Banner
Хөтөч
· HOME
· ARTIKEL/НИЙТЛЭЛ
· VIDEO NEWS
· FORUM/ХЭЛЦЭЭ/ЗАР
· DEUTSCH LERNEN
· Fotogalerie/Зургийн цомог
· Weblinks/Холбоосууд
· Kontakt/Холбоо барих
· FAQ/ДТА
· Suche/Хайлт
Newsletter anmelden
E-Mail*
Nachname
Online Хэрэглэгч
· Online Зочин: 1

· Online Гишүүд: 0

· Бүртгэлтэй Гишүүд: 624
· Шинэ Гишүүн: ganaa1108
Partnerseiten

Би босоо монгол бичгээ бодоод омогшиж явдаг
Найруулагч Д.Бямбасүрэн "Чингисийн хоёр загал" баримтат киногоо 2008 онд хийсэн. Киноны гол баатар нь Цахар-Тугчийн Урнаа хэмээх энэ бүсгүй. Урнаа Өвөр Монголын Ордос нутагт малчны гэр бүлд төржээ. Ордосынхны ярьдгаар нагай ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө соёлын хувьсгалын үед эвдэрсэн морин хуурыг ач охиндоо өгч, "Чингисийн хоёр загал" дууны хэдэн үг бичээстэй морин хуурыг Урнаа засуулан авч дууг сурахаар замд гарч байгаа тухай энэ кинонд өгүүлдэг. Урнаа Германд амьдардаг. Берлин хотноо жил бүр зохиогддог Дэлхийн соёлын багт наадам дээр түүнтэй санамсаргүй тааралдаж уулзахаар болсон юм.

Тэрбээр Германд ирээд 10 гаруй жил, Каир хотноо дөрвөн жил амьдарсан аж. Уг нь монголчуудтай ураг төрлийн холбоотой гэгддэг Туркт хэсэг хугацаанд байна гэж бодож байжээ. Гэвч яагаад ч юм Каирт үлдсэн гэнэ. Харин Берлин хотод нүүж ирээд хоёр жил болжээ. Энэ тухайгаа яриад "Жинхэнэ нүүдэлчин мөн байгаа биз" хэмээн инээж, Монголын тухай ярих болгонд өөрийн эрхгүй нулимс нь асгарч байлаа. Тэгснээ санаа алдаж "Монгол бичиг хүртэл босоо. Би чинь монгол бичгээ бодоод их омогшдог шүү" гэв. Урнаа удахгүй дахиад л тоглолтоор явах гэж байгаа. Энэ удаад Скандинавын орнуудыг зорих гэнэ.

-Тантай уулзсан болохоор "Чингэсийн хоёр загал" киноны тухай ярихгүй байж болохгүй байх. Германы үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Киног маань Германд маш сайхан хүлээж авсан. Нээлтийг Мюнхен хотноо 2010 оны зургадугаар сард хийсэн, Найруулагч Д.Бямбасүрэн гээд энэ киног хийхэд оролцсон бүх уран бүтээлчид ирсэн бөгөөд дараа нь үзэгчидтэйгээ асуулт хариулт маягаар ярилцсан. Их гүн агуулгатай асуултууд тавьж байсан. Киноны дуу, зураг авалт хоёр их сайхан болсон байна гэж байсан. Дараа нь олон захидал, и-мэйл хүлээж авсан. Очиж тоглолт хийсэн газруудад киног маань олон түмэндээ үзүүлэхийг хүсдэг.

-"Чингэсийн хоёр загал" киноны зургийг Ар Монголд авсан. Ар Монголд анх очоод ирсний дараа ямар сэтгэгдэл төрж байв?

-Монголд очоод ирсний дараахь сэтгэгдлийг хэдхэн үгээр хэлэхийн аргагүй. Улаанбаатарт бол маш завгүй байсан л даа. Хархорин хүрэх замдаа тал нутгаа харлаа. Сэтгэл их хөдөлсөн, олон ч юм бодогдсон. Бид чинь Ар Монголыг их мөрөөдөж санадаг шүү дээ. Нагай ээж маань бүр бага байхад үлгэр домгоор дамжуулан монгол үндэстний тухай олон сайхан юм ярьж ойлгуулсан. Тэр үеэс л Ар Монголтой цус нэгтэй ахан дүүс гэдгээ мэдэрсэн.

-Европын орнуудаар тоглолтоо хийдэг гэж сонссон?

-Америк, Европын орнууд, ОХУ, Тайвань гээд нийтдээ 40-өөд оронд очиж тоглосон.

