэн байдаг хорвоогийн ёсыг баримтлан 4, 5-р бадагтаа ийн өгүүлжээ.

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

Сайн үйлээрээ Бурхан, бодистватай ч адил байж чадах хүн гээчийг нөгөө талаас нь харвал алан идэх, олз хайх шунал, өлөн ховдог сэтгэлээрээ адгуусан амьтан, чонотой ч агаар нэгэн байдаг аж. Дээр тэнгэрийн хаанаас эхлээд өлөн чоныг хүртэлх сайн муу бүхий л чанар гагц хүнд байдаг ажгуу. Эхний таван бадагт ийнхүү хэлбэр-агуулгын философиор дамжуулан сайн муу юмын мөн чанарыг дээрээс доош нь уруудуулан өгүүлсэн нь 6-р бадгийг хэлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн хэрэг. Ингээд хайрт эгчээ санасан Цогт тайж

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Онигуудын газар хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

Автомашин, агаарын тээвэр өндөр хөгжсөн өнөө үед хүртэл хоёр гүрний хооронд амрагууд учирч чадахгүй, үр хүүхдүүд нулимстай нүдээр эцэг эхээ хүлээн, хэзээ ирэхийг нь ч хэлж мэдэхгүй байхад 17-р зуунд харь овгийн хүнтэй суугаад явсан эгчтэйгээ дахин уулзана гэдэг бараг бүтэшгүй зүйл. Гэвч найрагчийн гэгээн сэтгэлээр хагацахуйн хар зовлонг нимгэлэн сэтгэж, хэдий бид харь хол суув чиг нэг нэгнээ ижилхэн санаж байгаа нь адил шүү хэмээн хэлж чадаж байгаа нь гайхамшигтай. Бас гунигтай. Энэ гэгээн, гэгэлгэн сэтгэлийг эхний таван бадагт өгүүлсэн харахад өөр атлаа мөн чанар нь ижилхэн зүйлс гүн ухааны талаас нь бататган өгнө. Нэгэнт уулзахгүй нь бараг тодорхой тул хайрт эгчдээ зориулан сүүлчийн 7-р бадагт ийн өгүүлнэ.

Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.

17-р зууны Монгол найрагчийн ертөнц юутай гэгээн буй? Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт… Ямар сайхан зүйрлэл вэ? (Хүүхэн гэдэг нь өнөөгийн бидний хэрэглэдэг утга бус, хүүхэд гэсэн үг. Уг нь, хүүхэн гэдэг нь эр эм ялгалгүй ганц тоо, хүүхэд гэвэл олон тоот хэлбэр нь юм. Сайд гэвэл "сайн"-ы олон тоо байсны адил энэ үг буруу хэвшсэнийг Цогтын хад гэрчилнэ)

Хэл шинжлэл, утга зохиол, Монгол гүн ухааны гайхамшигт дурсгал, нэрт Монгол судлаачдын дүгнэснээр "ном бичгийн хэлийг олсон ардын дууг санагдуулам" (Б.Я. Владимирцов), "хээр талын анхилуун үнэр" шингэсэн (А.Н. Веселовский), "алс бодлоготны зөөлөн сэтгэлийн уярангуй байдал тодорхой бөгөөд Бүддийн шажинтны хамаг амьтныг нигүүлсэн ивээхийн бясалгалт сэтгэгдэл гүнзгий" (Ж. Төмөрцэрэн) энэ сайхан найраг Дуутын хар чулуутайгаа хамт, нүүдэлчдийн чулуун ном хэвээрээ, тал сайхан нутагтаа үүрд залрах болтугай.

Нутаг ус, ах дүүсээ санан харьд суугаа та ч бас гэртээ мөдхөн харьж, орхиод гарсан хамгийн дотно түүнийгээ "эх нь гагц хүүхнээн хайрлах мэт" тэврэн энхрийлэх болтугай
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Хүүхдийн даахь...

    Donnerstag 5. Mai 2011

    Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар хэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад найрны зоог шүүс идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг эхийнх нь найз дотно нөхөд оролцдог.

  • Гадаадад сууга...

