Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 2

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Герман улс - Амралтын орон

Гадаадын олон зочид гийчдэд Герман улс нь амралт, аялал жуулчлалын орны хувьд улам бүр сонирхолтой, сэтгэл татам болж байна. 2010 онд Герман Улсад олон улсын 60 сая жуулчид бүртгэгдсэн бөгөөд энэ тоо нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон 2006 оныхоос ч их байсан. Германы ихэнх хотууд жуулчдын сонирхлыг ихээр татдаг ба улсын нийслэл Берлин бусад хотуудыг тэргүүлж, германы амралтын газар нутгууд нь очих дуртай газруудын нэг болсоор байна. Энд товчхон бөгөөд төгс гүйцэд бус тоймыг толилуулъя.

Хойд болон Балтийн тэнгис: Германы Холбооны гурван улс Нийдерзаксен, Шлесвиг-Хольштайн, Мекленбург-Форпоммерн нь хойд эргийг хуваан эзэмшдэг. Германы хамгийн том арал Рюгенийг өөртөө агуулдаг Мекленбург-Форпоммернд ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд их өсч байна. Нутгийн хойд хэсгээр амралтаа өнгөрүүлэх нь өнөө үед ихэд моодонд ороод байгаа юм.

Дотор нь суухад бороо, салхи, нарнаас хамгаалдаг эрэг дээрх сүлжмэл сандлууд нь гадаадын жуулчдыг ихэд гайхшруулдаг. Энд 2007 онд Их наймын уулзалт зохион байгуулагдсанаас хойш ихэд нэрд гарсан Хайлигендамм хэмээх германы хамгийн эртний Нуурт амралтын газар байдаг. Хойд тэнгис дэх Зүльт нь урьдын адил германы хамгийн алдар нэртэй арал хэвээр байгаа бөгөөд хэдийгээр зочид гийчид их хэмжээгээр ирдэг ч баячууд, дээдсүүдийн цуглардаг газар хэмээх нэрээ хадгалсаар байна. Дугуйгаар аялагчдын хувьд Балтийн тэнгис дэх Маасхольмоос Хойд тэнгисийн Ст. Петр-Ординг хүртэл 180 км „Викинг-Фрийсенчүүдийн зам“ шинээр нээгдсэн.

www.wikinger-friesen-weg.de

Шварцвальд, Бодензее: Цэцгэн арал Майнау нь нэг сая жуулчид хүлээн авдагаараа германы аялах хамгийн дуртай газруудын нэг болсон. Бодензеегийн урин дулаан цаг агаарт хавар гэхэд л сая гаруй цэцгийн төмс цухуйн гардаг. Зундаа жуулчид нь далдуу, маммут моддын дор суух ба сарнай, мандарваа цэцгүүд намар орой болтол хүмүүсийн сэтгэлийг татсаар байдаг.
Германы хамгийн том Дотоод нуур буюу Биннензеегээс нэг их холгүй зурсан юм шиг үзэсгэлэн төгөлдөр нуур, ой мод бүхий Шварцвальд оршдог.

Уулын дугуйгаар аялах нэгэн шинэ жим нээгдсэн бөгөөд энэ жим нь 15 000 метрийн өндрийг даван туулахад зориулагдсан. Зүдэргээ багатай аяллыг хүсч буй хүмүүст: Оберрайн дахь Кайзерстюлийн эргэн тойронд германы хамгийн чанартай усан үзмийн дарсыг үйлдвэрлэдэг.


www.mainau.de
www.kaiserstuhl.cc
www.bike-crossing-schwarzwald.inf

Райнтал: Хойд болон өмнөд зүгийг холбосон гол зангилаа зам гэдгээрээ Райн нь хэдэн зууны тэртээгээс ихээхэн ач холбогдолтой байсан. Үүнийг түүний эрэг дээр баригдсан хот, цайз, ордонгууд гэрчилж байдаг. Бинген, Кобленцийн хооронд орших Обер Миттелрайнтал нь 2002 оноос ЮНЕСКО-гийн дэлхийн өвд тооцогдох болсон.

Ст. Гоар дахь эгц эргийн жуулчдыг татдаг зүйл нь: яруу найрагч Хайнрих Хайнегийн шүлгэнд „Энэ ямар утгатайг нь би мэдэхгүй байна“ хэмээн мөнхлөгдсөн, сэтгэл булаам үзэсгэлэн төгөлдөр Лорелэй хад юм. Зуны туршид түүхт зах зээлийн газрууд, цайз хэрэм дэх наадам, морины тэмцээнүүд нь дундад зууны үеийн цаг хугацаагаар аялуулдаг.

www.loreleyinfo.de
www.traumpfade.info


Дрезден, Элбийн тал хөндий: Эмэгтэйчүүдийн сүм, Семперийн дуурь, Пөмбөгөр ногоон- Цар хүрээ ихтэй сэргээн засварлах ажлын дараагаар Дрезден хот нь өмнөхөөсөө улам олон жуулчдыг өөртөө татах болсон. Үзэж сонирхох олон зүйлс бий: Элба мөрний эрэгт кино үзэн шөнийг өнгөрүүлэх, сонгодог хөгжим сонсон хөдөө хээр газар үдлэх, 8-р сарын 15-наас 17-ны хооронд Дрезден хотын 10 дахь баярыг үзэж сонирхох, зохиолч Эрих Кэстнерийн мөрөөр хүүхдийн уралдаан тэмцээнийг сонирхох, хотын орчин тойронд жижиг аялал хийх.