-Таныхаар хаанахын үзэгчид монгол дууг илүү сайхан хүлээж авдаг вэ. Орон орны үзэгчид ялгаатай юу?

-Миний хувьд нэг их ялгаа байхгүй. Тайзан дээр гарч ирээд үзэгчид рүү харах болгонд их сайхан байдаг. Бээжинд тоглоход тоглолтын дараа хүмүүс ирээд Монголын тал нутаг үнэртлээ, морь үзэгдлээ гэдэг. Мароккод миний тоглолтыг хүүхдүүд их үздэг. Лалын шашинтай орнуудынхан гэхэд чиний дуугаар дамжаад Аллахтай харилцлаа гэдэг. Амьдралын хэмнэл хурдтай Европын үзэгчид тайвширч тархи амарлаа гэх жишээтэй. Азийн орнуудад бол үзэгчид тоглолтын дараа заавал гарын үсэг авч, сүүдэр татуулна. Нэг удаа Тайваньд тоглолт хийсний дараа хоёр цаг үзэгчдэд гарын үсэг зурж өгсөн. Өвөр Монголын Ууха хотод хийсэн тоглолт миний хувьд хамгийн их онцлог. Улс болгон өөр боловч тоглолтыг маань үзэж байгаа үзэгчдийн сэтгэл нь ариун болдгоороо нэг байдаг.

-Нэлээд хэдэн CD гаргасан гэсэн. Бүгд Германд гарсан уу?

-Нийтдээ би таван CD-тэй. Зарим нь Германд, зарим нь Тайваньд гарсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд кинотой холбоотой ажилд нэлээд анхаарч ажилласан. Хамгийн сүүлд 2005 онд "Амилал" нэртэй CD гаргасан.

-Ар Монголд хэзээ очиж гэж байна?

-Урилга ирвэл очно. Очих хүсэл бол маш их байна.

Урнаа нулимс асгаруулан тал нутаг, Ордос нутгийн тухай ярихад "Чингэсийн хоёр загал" дууных нь үг өөрийн эрхгүй санаанд оров.

Эзэн богдын хоёр загал

Ижилдээ юундаа яарна вэ?

Уулын цас хайлбал

Улс ах дүү минь ойртоно


Берлин хот дахь сурвалжлагч Ю. Дэлгэрмаа

Эх сурвалж: medee.mn
Cэтгэгдэл
Cэтгэгдэл оруулаагүй байна.
Cэтгэгдэл оруулах
Та сэтгэгдэл үлдээхийн тулд сайтд нэвтэрсэн байх шаардлагатай.

Нийтлэлийн буланд

  • Mongolei Stadt - Interview ...

    Sonntag 8. Dezember 2013

    R. Enkhbat ist Fotograf und Verleger. Ein Gespräch über sein Fotografiestudium in DDR-Leipzig, turbulente Nachwendejahre und das Bücherverlegen in der Mongolei heute.

  • Монголын тухай...

    Montag 2. Mai 2011

    Одоогоор Монголын хүн 2,7 сая гаруй юм. Хүн амын өсөлтийн түвшин жилийн 2,8% - тай байна. Монголын хүн амын гуравны хоёр нь 30 – аас доош настай байдаг. Хүн амын дийлэнх хэсэг нь төв суурин газарт төвлөрч байна. Хотын хүн ам нэг сая давсан бөгөөд Улаанбаатар хотод нийт хүн амын гуравны нэг буюу 1 сая гаруй оршин суугчидтай болж өргөжин тэлсээр байна. Хэдий тийм боловч, хотын хүн амын нэлээд их хэсэг нь хотын захад гэр хороололд өмьдарч байна. Монголын хүн амын дундаж нягтрал нэг квадрат км талбайд 1,6 хүн, говийн хүн амын нягтрал ердөө 0,3 хүн / км2 байдаг. Монголын хүн амын 75% нь халх Монгол хэлээр ярьдаг, 15% нь бусад монгол хэлээр ярьдаг ба энд түрэг гарлийн казак, тува, урианхай, хотон хэл ордог бөгөөд албан ёсны хэл нь Халх Монгол хэл юм

  • Top 15. Жуулчдын н...

    Donnerstag 5. Mai 2011

    Top15 - Sehenswürdigkeiten in Deutschland Миний хот цахим хуудасны гаргасан судалгаагаар 2010 оны жуулчидын хамгийн их үзэх дуртай газарт Кольны сүм оржээ "Der Kölner Dom" За ингээд та ямар хотууд хамгийн их жуулчдыг татсаныг үзэж сонирхоно уу.