    Donnerstag 5. Mai 2011

    Профессор Пүрэвийн Увш Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр монголчуудад гадаад оронд зорчих, оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох өргөн боломж нээгдэж,олон мянган хүн гадаадад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Нэгэнт л иргэд маань гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй болохоор гадаадад зорчих, суух иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээр иргэдийн аж төрөхүйн урсгалыг зохицуулах шинэ, шинэ хэрэгцээ, шаардлага гарч, шийдлээ хүлээн байгаа нь ойлгомжтой

  • ОЮУН САНААНЫ Г...

    Donnerstag 5. Mai 2011

    ОЮУН САНААНЫ ГЭРЭЛТЭХ ХҮЧ БУЮУ ДАЛАЙ ЛАМЫН СУРГААЛЬ

  • Герман улс - Ам...

    Donnerstag 5. Mai 2011

    Гадаадын олон зочид гийчдэд Герман улс нь амралт, аялал жуулчлалын орны хувьд улам бүр сонирхолтой, сэтгэл татам болж байна. 2010 онд Герман Улсад олон улсын 60 сая жуулчид бүртгэгдсэн бөгөөд энэ тоо нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон 2006 оныхоос ч их байсан. Германы ихэнх хотууд жуулчдын сонирхлыг ихээр татдаг ба улсын нийслэл Берлин бусад хотуудыг тэргүүлж, германы амралтын газар нутгууд нь очих дуртай газруудын нэг болсоор байна. Энд товчхон бөгөөд төгс гүйцэд бус тоймыг толилуулъя.

  • Anand - Aavdaa heleh ug "А...

    Samstag 2. Oktober 2010

    Anand - Aavdaa heleh ug "Ананд - Аавдаа хэлэх үг" Уриалга Өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж хайр гэдгийг мэднэ. Өөрийгөө хүндэлдэг хүн бусдыг хүндэлнэ. Чухам хайр гэдгийг мэддэг, хүндэтгэл гэдгийг мэддэг хүн Эх орноо, Улс үндэстнээ хайрлана. Залуусаа өөрсдийгөө хүндлээд архи, согтууруулах ундаа, тамхинд Үгүй гэж хэлье! S. Ba t a a

  • Paypal гэж юу вэ?

    Donnerstag 5. Mai 2011

    Paypal (www.paypal.com) нь интэрнэтээр тєлбєр дамжуулахад зориулагдсан vйлчилгээ явуулдаг Америкийн компани бєгєєд тєв нь Калифорниа, Небраска мужуудад байрладаг. Та Paypal-д vнэгvйгээр єєрийн хэрэглэгчийн эрхийг нээлгэж тvvнийгээ ашиглан интэрнэтээр бараа vйлчилгээ худалдан авахдаа тєлбєрєє аюулгvйгээр хийх боломжтой юм. Мєн та хvсвэл интернэтээр бусдад єєрийн бараа vйлчилгээгээ зарж борлуулсан тєлбєрєє Paypal ашиглан хялбарханаар хvлээн авч байж болно.

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    4 Lektion Satzstruktur 5 Lektion Verbkonjugierung 6 Lektion Die Familie 7 Lektion Essen und Trinken 8 Lektion Am Telefon 9 Lektion Die Schule 10 Lektion Die Körperteile und Krankheiten

  • Би -Цагаан Дарь...

    Donnerstag 5. Mai 2011

    Ц.Хулан / "Болор цом" 2011 наадмийн эхний байрт шалгарсан шүлэг/ Би -Цагаан Дарь Эх Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон Наранцацралт Сандуйн жүд болсон Намуухнаар хожмоо би Цагаан Дарь Эх болноо!

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

  • Дуутын хар чул...

    Donnerstag 5. Mai 2011

    Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш олон ядагч хүмүүн… гэсэн бадгаас бусдыг заалгүй, шашны агуулгатай хэмээн орхиж ирсэн тул уг шүлгийг бүтнээр нь задлан шинжилж, бид чухам юу алдах шахсан бэ гэдгээ нэхэн нэг үзье.

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.14 Sek - 34 DB-Хайлт 5,007,794 хандалт