Усан үзмийн дарсны орон Заксен нь цэцэглэн хөгжилтийн нэгэн шинэ үед хүрч ирсэн. 55 км урттай Заксены дарсны гудамж нь Пирна, Дийсбар-Зойсслицийн дундуур эртний дарс үйлдвэрлэгчдийн байшин болон гоёмсог орд харшийн дэргэдүүр зурайн өнгөрдөг. Элба мөрний Элбийн элсэн чулуун уулнаас тасарч салдаг хэсэг болох Пирна нутагт түүхт зах зээлийн газрууд, Мариены сүм, Каналетто-байшин зэрэг нь ихээхэн сонирхол татдаг. Энэ бүс нутгийн сонирхол татсан томоохон үзмэрүүдийн нэг улсын шаазан ваарны гар үйлдвэр оршдог Майссен руу явахад тийм ч хол биш юм.

www.elbland.de
www.saechsische.weinstrasse.net
www.dresden.de

Бавари муж нь ямар ч маргаангүй Германы номер нэг амралтын бүс юм. Мюнхен, Хофбраухаус, Баварийн Альпийн уулс, гол мөрөн, хоёр дугаар Людвиг хааны ордон, Нюрнберг хот, түүний зул сарын баярт зориулсан зах, Байройт болон Вагнерын их наадам нь зочид гийчдийг соронзон мэт татдаг юм.
Гэвч аялал жуулчлалын салбар нь үргэлж шинэ зүйлийг сэдэж байдаг билээ. „Максимилианы замаар аялал хийх“ нь үүнд ч бас хамааралтай юм. 360 км зам нь 1858 оны зун түүгээр аялж байсан Баварийн хаан хоёр дугаар Максимилианы мөрөөр явах бөгөөд Альпийн уулсын хойд хөвөөгөөр Линдаугаас Сонтхофен болон гол мөрнөөр дамжин Берхтесгаденд хүрдэг. Бага зэрэг хойд зүг рүү чиглэвэл явган аячлагчид Лимесийн аяллын зам дээр эртний Ромчуудын үлдээсэн мөрийг даган явж болно. Ромын халуун рашаанууд олон нийтэд нээлттэй болж, цамхаг цайзууд нь сэргээн засварлагдсан.

www.alpenverein.de

www.wanderbares-deutschland.de

www.naturpark-altmuehltal.de
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Гадаадад сууга...

    Donnerstag 5. Mai 2011

    Профессор Пүрэвийн Увш Өнөөдөр монгол улсад ардчиллын үнэт зүйл баталгаажиж, монгол улсын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад харилцааны таатай, найрсаг орчин бүрдэхийн хэрээр монголчуудад гадаад оронд зорчих, оршин суух, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох өргөн боломж нээгдэж,олон мянган хүн гадаадад түр болон удаан хугацаагаар аж төрж байна. Нэгэнт л иргэд маань гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй болохоор гадаадад зорчих, суух иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээр иргэдийн аж төрөхүйн урсгалыг зохицуулах шинэ, шинэ хэрэгцээ, шаардлага гарч, шийдлээ хүлээн байгаа нь ойлгомжтой

  • МОНГОЛ УЛСЫН YН...

    Montag 2. Mai 2011

    Монголын ард тvмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж, -хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж, -хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, -эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно. Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

  • Гаалийн журам

    Donnerstag 5. Mai 2011

    Европын Холбооны Улсуудад зорчихдоо 10.000 буюу түүнээс дээш хэмжээний Еврог бэлнээр авч явбал 2007 оны 6-р сарын 15-наас эхлэн бүртгүүлж байх болсныг мэдэгдье. Аялалын чекийг ч бэлэн мөнгөнд тооцно. ХБНГУ-ын хилээр орохдоо авч яваа мөнгөө германы гаалийн газарт бичгээр бүртгүүлнэ. ЕХ-ны бусад гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөө тухайн орны холбогдох байгууллагад бүртгүүлнэ.

  • ОЮУН САНААНЫ Г...

    Donnerstag 5. Mai 2011

    ОЮУН САНААНЫ ГЭРЭЛТЭХ ХҮЧ БУЮУ ДАЛАЙ ЛАМЫН СУРГААЛЬ

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    11 Lektion Das Wetter 12 Lektion Der Artikel 13 Lektion Der Kasus 14 Lektion Einkaufen 15 Lektion Trennbare Verben 16 Lektion Modalverben 17 Lektion Die Uhrzeit 18 Lektion Kleidung 19 Lektion Arbeit 20 Lektion Mein zu Hause

  • Би босоо монго...

    Freitag 24. Juni 2011

    Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.

  • Би -Цагаан Дарь...

    Donnerstag 5. Mai 2011

    Ц.Хулан / "Болор цом" 2011 наадмийн эхний байрт шалгарсан шүлэг/ Би -Цагаан Дарь Эх Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон Наранцацралт Сандуйн жүд болсон Намуухнаар хожмоо би Цагаан Дарь Эх болноо!

  • Mongolei Stadt - Interview ...

    Sonntag 8. Dezember 2013

    R. Enkhbat ist Fotograf und Verleger. Ein Gespräch über sein Fotografiestudium in DDR-Leipzig, turbulente Nachwendejahre und das Bücherverlegen in der Mongolei heute.

  • Залуус дүү нар...

    Donnerstag 5. Mai 2011

    О.Дашбалбар – Залуус дүү нартаа хүргэх шүлэг Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь! Өнгө алаг энэ хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

  • Мөлжүүртэй үгс

    Montag 6. Dezember 2010

    Дэлхий дээрх ямар ч агуу зүйлүүд айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй. Сайн эхнэр амьдралын үндэс Хөдөлгөөнгүй амьдрал “үхширсэн” зүүдтэй адил Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй Хүмүүс уншихаа боливол сэтгэхээ болино

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.17 Sek - 34 DB-Хайлт 4,757,081 хандалт