  • Дуутын хар чул...

    Donnerstag 5. Mai 2011

    Дуутын хар чулуу" –н дээрх Цогтын шүлгийг дунд сургуулийн уран зохиолын хичээлд үздэг тул бараг Монгол хүн бүр мэднэ. Гэвч Олз идэш олон ядагч хүмүүн… гэсэн бадгаас бусдыг заалгүй, шашны агуулгатай хэмээн орхиж ирсэн тул уг шүлгийг бүтнээр нь задлан шинжилж, бид чухам юу алдах шахсан бэ гэдгээ нэхэн нэг үзье.

  • Гаалийн журам

    Donnerstag 5. Mai 2011

    Европын Холбооны Улсуудад зорчихдоо 10.000 буюу түүнээс дээш хэмжээний Еврог бэлнээр авч явбал 2007 оны 6-р сарын 15-наас эхлэн бүртгүүлж байх болсныг мэдэгдье. Аялалын чекийг ч бэлэн мөнгөнд тооцно. ХБНГУ-ын хилээр орохдоо авч яваа мөнгөө германы гаалийн газарт бичгээр бүртгүүлнэ. ЕХ-ны бусад гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөө тухайн орны холбогдох байгууллагад бүртгүүлнэ.

  • Төрийн дуулал

    Montag 2. Mai 2011

    Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдсэн. Үгийг Ц. Дамдинсүрэн Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжин үүрд мөнхжинө

  • APS -Дээд Боловс...

    Donnerstag 5. Mai 2011

    Дээд Боловсролын Хяналтын Алба (APS) нь Холбооны Соёлын Яамны бага хурлаас германы их, дээд сургуульд суралцах гадаадын иргэдэд зориулан 2006 онд гаргасан удирдамжийн дагуу тухайн оюутны монголд суралцсан бичиг баримтыг хянан шалгаж, ярилцлага авах үүрэг бүхий байгууллага юм.

  • WikiPedia:Монголын ...

    Donnerstag 5. Mai 2011

    WikiPedia-д Монголын түүхийг ингэж өгүүлжээ... Эртний түүх: Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ. Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ. Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв. Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийг довтолж амьдарч байжээ.

  • Герман хэлний V...

    Sonntag 5. Dezember 2010

    11 Lektion Das Wetter 12 Lektion Der Artikel 13 Lektion Der Kasus 14 Lektion Einkaufen 15 Lektion Trennbare Verben 16 Lektion Modalverben 17 Lektion Die Uhrzeit 18 Lektion Kleidung 19 Lektion Arbeit 20 Lektion Mein zu Hause

  • Д.Ариунсайхан: ...

    Sonntag 15. Dezember 2013

    Франц, Германы IY кино наадамд оролцохоор эх нутагтаа ирсэн Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхантай ярилцлаа. -Монгол хүн кино зураачийн мэргэжлийг Германд эзэмшиж, бас дээд сургуулийнх нь профессор болсон гэхээр сайхан санагдаж байна. Ямар хувь тохиолоор энэ сургуульд сурч, багшлах болов?

Banner

Т О В Ч МЭДЭЭЛЭЛ
Mongolchuud Germand, Mongolei, INFO PORTAL

Т О В Ч СОНОРДУУЛАХАД

М А Н А Й Х У У Д А С Д А Х Ь Ш И Н Э Ү З Э Г Д Э Л :


ШИНЭ МЭДЭЭ
Боловсрол
Lange Nacht der Museen
Үзэсгэлэнт Шве...

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ БАЙНА?
aupair - aas oiutan bolj su...
Герман хэл-Test daf
Монгол руу Ача...

ХАМГИЙН ИХ УНШСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гоёте институт...
ХБНГерман улсы...
aupair - aas oiutan bolj su...

ШИНЭ НИЙТЛЭЛ
Монгол хэл мин...
Д.Ариунсайхан: ...
Нелсан Мандела...

СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
Berlind ireh yum bolov uu?
Oor xotod toglolt xiix? Dü...
тасалбар болон...

СҮҮЛИЙН ЗУРАГ


ШИНЭ ХОЛБООС

хоосон байна, эвсэл та бүртгэлгүй тул харж чадахгүй байна

ШИНЭ DOWNLOAD
die Wegbeschreibung von Ber...
Хоолны жор
Mонголын нууц т...

ЗУРГИЙН ЦОМГООС
Хуудасны дуудалт: 0.23 Sek - 34 DB-Хайлт 4,696,254 хандалт